М.Энхболдгүй ХОЁР ЖИЛ, түүнийг "сөрсөн" ТАВ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Одоогоос яг хоёр жилийн өмнөх энэ өдөр М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаа өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэж өгч байлаа. Өөрөөр хэлбэл, М.Энхболд УИХ-ын даргын ажлаа өгөөд хоёр жил, Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдоод хоёр жил болж байна. 

Монголын төрд "эзэн суусан" МАНАН дэглэмийг унагах жагсаал, цуглааны үр дүнд УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд хариуцлага хүлээж, ажлаа өгсөн байдаг. Нам харгалзахгүй нэгдэж, тэмцсэн тэрхүү жагсаал, цуглааныг тухайн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар "толгойлж", хэдхэн хоногийн дотор үр дүндээ хүрч байв. 

М.Энхболдыг "явсан" өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын төрд ямар өөрчлөлт гарав гэдгээс илүүтэй шударга ёсыг шаардаж, нэхэж жагссан иргэд тэднийг "толгойлсон" УИХ-ын таван гишүүний тэмцэл улс төрд шударга ёс, хариуцлагын тогтолцоог нэг шат ахиулах эхлэлийг тавьсан гэж олон хүн ярьдаг. Монголын төрд шударга ёс, хариуцлага бий болсон гэдгийг харуулсан хамгийн тод жишээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон явдал юм.

Харин хөшигний наана, цаанаас Монголын төрийг олон жил удирдсан М.Энхболд тэргүүтэй "МАНАН бүлэглэл"-ийг унагасан гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүгд улс төрийн албан тушаалаа нэг шат байтугай ахиулжээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болжээ. Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулж чадаагүй УИХ-ын гишүүн асан Л.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байна.   

Тэгвэл Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнөх Засгийн газрын алдааг давтаж болохгүй, анхан болон дунд шатны ажилчдын ёс зүйн алдаанаас болж, бүхэл бүтэн Засгийн газар огцорсон гэдгийг мартах ёсгүй. Шат шатандаа хариуцлагатай, уялдаа холбоотой ажиллаж асуудлыг цогцоор шийдэж ажиллана. Ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдсан албан тушаалтан, ажилтанд хариуцлага тооцож ажиллах болно" хэмээн мэдэгдсэн нь анхаарал татлаа. Энэ мэтчлэн шинэ Ерөнхий сайд гэлтгүй хоёр жилийн өмнө шударга ёсыг нэхэж, иргэдийн дэмжлэгтэйгээр М.Энхболдын "хаанчлал"-ыг унагасан таван улстөрчөөс олон нийт их зүйлийг харж, хүлээж байдаг нь лавтай. 

-ИНГЭЭД ТУХАЙН ҮЕД ТЭДНИЙ ЮУ ХЭЛЖ, ЯРЬЖ БАЙСНЫГ НЭХЭН САНУУЛЖ БАЙНА-

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монголчуудыгаа -30 хэмийн хүйтэнд ингэж олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

Ж.БАТЗАНДАН: Алтай Таван богдоос дорнын их тал хүртэл байгалийн баялгийг МАНАН бүлэглэл дээрэмдээд байна. Үүнийг буцааж авахын төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэнэ. Хууль, хяналтын байгууллагууд АТГ, прокурор, шүүхийнхэн МАНАН-гийн харьяат хүмүүс болсон. Бид нутаг, нам харгалзахгүйгээр монголчуудтайгаа нэгдэж тэмцэнэ. Шударга бусын хонгилыг нураана. МАНАН бол хуулиас дээгүүр хариуцлага хүлээдэггүй бүлэглэл. Чонотой нийлсэн нохой гэрийнхээ хот руу эргэж дайраад байдаг гэж өвгөчүүл ярьдаг. МАНАН бүлэглэл гадныхантай нийлж, байгалийн баялгаа цөлмөж, өөрсдөө авч байгаа. МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ. Монголчууд нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байдаг. Монголчууд отго жинс үл харгалзан нэгдэж, Манжийн дарлалыг устгаж байсан юм шүү. Нягтарч, нэгдэх цаг болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэл Монголын хууль, хяналтынхныг гартаа авчихаад байна. МАНАН бүлэглэл хүчтэй юу, монгол түмэн хүчтэй юу гэдгийг харуулъя. Монголчуудыг хагалан бутаргах сонирхол МАНАН бүлэглэлд их бий. Нэгдсэн Монгол ялна.

