Шинэ Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Ц.Нямдорж томилогдсон нь олны дунд оньсого таавар шидэлцэх нэгэн шалтгаан болов. Тэр бол УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа, УИХ-ын даргаар нэг удаа тус тус ажилласан маш сонирхолтой фигур учраас олны анхааралд орж байна. Нөгөө талаар Прокурорын байгууллагаас ажлынхаа гарааг эхлүүлж байсан Ц.Нямдоржид Монгол төрийн хар хайрцагны бодлого, асар олон нууц байгаа зэрэг нь өөрийн эрхгүй олны сонирхол татсан байх. Мэдээжийн хэрэг Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр залуу хүн томилогдсон учраас Ц.Нямдоржийн туршлага, туулсан замнал ямар ч утгаараа түшиг тулгуур болох нь дамжиггүй.
Гэхдээ одоогоор ямар учраас Ц.Нямдорж Засгийн газарт орж ирэв гэдэг таамаг хэвээрээ байна. Юуны өмнө шинэхэн албанд томилогдсон Ц.Нямдорж чуулганы танхимд Засгийн газрын гал тогооны ажил гэхээсээ илүүтэй С.Зоригийн хэрэгт яллагдсан нөхдийг гэм буруугүй. Тэднийг эрүүдэн шүүсэн гэх Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг сулласанд ихээхэн бухимдсан. Ингэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж байв.
Мөн “Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг оруулж ирсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Энэ асуудал тодорхой шатанд гацсан” гэж. Ц.Нямдорж сайд тус хоёр асуудлыг шуудхан “өмчилж” ярьсан нь шинэхэн ажил үүргээс нь баахан хазайсан байх. Ямартаа ч өөрийнх нь мэдэгдсэнээр бол тодорхой хоёр асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах юм байна хэмээн ойлгогдох аж.
Үүгээрээ тэр Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт бараг л үүрэг өгч байгаа юм шиг “том” харагдав. Тодотговол, “Би энэ Засгийн газарт ийм хоёр зүйл хийж чадна, өөр зүйл хийхгүй” гэсэнтэй агаар нэгэн сонсогдсон. Тэгэхээр Ц.Нямдоржийг чухам яагаад Засгийн газарт орж ирэв гэх оньсого тааврын хариу энэ хоёр асуудал байхыг үгүйсгэхгүй.
Гэтэл өнгөрөгч мягмар гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Нямдорж даргын бариулсан барилга байшин огт гацаж байгаагүй. Бүгд баригддаг” хэмээн Засгийн газраас хэрэгжүүлэх “Залуус-I, II, III” хорооллын ажлын хэсгийн ахлагчаар томилчихсон. Үүгээрээ тодорхой зорилго өвөртөлж ирсэн нөхрийг нүсэр ажлаар дарж орхисон гэмээр ч харагдана. Оньсого таавар шидэлцэж суусан хүмүүс ч “Ц.Нямдоржийг энэ мэт аар саархан зүйлээр дарж болохгүй. Хэргээр дээрх хоёр асуудлаас холдууллаа” гэх бухимдал ч мэр сэр үзэгдээд өнгөрөв. Гэхдээ орон сууцны томоохон бүтээн байгуулалт бол Монгол Улсад “аар саархан зүйл” биш болчихоод байна. Магадгүй энэ Засгийн газрын хамгийн том ажил болж үлдэх байх. Тэгээд ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажил үүрэгтэй яв цав нийцэж байна. Гэхдээ С.Зоригийн хэрэг, түүнийг тойрсон асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол Ц.Нямдоржийн орхиж болохгүй мөнхийн сэдэв учраас асуудлыг орхихгүй гэдэгт олон хүн найдаж байна.
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна” хэмээн гэнэт гарч ирээд мэдээлэл хийсний цаана чухам юу байв. Өдгөө алуурчин хэмээн яллагдаад байгаа хүмүүсийг тэрээр алуурчин биш гэж барин тавин үзэж байгаа цор ганцхан хүн. Тэр тусмаа нэгэн насаа хуулийн байгууллага, хуулийн сайдаар ажиллаж өнгөрүүлсэн хүн байн байн үүнийг дурдаж байгаа нь юу вэ гэх зэрэг асуудал нь түүнийг өөрийн эрхгүй олны анхааралд улам оруулах аж.
