Жастин Биберийн гэргийдээ зориулсан шинэ дуу

2021 оны 01 сарын 30

Канад дуучин Жастин Бибер өчигдөр гэргий Хейлидээ хайртай гэдгээ дахин дахин илэрхийлсэн шинэ бүтээлээ толилууллаа.

Anyone хэмээх энэ дууны клипийг тэр гэрбүлийн хуучин бичлэг, цомгийн зургаар хийжээ.

“Чи бол миний цорын ганц хайр. Юу ч тохиолдсон ганц чамайг л хайрлана” гэж Жастин дуулж байна.

Жастин, Хейли хоёр 2018 онд гэрлэсэн ч одоо болтол Бал сар нь дуусаагүй мэт сэтгэгдэл төрнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top