Орчин цагийн "ЭМГЭД" тэвш ч үгүй үлддэг болжээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Оросын алдарт зохиолч, яруу найрагч А.С.Пушкины "Алтан загасны үлгэр"-ийг мэдэхгүй хүн үгүй. Эцэс төгсгөлгүй шуналаа дарж, хазаарлаж чадаагүй эмгэн эцэстээ эвдэрхий муу тэвштэйгээ үлддэг.

Тэгвэл орчин цагт өнөөх муу эмгэн чинь тэвш ч үгүй үлддэг болжээ. Учир нь, өнөө үед энэ үлгэр АН-ын даргын албан тушаалыг булаацалдаж байгаа С.Эрдэнэ, Ц.Туваан нарт яв цав тохирч байх юм. 

Тэд эхлээд намаа хоёр хуваасан. Дараа нь намын дэмжигчид, тойрон хүрээлэгчдээ алдсан. Харин одоо ганц үлдсэн АН-ын дарга гэх албан тушаалаа булаалдаж сууна. Өөрөөр хэлбэл, тэдний хэн, хэн нь АН-ын дарга гэх албан тушаалд шунаж, тэр хүслээ хэн, хэн нь хазаарлаж чадахгүй яваа нь эрхгүй "Алтан загасны үлгэр"-ийн эмгэнийг санагдуулж байна гэхэд болно. Тэднийг "Алтан загасны үлгэр"-ийн эмгэн, АН-ын даргын тамгыг тэвш нь гэж үзвэл орчин цагийн эмгэд тэвш ч үгүй үлддэг болжээ.

Учир нь, АН-ыг хоёр хуваасан УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нарт байгаа хоёр тамганы аль нь хууль ёсных гэдэг нь одоо ч эргэлзээтэй байна. Хэн нь улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын дарга вэ гэдэг нь ч маргаантай хэвээр байгаа юм. Тэд хоёулаа АН-ын даргын тамганы учраа олохоор шүүхэд хандсан билээ. Тэгээд зогсохгүй хоёулаа өөрсдөд нь байх тамгаар нэг, нэгнээ намаасаа хөөсөн, чөлөөлсөн. 

Өөрөөр хэлбэл, Ц.Туваан С.Эрдэнийг намаасаа найман жилийн хугацаатайгаар "хөөсөн" бол С.Эрдэнэ Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс чөлөөлж, бас л намаасаа "хөөсөн" байдаг.   

Тэгвэл өчигдөр /2021.02.02/ Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд АН-ын нэхэмжлэлтэй шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэдийгээр урьдчилсан хэлэлцүүлэг ч гэсэн УБЕГ-аас С.Эрдэнэд олгосон АН-ын даргын тамгыг энэ удаагийн хурлаар хүчингүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, дахин хүсэлт, нэхэмжлэл гаргаж байж шүүх хуулийн үйл явц цаашид үргэлжилнэ гэсэн үг. Харин одоогоос нэг сарын өмнө Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгож байсан удаатай билээ. Ингээд бодохоор орчин цагийн "эмгэд" тэвш ч үгүй үлддэг болжээ...

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.98) 2021 оны 02 сарын 04

Санжжав гэдэг лам шинээр эмэгтэй хүн төрийн тэргүүн болно гэжээ, за яамай даа

0  |  0
Иргэн(103.26.194.212) 2021 оны 02 сарын 03

Шийдвэр гаргаж байгаа шүүх нь бүүүр шог, ккк

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 02 сарын 03

hamyn batlaxaaa butsaaj avaarai\nxolxon yavnaa buzaruud muny

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 02 сарын 03

hamyn batlaxaaa butsaaj avaarai\nxolxon yavnaa buzaruud muny

0  |  0
Готовсүрэн(124.158.83.178) 2021 оны 02 сарын 03

Женко аврага маань аль хан талдаа яваа бол гэж дуу бий хэн дирижёр хийж ансамбль тоглож байгаа нь сонин.Мань хоёрын бокс в ничью болж төгсөнө Бид нээлттэй ардчилалд энэ байтугай юм гардаг гэж ”Бидон”Ганбаа нэгэнтээ том дуугарсныг санаж байна.АНУ-с эзэн нь банга өгнө дөө.хараарай.Зүгээр орхиж” ардчилсан” гээч луйвраа илчлэхгүй

0  |  0
Ганаа (66.181.161.2) 2021 оны 02 сарын 03

наадуул чинь болоогүйэээ цусаа гартал зодолдоно тосоо гоожтол тэврэлдэнэ гишүүд дэмжигчидээ их доромжлоноо хаач байсиим ... новш гэж

1  |  0
Top