2020 оны нийт дүнгээр самнасан ноолуурын экспорт 247.2 тонноор буурч, ямааны угаасан ноолуурын экспорт 651.1 тонноор өсжээ. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 13.1 сая ам.доллароор, оёмол эдлэлийн экспорт 1.7 сая ам.доллараар тус тус буурчээ. Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.4 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт бүрдүүллээ.
Дашрамд тодотгоход, Монгол улс 2020 онд дэлхийн 75 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 72.5 хувь, Швейцар-д 22.2 хувь, Их британид 1.1 хувь тус тус ногдож нийт экспортын 95.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
iim saihan nuhun sergeegdeh bayalag baisaar baihad alj ustagaj,hog deer hayadag,ene humuus chini hun yumuu yu yumbe