ТОЙМ: Бөртөлзөх цаг

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

-Ардчилсан намд Эрдэнэ, Тулга хоёрын хэн нь хэрэгтэй вэ-

 

Монголын ардчиллыг зөвхөн өөрсдөдөө нааж, өмчирхөх дуртай Ардчилсан намын хувь заяаны асуудал сүүлийн хэд хоногт хурцаар хөндөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн хоёр талдаа намын дэд дарга нараа “өндөглүүлж” эхэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Өнгөрсөн Их хурлын сонгуульд МАН-ынхан Ерөнхийлөгчийн буянаар олонх болсноо битгий мартаарай” гэдэг зүйл яриад сууж байх юм. Яг юу гэсэн үг юм бол гэдэг эргэлзээ үүсгэж орхив. Үнэндээ хэлсэн үг нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ардчилсан намынханд матсан матаас болж таарлаа. Хэний ч дэмжлэгээр бай ялалт байгуулсан МАН-ынханд Д.Ганбатын үг падлий ч байхгүй. Харин одоог хүртэл ялагдсанаа дурсах дургүй Ардчилсан намынханы зүрхэнд МАН-ынхан биш Ерөнхийлөгч Х.Баттулга шар ус хуруулж эхэллээ. Д.Ганбатын хэлсэнчлэн Х.Баттулга Ардчилсан намыг ялагдуулсан бол ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд намынхан нь түүнийг дэмжих үү.

Нөгөө талд нь намаа ялалтад хөтөлнө гээд туг болж орсон С.Эрдэнэ намаа ялагдуулж, өөрөө ч тойрогтоо өвдөг шороодсон. Одоо бол “Ичсэн хүн хүн ална” гэгчээр намаа аварна, дараагийн даргад тамгаа шилжүүлнэ гээд сүйд. Өөрөө генсекээр томилон намын тамгаа хадгалуулсан Ц.Туваан ингэж урвагчийн дүрээр түүний өмнө гарч ирнэ гэж тооцоогүй байх. Саяхан Захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнийн авсан тамгыг хүчингүйд тооцсон. Яг үнэндээ Ардчилсан намын тамганы асуудал хүн ойлгохын эцэсгүй бантан болж хувираад байгаа юм. Яг ийм нөхцөлд Ардчилсан намд С.Эрдэнэ аврагчийн дүрээр гишүүн асан Б.Наранхүүгийн хэлсэнчлэн “Ардчилсан намын Эрдэнэ мэт” хүн болж чадах уу. Эсхүл одоогийн Ерөнхийлөгч Ардчилсан намын голомтыг тулах тулга болж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй байдалд орсон. Нэг нь дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох агуу их бодол тээн яваа бол нөгөөх нь Тулгаасаа хариугаа авах өс тээн алхаж явна. Яг энэ явц нь Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчдийн аль алинд нь ашиггүй хувилбар. Ардчилсан намынхан хөөрхий ялахаасаа ялагдсан нь илүү он цагийг туулсан. Тиймээс тус намын жирийн гишүүд төрийн албанд бараг ажиллаж үзэлгүй өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж ирсэн нь нууцгүй үнэн.

Гэхдээ С.Эрдэнийн хуралдуулсан цахим хуралд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал тэргүүтэй олон хүн ирж оролцсон нь Х.Баттулгын өмнө сөрөх маш том хүч бий гэдгийг харуулсан юм. Харин С.Ламбаа, Л.Болд, Я.Санжмятав нар Ерөнхийлөгчид зөвлөж яваа. “Нэг ардчилал” фракцын Х.Тэмүүжин өөрийн байр суурийг идэвхтэй илэрхийлж яваа бөгөөд тэрбээр Х.Баттулгад таагүй хандаж байгаагаа хэлсээр байна. Сүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг дахин нэр дэвших ямар ч боломжгүй гэдгийг дурдсан байсан. Харин Л.Гантөмөр нам гүмхэн байгаа бол намын даргын сунгаанд оролцох сонирхол бий гэдгийг намынхан нь хэлж байгаа юм.

МоАХ-ныхон хүссэн хүсээгүй Х.Баттулгаа дэмжиж таарна. Гэхдээ МоАХ угшлын Ц.Элбэгдорж энэ бүгдийг зүгээр хараад суух хүн биш. МоАХ-ын зарим хүмүүсээ цуглуулан энд тэнд хурал хуй хийж яваа юм билээ. Харин МҮДН-ийнхэн С.Эрдэнийн талд илүү бат зогсох байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үнэн хэлсэн бол Ерөнхийлөгч Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт хүмүүст ял оноохыг шийддэг бол эрсдэл улам ихэснэ гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын Хөгжлийн банктай холбоотой асуудал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг зургаан сар хорьсон гэхчилэн асуудлууд нь яав ч МҮДН-ийнхэн түүнд тал засах шалтгаан болохгүй. Р.Амаржаргал гэхэд С.Эрдэнэтэй зэрэгцэн хуралд сууж байгаа харагдсан. С.Эрдэнийн “Шонхор” фракц үндсэндээ түүнийг дагах бол багахан хэсэг нь Х.Баттулгыг дэмжиж байгаа юм билээ. Цагтаа Ардчилсан нам дотор нөлөөллөө тогтоож байсан “Алтангадас” фракц амь тасарсан. Хэдэн ч гадас болж хуваагдсан юм бүү мэд. “Алтангадас”-ын Н.Алтанхуяг бие дааж Их хурлын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан ч С.Эрдэнэд дургүй. Тэр бүү хэл Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байв. Харин Ч.Сайханбилэг АНУ-аас үе, үе мэдэгдэл хийн Ерөнхийлөгчийг бачууруулж байгаа бол тус фракцийн гол хүн болох С.Баярцогт Дархан-Уул аймагт ял эдэлж байна. Я.Санжмятав нь Ерөнхийлөгчийг дагасан гээд “Алтангадас” зүг чиг заахаа больсныг хангалттай харуулж байгаа юм.

