ГХЯ-наас Мьянмарын асуудлаар мэдэгдэл гаргалаа

2021 оны 02 сарын 03

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч буйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна." гэжээ.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2020 оны 11 дүгээр сарын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус улсын удирдагчид, цэргийнхний хооронд сүүлийн саруудад хурцадмал байдалтай үүссэн. Тодруулбал Аун Сан Су Чи-гийн тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам сонгуульд ялалт байгуулан парламентын 476 суудлын 396-г авч дахин таван жил эрх барихаар болсон. Харин цэргийнхний дэмждэг “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам 33 суудал авсан юм. Улмаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн  төрийн эргэлт хийж, улсаа хяналтдаа аваад байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.46.128) 2021 оны 02 сарын 03

Ичмээр юм. Өөрдөө дэлхий дээр адгийн ядуу орон болчихсон, улс орноо өөрдсөө удирдан залж чадахаа байсан, гадаад яам нь хар тамхичдын мафийн гар хөл болсон ийм улс бусдыг яаж шүүмжилж чадаж байнаа. Зимбабве хүртэл Монголчуудыг авилгалд идэгдсэн гээд шоолж байсан биз дээ. Тэнэг дарга, сайдуудыг харахаар уур хүрч байна.

0  |  0
Ичиж үхмээр(64.119.25.160) 2021 оны 02 сарын 03

Үнэн хошин шогийн юмаа. Монголын хуцахыг дэлхийд хэн ч тоохгүй. Өөрийгөө тооно гэж бодсийн байхдаа. Тийм л сүрхий байсан юм бол Өвөрмонголд монгол бичгийг халж байхад мэдэгдэл хийхгүй яасийн. Хятадаас болохоор гөлөг болчоод. Инээдтэй ичмээр. Өөрт нь ямар ч хамаагүй хаа холын нэг жижиг улсад болсон юман дээр болохоор мэдэгдэл гаргаж энэ тэр ккк. Шинэ сайд гуай битгий тэнэгтээрэй.

0  |  0
Бүү далдаганамой(64.119.25.160) 2021 оны 02 сарын 03

Хэхэ. Дээхнэ үед ЗХУ-д хамрын шуухинаа хүрэхэд БНМАУ-д хатгаа болдог гэж үг бхйсан. Одоо харин АНУ болоод өөрчлөгдчихөж ккк. Далдаакууд.

0  |  0
Усан нүдэт(66.181.191.81) 2021 оны 02 сарын 03

Инээдтэй юмаа манай хэд. Харж харж байгаад Америк энэ тэр хаашаа болно юу гэнэв хурдхан шиг л нэг их дагаад л Мэдэгдэл гаргаад л .. Хэн манайхыг тоодог юм бэ

0  |  0
зочин(64.119.16.54) 2021 оны 02 сарын 03

Гадаадын ,сонгуулийн маргаанд бид санаа зовоод байдаг.

1  |  0
зочин(64.119.16.54) 2021 оны 02 сарын 03

Гадаадын ,сонгуулийн маргаанд бид санаа зовоод байдаг.

0  |  0
Top