ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

2021.02.04 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

 

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 08.16-18.57
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, Салхины эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top