Л.БОЛД: "Эрдэнэт"ийн 49 хувь, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордыг бид МАНАН бүлэглэлээс буцааж авна. Монголд стратегийн 15 орд байсан бол одоо 13 орд үлдсэн. МАНАН бүлэглэлийг ялбал маргааш нь бид стартегийн ордуудыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална. Энэ бол УИХ-ын 40 гишүүний амлалт шүү. Баялгийн сангийн тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зургаан жил болж байна. М.Энхболд 20 гаруй жил Улаанбаатарыг удирдахдаа аймшгийн хөндий болгосон. Энэ бүхнийг арилгах хуулийн төслүүдийг батлах учиртай. Эдгээр хуулийг баталж байж газрынхаа дээр, газрынхаа доор байгаа баялгийг ард түмэн эзэмшинэ.

Х.НЯМБААТАР: Монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.1) 2021 оны 02 сарын 04

Шударга 5 өөрсдөө л албан тушаалд хүрэх эцсийн зорилготой нь ойлгомжтой байсан.Ийм хүмүүс бол хувийн ашиг сонирхол, өөрийн нэр хүндээ л бодно уу гэхээс жинхэнээсээ улс эх орноо бодно гэж байдаггүй байхгүй юу даа. Харж л байя.

0  |  0
zochin(98.206.15.23) 2021 оны 02 сарын 02

tegeed butsaagaad MANAN gaa huseed baigaamuu.Teg el Mie Elbeg Saihanbalag Bayartsogt naraa tolgoi deeree tahij bolno shdee.Yu husne tuuneegee hurtene, yu tarina tuuniiged huraana.Odoonoos MANANgaa sergeeheer hudluud ehelj.Ene metiin hulsnii bicheech al atsnuudiig ajild n oruulcaad tulburuu hiiisen n medeej bna.

0  |  0
зочин(124.158.124.144) 2021 оны 02 сарын 04

энэ гучин жилд М.ЭНХБОЛД шиг тулхтай туйлбартай, ноён нуруутай, чадвартай, хүнлэг, хүн чанартай, туршлагатай, гоншгондоггүй улс төрч байна уу. ЭНХБОЛД л явбал бүх юм сайхан болно гээд байсан хаа бна, бүүр дордоод байгаа юм биш үү. Нөгөө төрийн албаны мерит зарчим хаана бна. нэг ч өдөр төрд ажиллаагүй хүнийг төрийн сайдаар тавьж байдаг арай хэтэрч байна

1  |  1
Үнэн(202.9.46.84) 2021 оны 02 сарын 02

М.Энхболд зайлснаар ямар ч байсан авилгалтай тэмцдэг болж, хэдэн луйварчин шоронд сууж байгаа. Энэ бол бага ч гэсэн дэвшил. Одоо улам хүчтэй тэмцэж, Сүг, Эби, Мие нарыг шоронд сүрэгтэй нь нийлүүлэх цаг болсон.

2  |  0
зочин(66.181.161.72) 2021 оны 02 сарын 02

монголчуудын маань хурдан мартдагийг энэ улс төрд жүжиг тавигсад сайн мэдэх юмдаа энхболд л арилчихвал бүх юм угаасан юм шиг болчихоно гэсэн хаана байна вэ ? улам л доордоод л байх юм харин эсрэгээрээ бидний дэмжлэгийг авч бараг төрийн эрх мэдлийг авсантай адил үйл явцад хүрсэн нөгөө таван шудрага гээд цахиртаад орилоод байсан нөрдүүд танигдахын аргаггүй өслөө өндийлөө монголчууд бид улам л уруудаад байх юм тэд ичихгүй бол бид өрөвдөхгүй шүү

1  |  1
Zochin(192.82.77.33) 2021 оны 02 сарын 02

Enkhbold bol yah argagu noyon nuruutai er hun. Oyunerdene ter 5 alban tushaal avahgui geed l bsan. Suuld bugd alban tushaal avaad suusan

3  |  3
Зочин(109.252.29.99) 2021 оны 02 сарын 04

Энэ5 хуний амьдрал дээд цэгтээ хуртэл баяжсан.жагсаалд оролцсон хумуусийн амьдрал доод цэгтээ хурсэн.

