Нийслэлд амьжиргааны доод түвшин 8700 төгрөгөөр нэмэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталсан байна.

Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин:

 

  • Улаанбаатар хотод 238,700 төгрөг
  • Хангайн бүсэд 213,800 төгрөг
  • Баруун бүсэд 212,600 төгрөг
  • Зүүн бүсэд 210,300 төгрөг
  • Төвийн бүсэд 207,400 төгрөг болжээ.

 

Сануулахад, 2020 онд хүн амын амьжиргааны доод түвшинг дараах байдлаар тогтоон, мөрдсөн.

 

  • Улаанбаатар хот 230 000 төгрөг
  • Хангайн бүс 206 000 төгрөг
  • Баруун бүс 203 400 төгрөг
  • Зүүн бүс 201 700 төгрөг
  • Төвийн бүс 198 300 төгрөг

 

Тэгэхээр Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин 8700 төгрөгөөр нэмэгджээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рок(192.82.78.99) 2021 оны 02 сарын 01

Худлаа шаа

0  |  0
Top