Тухайн үед “Эрүүдэн шүүх ажиллагааг Тагнуулын байгууллагад дэслэгч цолтой байж байгаад гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хурандаа болсон хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан. Тэр хүнийг хорих гэхээр прокурорууд хамгаалаад байна” гэж мэдэгдэж байв. Энэ мэтээс харахад түүнд С.Зоригийн хэргийг нэг талд нь гаргах мөнхийн хүсэл байгаа бөгөөд энэ хэргийн томоохон учиг атгасан хүн яах аргагүй мөн. С.Зоригийн хэргийн захиалагч, гүйцэтгэгч гээд бүгдийг мэдэж байгаа мэт ярьдаг цор ганцхан хүн. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Тэр үнэхээр хөндсөн хоёр асуудлынхаа төлөө ажиллаад эхэлбэл Ц.Нямдоржид хаяглагдсан байр суурь, хэвлэлийн мэдээ нийтлэл ямар өнгө төрхтэй гарах вэ гэдгийг л хүлээх үлдэж байна.
Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг оруулж ирсэн процесс, баримт нь өөрөө ямар ч хүнд ойлгогдоно. Үүнийг нийгэмд ойлгомжтой тодорхой болгож өгсөн хүн нь Ц.Нямдорж өөрөө мөн. Өнгөрөгч 2016 оны зургаадугаар сарын 27-нд Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болорын нууц тушаал гарч, “Эрдэнэт” болон “Монголросцтветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох удирдамж, баримт бичиг хийсэн гэдгийг бас л дуулгасан.
Бидний мэдэж байгаагаар “нууц тушаал” 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураахын өмнөх өдөр гарч байсан учраас хардлага ч дагуулдаг. Энэ ажиллагааг С.Эрдэнэбилэг гэдэг хүн зохион байгуулсан төдийгүй Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэрийнхтэй ижил аргаар хяналтаа тогтоож, цаашид Багануур, 3,4 дүгээр цахилгаан станцыг ийм аргаар эрхшээлдээ оруулахаар бэлтгэл хангасан байсныг ч илчилсэн гээд орхиж болохгүй асуудлууд шил шилээ даран хүлээж байгаа. Тэгэхээр ийм л хоёр асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана хэмээн УИХ-ын чуулганы танхимд өөрөө тун итгэлтэй мэдэгдсэн учраас барилга байшингийн ажил түүний зорилгыг дарж чадахгүй байх гэж найдна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 20 )
Нямдорж оо. тэр 2 асуудлаа нэг тийш нь болгож , цэг тавьж үзээрэй. иргэд хүлээж бна.
Irgen Ts.Nyamdorjoos Mongoliin tur uuchlalt guih tsag irne; Mongoliin Tur zutgesen hundee hatuu .
Энэ харин үнэнд их ойрхон бичсэн байна.
ЭНД ТЭНД НЯМДОРЖИЙГ МУУ ХЭЛЭХ ЯАХАВ. 100 ХОНОГ АЖИЛЛАЧИХАГ. ДАРАА НЬ МУУЛЦГАА.
мэнгэт гуай цаг нь болхоор хэлнэ гэдэг шантаажаар олон жил хусч байна даа эхнэр нь бас улаан авилгачин хотын захиргаанд тусгай зөвшөөрөл олгодог суудалд шигдчихсэн
Сүүлийн 30 жилд Америкийн бууны нохой АН-ын залуучууд Монголыг минь самарсан. Одоо үргэлжлүүлээд Америкийн бууны нохой МАн-ын залуучууд самрах гэж байна. Монолын төрд Оюун-Эрдэнэ шиг бандиуд, охидууд биш, харин Нямдорж шиг хууччуул байх хэрэгтэй.