2  |  3
ХА ХА ХА (59.153.113.45) 2021 оны 02 сарын 04

1КГ АЛЛИМ 4000ТӨГРӨГ \nӨНӨӨДӨР НАТУР ДЭЭР 1КГ АЛЛИМ 9000ТӨГРӨГӨӨС 18000ТӨГ\nТЭГЭЭД САЙН БОД

2  |  1
Zochin(202.126.90.142) 2021 оны 02 сарын 04

M.Enhbold n jinhene noyon nuruutai shn mongol er hun, odoogiin ene shaldan bandi nartai zuirleh yymgui

6  |  3
ХА ХА ХА (59.153.113.45) 2021 оны 02 сарын 04

ЧИНИ Й ЦАЛИН НЭМЭГДСЭНҮҮ ? ҮГҮЙ,\nМИНЙИ ЦАЛИН НЭМЭГДСЭН ҮҮ? ҮГҮЙ \nМОНГОЛ УЛСЫН ЯДУУЧУУДЫН ТОО НЭМЭГДСЭН , ЯДУУРАЛ , АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДСЭН, \nМОНГОЛ УЛСЫН ӨР НЭМЭГДСЭН , \nМОНГОЛ УЛСЫН ӨР НЭМЭГДСЭН\nКОМПАНИУД ДАМПУУРСАН \nМОНГОЛ УЛСЫН ХАЛАМЖИЙН ОРОН БОЛЛОО

2  |  0
xm(122.201.24.179) 2021 оны 02 сарын 04

Unendee noyon nuruutai hun Enhbold bol.

7  |  3
Мэндээ(192.82.74.17) 2021 оны 02 сарын 04

Уг нь Монголд УБ-т хамгийн их гай тарьсан хүн нь урд зүгийн зээ М.Энхболд шүү дээ... Шоронд байх ёстой Оюунэрдэнээ ард түмэн мартаагүй хүлээж байгаа. Шийтгэж чадах зориг хүсэл байхгүй бол мөдхөн чиний ээлж ирнэ шүү.

3  |  5
зочин(64.119.26.62) 2021 оны 02 сарын 04

Хамгийн тулхтай улс төрчөө энэ 5 шахсаар байгаад буулгасан.Үнэндээ энэ 5 попууд ялангуа Батзандан,Болд,Нямбаатар нарын тавитаргүй ойворгон нөхдүүдийг яаж М.Энхболдтой зүйрлэх вэ дээ.Энэ 5 ын амьдрал сайжирч албан тушаал дэвшсэн болохоос ард түмний амьдрал бахь байдгаараа,улам л дордсон.

8  |  1
зочин(64.119.23.211) 2021 оны 02 сарын 02

Энэ жагсаж дэмжсэн хүмүүсийн амьдрал сайжирсан болов уу харин Энэ 5 Ерөнхий сайд их хурлын орлогч дарга ,хууль зүйн сайд ,Ерөнхйилөнчийн зөвлөх Элчин зөвлөх одоо та нар ерөнхийлөгчөөс бусад бүх албан тушаалд очижээ одоо ард иргэд та нарын хашгараад байсныг шаардаад байсныг та нараас өдөр бүхэн шаардаж асуумаар байна

3  |  1
Үнэн (66.181.178.151) 2021 оны 02 сарын 02

Олигарх бүлэглэл өнгө зүсээ бага сага өөрчилснөөс биш бараг хуучин хэвээрээ үлдсэн .Бүлэглэлийн эрх мэдэл өөр гарт очсоноос өөр юм байхгүй.

2  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 01

Mongolchyyd bid uruvduj bolohgyi.Mongolchyyd bid martaj bolohgyi.Mongolchyyd bid shantarj bolohgyi.L.OUYERDENE.YAMAR VA JAGSAAL TSUGALAANIIG GADAADAAS BA DOTOODIIN OLGIARHuuD SETGEJ UDUUJ ZOHION BAIGuuLDAG JISHEG MONGOLD BIE BOLSON BAIDAG.HEN NEG NI ULS TURIIN HONJOO OLOH GEJ.YYNIIG ARD TYMEN MEDDEGYI.Tiim ychiraas hudulguunyyd bvged negel sejigtei jyjegchid.Yynees hoish bol ygyi bolson.Ychir ni gadaadad booliin amidarlaar amidarj bieree zovlon yzesen hymyys ih irj baigaa bolohoor shydarga niigemiig sain medej muruuduj baigaa ychiraas hylihdan gej odoo bol baihgyi.Mongol odoo uur bolnoo.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 01

