Бүсгүйчүүдэд зориулсан төлөвлөлтийн гоёмсог дэвтэр худалдаанд гарчээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Бүсгүйчүүддээ зориулсан дөрвөн улирлын хэмнэл 2021 оны чамин, гоёмсог дэвтэр худалдаанд гарчээ.

2021 оноо төлөвлөгөөтэй, зорилготой, үр бүтээлтэй өнгөрөөхөд тань туслах гэр бүлийн цаглабар дэвтрийг санал болгож байна. Гэр бүл, ажил, эрүүл мэнд, хувийн сонирхол, хоббигоо тэнцвэртэй байлгаж, зөв төлөвлөж, төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүд бүгд уг дэвтэрт багтсан. Ингэснээр та 365 өдөр, 52 долоо хоног, 12 сараа санаа зовохгүй чадварлаг, оновчтой төлөвлөж чадна.

Уламжлал ёсоор уг дэвтэр маань зөвхөн төлөвлөхөд тань туслаад зогсохгүй байгалийн аргаар гоо сайхан байх жор, зөвлөгөөгөө багтаасан байгаа . 52 долоо хоног завгүй хэмнэлээр амьдарч, 2021 оноо үдчихээд гэр бүлийн эрүүл энх тунх амжилтаа , зорилгодоо хүрсэн тэвчээрээ тэмдэглээрэй.

Улаанбаатар хот дотор хүргэлтээр, аймаг орон нутгууд руу Монгол шуудангаар илгээнэ. Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагч ажиллаж байна. Бусад дэвтрүүдээс юугаараа ялгаатай вэ? Хуулгатай өнгөт наалтууд, дадал зуршил хэвшүүлэх хүснэгт, хоёр хэл дээр хөтлөх боломжтой, сарын орлого, зарлагаа тооцож санхүүгээ зөв удирдан, хэмнэлт гаргах аргачлал бүхий хүснэгт, гэр бүлийн хоолны цэс, хүнс худалдан авах карттай.

Сарын тэмдэглэл хийх олон задгай хэсэгтэй, хавсралтаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх, хоолны жор харахад байнга хэрэг болдог жин, эзлэхүүн, оёдол эсгүүр хийх, гэрийн засвар зэрэгт байнга хэрэглэгддэг урт, өргөн, өндрийн хэмжээсүүд, аялалд явахад хэрэглэдэг орон зайн хэмжээс, аяллаа төлөвлөх хүснэгтүүд байгаа. Мөн жил бүр өсөж хувцасны хэмжээ нь өөрчлөгдөж байдаг хүүхдүүдийнхээ хэмжээг бичиж хадгалах, хувцас гутал бөгж, дуртай сүрчиг зэргийг тэмдэглэх хүснэгттэй. Хуримын ойнууд, нэршил, сарын цэцэг, төрсөн сарын чулуунуудын нэршил, чухал үйл явдлаа тэмдэглэх хүснэгт, бэлэгний санаанууд, уншсан номын хураангуй, хоол захиалгын хүснэгтүүд байгаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.184.239) 2021 оны 02 сарын 01

0  |  0
Enji(66.181.184.239) 2021 оны 02 сарын 01

Enji”s handmade facebook page ээр захиалаарай

0  |  0
Zochin(103.57.95.98) 2021 оны 02 сарын 01

Ямар хаягаар захиалах нь байдаггүй сонин юм\n\n

1  |  0
Top