ҮСХ-ны дарга Б.Батдаваа, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава болон холбогдох албаныхантай өнөөдөр цахим уулзалт хийжээ.
НҮБ-ын Хүн амын сан нь ҮСХ-той тооллого, судалгаа, статистикийн дүн шинжилгээ, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жил үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны мэдээлэлд тулгуурлан гүнзгийрүүлсэн судалгааг хоёр сэдвээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Уг судалгаа нь “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн хянах зан үйлийн нөхцөл байдал” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хийгдэх аж.
Мөн Статистикийн хуульд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг албан ёсны судалгааны жагсаалтад оруулах ажлаа хамтран үргэлжлүүлэх, Хүн ам хөгжлийн асуудлаарх Найробигийн тунхаглалын хэрэгжилтийг хянах статистик мэдээллийг боловсронгуй болгоход хамтарч ажиллах талаар ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
манай статистик тоо баримт дандаа буруу гардагийг мэдэх үү?