Mongolchyyd bid uruvduj bolohgyi.Mongolchyyd bid martaj bolohgyi.Mongolchyyd bid shantarj bolohgyi.L.OUYERDENE.YAMAR VA JAGSAAL TSUGALAANIIG GADAADAAS BA DOTOODIIN OLGIARHuuD SETGEJ UDUUJ ZOHION BAIGuuLDAG JISHEG MONGOLD BIE BOLSON BAIDAG.HEN NEG NI ULS TURIIN HONJOO OLOH GEJ.YYNIIG ARD TYMEN MEDDEGYI.Tiim ychiraas hudulguunyyd bvged negel sejigtei jyjegchid.Yynees hoish bol ygyi bolson.Ychir ni gadaadad booliin amidarlaar amidarj bieree zovlon yzesen hymyys ih irj baigaa bolohoor shydarga niigemiig sain medej muruuduj baigaa ychiraas hylihdan gej odoo bol baihgyi.Mongol odoo uur bolnoo.

0  |  1
Нэргүй(192.82.77.196) 2021 оны 02 сарын 03

\nМонголчууд ер нь аль олигтой зүйлийнхээ л дайсан болцгоодог тэнэг гэхэд хөнгөдөхөөр ард түмэн шиг байгаамаа?! Яс юмандээр М.Энхболд дарга шиг тийм төрийн хүн Монголд бараг байхгүйшдээ?! Одоо тэр нь ч улам тод харагдсж байна?! Энэ тавыг шудрага үнэний туйл гэж хэн ч хэлэхгүйшдээ?! Ард түмний тархийг худлаа зүйлээр угааж, ЖДҮ-тэй хавсарч төрийн эргэлт хийсэн хүмүүс бол тэдшдээ?!

5  |  2
Зочин(192.82.77.196) 2021 оны 02 сарын 03

\nМонголчууд ер нь аль олигтой зүйлийнхээ л дайсан болцгоодог тэнэг гэхэд хөнгөдөхөөр ард түмэн шиг байгаамаа?! Яс юмандээр М.Энхболд дарга шиг тийм төрийн хүн Монголд бараг байхгүйшдээ?! Одоо тэр нь ч улам тод харагдсж байна?! Энэ тавыг шудрага үнэний туйл гэж хэн ч хэлэхгүйшдээ?! Ард түмний тархийг худлаа зүйлээр угааж, ЖДҮ-тэй хавсарч төрийн эргэлт хийсэн хүмүүс бол тэдшдээ?!

5  |  1
Иргэн(192.82.77.196) 2021 оны 02 сарын 04

Монголчууд ер нь аль олигтой зүйлийнхээ л дайсан болцгоодог тэнэг гэхэд хөнгөдөхөөр ард түмэн шиг байгаамаа?! Яс юмандээр М.Энхболд дарга шиг тийм төрийн хүн Монголд бараг байхгүйшдээ?! Одоо тэр нь ч улам тод харагдсж байна?! Энэ тавыг шудрага үнэний туйл гэж хэн ч хэлэхгүйшдээ?! Ард түмний тархийг худлаа зүйлээр угааж, ЖДҮ-тэй хавсарч төрийн эргэлт хийсэн хүмүүс бол тэдшдээ?!

5  |  1
zochin(103.242.47.54) 2021 оны 02 сарын 03

unagah l zorilgo bsan bolohoor shudraga yos ni bish blaa.\n

3  |  1
Zochin(203.23.199.135) 2021 оны 02 сарын 04

Neg huniig zailuulsnaar amidral saijirna gesen ulgert itgedeg humuus baidag ni genen yum.

2  |  1
Зочин(202.55.188.46) 2021 оны 02 сарын 04

Энхболдыг огцруулаад амьдрал сайхан болно гэсэн яасан бэ? Өөрсдийнх нь амьдрал сайжрууд хүмүүсийнх улам дордож таарах шив.

4  |  1
Зочин(202.9.46.118) 2021 оны 02 сарын 04

М.Энхболдыг арайхийж зайлуулсан чинь Сүг Батболд гэж урвагч гарч ирж, ЗГ-ыг огцрууллаа. Одоо Сүгийг яаж зайлуулах вэ?

3  |  2
Top