Энэ засагт Нямдорж маш чухал хэрэгтэй хүндээ Та нар айх нь аргагүйээ
Энэ засагт Нямдорж маш чухал хэрэгтэй хүндээ Та нар айх нь аргагүйээ
Nyamdorj turshlaga bol baigaa daa bas muljvvlj sursan hvn
Nyamdorj turshlaga bol baigaa daa bas muljvvlj sursan hvn
шунал нь тулам болсон шантаач хийхдээ ч
Зоригийг хэрэг илрэх нь ч илэрсэн, нөгөө 3 хүн хийсэн нь ч үнэн, гэхдээ хуучинсаг зөвлөлтийн аргаар хүний эрх зөрчиж хэрэг илрүүлсэн нь мөрдөгч хуульчдын алдаа болсон. Захиалагч нь улс төрчидтэй холбоотой учраас л мэнгэт сайд маань хаацайлдаг байх, хэрэг хийгээгүй хүмүүсийг бүр 3 хүнийг шат шатандаа хэлмэгдүүлнэ гэж хаана ч байхгүй, ганц хүнийг бол өлхөн хэлмэгдүүлж чадна л даа гэхдээ 3 хүнийг бол хэзээ ч боломжгүй, хэрэг илэрсэн захиалагч илрээгүй байна, энэ л чухал
Ард түмэн үнэн зөв шударга нийгэмийг хүсэж Нямдоржийг дэмжиж байгаа шүү... гэмт хүмүүс шорондоо гэмгүй хилс хэрэгт орсон хүмүүс гэртээ харих ёстой ... ийм ил тод хэргийг шийдэж чадахгүй байгаа н шүүх прокурорт маш их гүнзгий өмхий ялзрал доройтол хээл хахууль дүүрсэн гэсэн тодоос тод жишээ баримт юм
АРД ТҮМЭН ӨНГӨРСӨНӨӨ ЭРГЭЖ ХАРАЯ. ЗОРИГЫН ХЭРГИЙГ ХҮЛЭЭЛГЭХИЙН ТУЛД НЯМДОРЖ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХДАА ФРАНЦААС ЭНХБАТ ГЭДЭГ ЗАЛУУГ ХУРЦААР ХУЛГАЙЛУУЛЖ АВЧИРААД ЭРҮҮДЭН ШҮҮЖ АЛСАН ХҮН. МАШ ТОДОРХОЙ АМЬД ГЭРЧТЭЙ ХЭРЭГ ЯАГААД ИЛЭРЭХГҮЙ БАЙНА ВЭ ? БУЛГАН ГЭДЭГ ЭМЭГТЭЙ НЯМДОРЖИЙГ БАЙГАА ЦАГТ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙД Л УЧИР БАЙГАА БУСУУ . БУСАД НЬ БОЛ НЯМДОРЖИЙН ӨӨРИЙНХ НЬ НАЙРУУЛСАН ЭМЭГНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ ШҮҮ. ЭНЭ ХҮНИЙГ БАЙГАА ЦАГТ ШУДАРГА ЁС БОЛ МӨРӨӨДӨЛ ГЭДГИЙГ УХААРАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ.
zob zob
угаасаа л тэр 2 хэрэгийг хамгийн сайн мэддэг намын хүн байх даа
Нямдорж гуайг дэмжиж байнаа Шудрага бас туршлгатай хүн шүү Энэ засагт 2- 3 ийм ахмад хүн байсан бол гоё байх байлаа
Зөв өө зөв\n\n
ЭНЭ НЭГ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН ӨВГӨН ЧИНЬ НЭГ САЙХАН БОЛОВСОРЛТОЙ ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХҮНИИ СУУДАЛЫГ БӨГЛӨӨД ҮХЭН ҮХТЛЭЭ ОРДОНД СУУХ ЮМУУ? БҮЭЛ БҮТЭН УЛС ОРОНЫ ТӨР ЗӨНӨХ ШАХСАН НЭГ ӨВГӨНӨӨР ДУТЛААЮУУ ???
Хорголон мэнгэтээ үеэ өнгөрснөө мэдэр ард олон өөрт чинь маш дургүй бнашүүдээ