ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

2021.1.30, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

 

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.1.30, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 8.22-17.49
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top