Банкуудын зээлийн үлдэгдэл 17 их наяд төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Монголбанкнаас 2020 оны арванхоёрдугаар сарын статистик мэдээллийг танилцуулж байна. /2021.01.29/

Өнгөрсөн сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5 хувиар буурч 17 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7.9 хувиар буурч 8.5 их наяд,  хувийн байгууллагынх 6.6  хувиар буурч 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ.

17 их наяд төгрөгийн зээлийн  15.4 их наяд нь төгрөгийнх, 1.6 их наяд нь гадаад валютын зээл байна. Хэвийн зээл өмнөх сараас 1.2 хувиар,  хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 7.6 хувиар өсжээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top