Өөрийгөө сэмхэн дөвийлгөх дуртай ч цахим толгойтой төмөр хүн шиг санагдах энэ нөхрийг парламентын түвшинд яагаад ч төсөөлж чаддаггүй юм. Техник технологийн хөгжил асар хурдтай довтолгож яваа энэ эрин цагт мань мэт шиг хоцрогдсон хүнд ойлгодоггүй байж мэдэх юм. Гэхдээ л ертөнцийн хаана ч хүн сэтгэл гэж нэг зүйл байх учиртайг Г.Амартүвшин гишүүнээс хайгаад олж харсангүй. Ямартай ч миний мэдэх гучаад жилийн түүхэнд Г.Амартүвшин шиг УИХ-ын гишүүн олж хараагүй. Түүнийг муу сайн гэж хэлж дүгнэж байгаа хэрэг биш, гагцхүү ганцхан миний нүдэнд биш, нэлээд хүний нүдэнд төрийн түшээ бус амьдрал үзээгүй, хаа нэг өндөр хөгжилтэй улсад бүтээгдсэн “Төмөр хүн” мэт санагдах нь бий. Тэртээ тэргүй сэтгэл зүрхнээс алсарсан цахим толгойтнууд олширч байгаа энэ үед тэднийг удирдах нэг ч гэсэн цахим толгойтон байх учиртай юм байлгүй хэмээн цагаатган бодохоос өөр аргагүй. Гэхдээ маргаашийн төлөө өчигдрөө дурсан зүтгэж байгаа залуу хүний хувьд хэрхэн хүн болж төлөвшихийг таах аргагүй.
Гэтэл өнөөх хүн сэтгэлгүй цахим толгойтноос том том хүн чанар, тэвэр тэвэр сэтгэл цухалзсаныг хэвлэлүүд дэлгээд эхэлсэнд “олзуурхав”. Тэрээр Төрийн банкны захирлаар зургаахан сар ажиллахдаа томоохон зээлүүд гаргажээ. Зургаахан сар шүү дээ. Ингэхдээ өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгож. Үүнээс харахад цахим толгойтой “Төмөр хүн” байсан бол хууль дүрэм зөрчин, олон тэрбум төгрөгийг тэр хоёрт өгөхгүй биз дээ. Нөгөө талд хувь хүний мэдрэмж өндөр байгааг харж болно. Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг парламентад орох эсэх нь сураггүй байхад олон тэрбум төгрөгийн зээл олгосон нь цэвэр мэдрэмжийн асуудал биз дээ. Хэтдээ нэгэн ангид тохой залган сууцгаана гэдгээ мэдэрч.
Гэтэл бас үндэсний их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа "МАК” цемент үйлдвэрлэлд 197 тэрбум, “Моннис интернэйшнл” компанийн голлон хувьцаа эзэмшдэг "Эм эми кью" гэх уул уурхайн олборлолт явуулдаг компанид 67 тэрбум олгочихож. Зургаахан сарын хугацаанд Хөгжлийн банк хэмээх айлыг арай л хоосолсонгүй. Хэрвээ нэг жил ажилласан бол тус банк үүдээ барих ч аюулд орж мэдэхээр юм. Би түүнд сайндаа ч биш нэрт эрдэмтэн зохиолч Б.Ренчингийн зээ хүү гэж дуулсан цагаас хойш “элэг татан”, хүн чанар, хүн сэтгэл хайж эхэлсэн ч бараг горьдлого тасарч цөхөрдгийн даваан дээр нэг ийм мэдээлэл гарч ирсэн нь “гэгээ” татсан хэрэг байв. Нөгөө талаар зоригтой ч байна, “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” ч гэдэг. “Зориг бүхнийг ялна” ч гэдэг, яахав дээ.
