Концессийн төслүүдийг зах зээлийн ач холбогдлоор тодорхойлох хэрэгтэй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Уул уурхайн салбарт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сонгомол байдлаар хийхийг  Дэлхийн банкнаас манайд  зөвлөж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээний 44 хувийг л төвийн эрчим хүчний сүлжээгээр хангадаг. Үлдсэн хувь нь уурхайн өөрийн шийдэл, аль эсхүл БНХАУ-ын импортоос хараат байна. Үүнээс үзвэл, цахилгаан эрчим хүчний салбарт буй энэхүү найдвартай, урт хугацааны хэрэглээг бүрдүүлэгч орлогын томоохон эх үүсвэр, асар их боломжийг ашиглах нь зүйтэй.

Үүний адилаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн төслүүд төмөр замын дундын дэд бүтэц буюу олон төрлийн хэрэглээ, хэрэглэгчдэд нээлттэй дэд бүтцийг байгуулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Улсын төсвөөс дэд бүтцийн бүтээн байгуулалт санхүүжүүлэх нөөц боломж хомс энэ үед Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэн шаардлагатай дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх чиглэл баримтлах нь зүйтэй. Концессийн жагсаалтыг зах зээлд чиглэсэн, хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил бий болгохуйц сайтар бэлтгэгдсэн төслийн жагсаалт болгоход анхаарч ажиллаваас Засгийн газар анхаарлаа тэргүүлэх ач холбогдолтой төслүүд рүү жинхэнэ ёсоор төвлөрүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг сэргээх нөхцөл бүрдэнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top