Харин Ардчилсан намын залуу үеийнхэн цахимаар байр сууриа илэрхийлж, хааяа нэг хэвлэлийн хурал хийж байгаа ч үнэндээ дуу чимээ гаргаж чадахгүй байна. Ах нарынхаа зодооны дунд тэд чичиргээ ч өгч чадахгүй байгаа нь бойжих боломж олгохгүй байгаа юм.

Одоо түмний нүдэн дээр ханцуй шамлан дайрч байгаа нь С.Эрдэнэ, Х.Баттулга нар. Гэхдээ хэн нь Ардчилсан намд хэрэгтэй вэ. Ардчилсан намыг дэвжээх үү, ясыг нь барих уу гэдэг ярвигтай асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөтөл үргэлжлэх нь тодорхой юм. Ардчилсан намынхан яасан нь дээр вэ. Бөхчихгүйн тулд ядаж бөртөлзөж байх хэрэгтэй байна шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ба зо(203.91.115.52) 2021 оны 02 сарын 07

ЗУЛ БӨХӨХИЙНХӨӨ ӨМНӨ БАДАМЛАДАГ яасан үнэн ба

0  |  0
dorj(103.212.116.144) 2021 оны 02 сарын 08

AN-g Battulga samarch yasiig ni barivaa huurhii.

1  |  0
juuh (103.212.116.144) 2021 оны 02 сарын 06

hoyor nam boloh heregtei.

0  |  0
Зосин(66.181.185.31) 2021 оны 02 сарын 06

Баттулга нь энэ идэж уухын донтон ес санахын донтонгуудаас хавьгуй илуу шуу

0  |  0
amar(124.158.82.237) 2021 оны 02 сарын 06

Албан тушаалд очиж идэж уух гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болж хоорондоо зодолдож байгаа энэ нам ядаж үзэл бодлоо тодорхой болгож түүнийгээ тойрч нэгдэхгүй бол АН буюу Авилгачдын Нам хэвээр байж мөхөх болно.

2  |  0
иргэн (202.179.26.190) 2021 оны 02 сарын 06

яаж ч бодсон Баттулга нь хавьгүй дээр, Эрдэнэ АН-ыг Самараад дууслаа шүү дээ,

0  |  3
ZOCHIN(101.189.0.28) 2021 оны 02 сарын 06

BATTULGA N DEER YMAA.YDAHDAA AVILGACHIDIIG SHOROND N HIIJ BAGA CH GESEN ERUULJIJ BNASHUUDEE....GEHDEE YLIIG N BAGASGAJ BGAA N BODUUSHTAI...

1  |  1
nah(66.181.171.26) 2021 оны 02 сарын 06

erdene zailaa

0  |  3
KKK(202.70.34.70) 2021 оны 02 сарын 06

АН-ын энгийн гишүүд өөрийн ухамсраар амархан хариулт өгөх юм байна. Энэ хоёрын хэн нь ч хэрэггүй гэх байх даа

2  |  2
зочин(43.228.129.20) 2021 оны 02 сарын 06

Баттулга өөрөө ерөнхийлөгч болохын тулд АН -нхаа лидэрүүдтйг МАН-тай МАНАНДАЖ байгаад намаа нөхдөө золиосолж нэр төрийг нь гутааж ганцхан Баттулга мундаг гэсэн мессежийг ард түмэнд өгч ерөнхийлөгч болж том хүслээ биелүүлсэн. 2017 оны еоөнхийлөгчийн сонгуулиар ерөнхийлөгч болж чадсан Баттулгын буянаар нэр хүнд лидерүүдээ алдсан АН-нхан удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээж хохироод байна Энэ хохирол бол АН-н гэхээсээ илүү монголын ард түмний хувь заяаны хохирол юм.Тэгэхээр Намаа нөхдүүдээ золиосолсон Баттулга АН-аас дахин нэр дэвшвэл АН газрын хөрснөөс арчигдаж монгол ялагдана

4  |  0
Бат(202.9.46.74) 2021 оны 02 сарын 06

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

0  |  1
Зочин(66.181.189.52) 2021 оны 02 сарын 08

Хэн нь ч хэрэггүй. С.Эрдэнэ гуай дараагийн даргадаа тамгаа, Х.Баттулга дараагийн ерөнхийлөгчид тамгаа өгөөд мөр мөрөөрөө мөөмөө унжуулаад амьдрах хэрэгтэй!

8  |  0
Top