Тиймээс ч үүнийгээ хамгаалахын тулд парламент хэрэгтэй гэдгийг ч мэдсэн байна. Г.Амартүвшин парламентад 33 тэрбум төгрөг зээлүүлчихсэн хоёр ч нөхөртэй хамт суух аж. Өөрийн талд хоёр кноп халааслачихсан их эр. Илүү цаашаа үржинэ гэхээр парламентад илүү том зорилготой орж ирсэн нь харагдана. Энэ нийгмийн амьдрал, тэр тусмаа банкны салбарыг дэлхийн хэмжээнд хүртэл эрүүлжүүлэх сонирхолтой нөхөр маань ийм зүйл хийсэн нь Монгол Улсын улс төрийн амьдралтай хөл нийлүүлэхээс өөр аргагүй.
Уг нь банкны салбарт өөртөө томдсон намтар цуглуулсан эр. Тийм дээ ч түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрд хөтөлж ирсэн гэдэг. Мэдээж хэрэг банкны салбарыг хөгжүүлэх, дэлхийд хэл, хөл нийлүүлэх зорилгоор шүү дээ. Түүнээс бус Г.Амартүвшин МАН-ын даргад ямар ч хэрэг байхгүй, оронд нь Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат мэтийн зүгээр л гялалзаж байдаг сэлэм хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд тэр ганцхан хүнээс шалтгаалах асар том дэмжлэгтэй ч улс төр хаашаа ч эргэж мэднэ. Улс төрд өнөөдөр
Амандах, маргааш гандахын шалтгаан нь их амархан. Өглөө сэрэхэд хэн ч биш болсон байхыг үгүйсгэхгүй гэдгийг мартаж болохгүй. За тэр төгссөн сургууль, ажилласан намтрыг УИХ-ын ямар ч гишүүнтэй зүйрлэх аргагүй. Мань мэт нь бичихэд ч үг, үсэг дутмаар. Европын их сургууль л гэнэ. Харвард л гэнэ. Амстердамын “ABN AMRO” банк л гэнэ. Лондон, Чикаго, Хьюстоны санхүүгийн байгууллага, банк л гэнэ. Ийм л эрээ цээргүй боловсорч ажилласан гадаад ертөнцийг эрх баригчид урьсан нь үнэн байх. Гэхдээ нэлээд хожуу Монголд ирж "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн ерөнхий захирал, “Хас” банкны захирлаар тус тус ажиллаж байхад нь урьсан бололтой юм билээ.
Өнгөрөгч сонгуульд нэр дэвшиж явахад нь Голланд буюу Нидерландын Вант Улсын иргэн, гадаадын иргэншилтэй гээд шуугисан. Магадгүй гадаадад олон сургуульд сурч, олон газар ажилласан болохоор андуурсан уу, атаархсан гэж цагаатган бодсон. Гэтэл гадаадын иргэншилтэй төдийгүй Ерөнхийлөгчийн хавьд ахиад ч гадагшаа санаатай хүсэлт байсан гэх. Үнэн бол хэнд ч аймшигтай сонсогдоно. Ямар ч байсан өнгөрөгч сонгуулиар Б.Ренчин өвөөгийн нэр алдар түүнийг тодорхой хэмжээнд түшсэн байж таарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
С.Ууганбаяр бичигч ийм юм бичээд хэдий хэрийн зоос авдаг юм бол доо зайлуул. Амартүвшин Ууганбаяр т таалагдах л ёстой байж дээ кккк
luivar ,luivar bas dachin luivar ,Amartuvschin !!!! chereg alga !!!
luivar ,luivar bas dachin luivar ,Amartuvschin !!!! chereg alga !!!
Буруу газар байршсан банди юм биш үү. Амстердамын Abn Amro руу нь явуулаа наадах чинь Монголын иргэн биш байна.
Chamdch Bidon Ganbat iluu setgeltei sanagdaj bga bizz. Teneg teneg yum yariad l saihan bga biz?
hulgaalich
ХҮМҮҮНИЙ САЙН МУУ ЯВАХ НЬ ХУВЬ ХҮНЭЭС ХАММАРАХГҮЙ ТЭНГЭР ОД ГАРИГААС ХАМААРАЛТАЙ БУС УУ?
Төрийн банк биш Хөгжлийн банк байхоо
Энэ фсда захиалгат материал нийтлүүлээд яах нь вэ дээ. Г.Дамдинням Х.Ганхуяг нартай нийлж хулгай луйвры лобби бүлэглэл байгуулснаа ярь чи