ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удаа дараа худал мэдээлэл тарааж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 07

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас гаргасан мэдэгдлийг хүргэе.

МЭДЭГДЭЛ 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн тул 2020 оны 11-р сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарт авсан таслах сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэсэн.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “ ...талийгаач Зориг агсны хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн 3 хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэг өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ гэдгийг бид нар хараад байж байна. Одоо нэн яаралтай энэ шүүхийн тухай хуулийг баталж шүүхийн хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага нь жинхэнэ утгаараа ажиллаж байж тэр Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа шиг шүүгч нарт хариуцлага тооцох хуулийг бид нар гаргаж ирэх гээд байгаа. Илэрхий эрүүдэн шүүсэн хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад батлан даалтад гаргачихдаг, цаана нь нөгөө хонгилын механизм ажиллаад байгаа хэлбэр” гэх мэдээллийг,  2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “...эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэдэг ийм тайлбарыг прокурор болон шүүхийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа хууль бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон нөгөө н.Чимгээ, н.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинэ нөхцөл гэж сэргээх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын Дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий н.Чимгээ, н.Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас УИХ гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна.

Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг,
Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.

Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье.

Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 02 сарын 26

ШУДРАГАүнэн хэзээч ялдаг энэ бүх учир зүггүй худал үнэн мэдээллийн цаад учрыг олж байж мэдэмхийрэх хэрэгтэй тэртээ тэрэнгүй үнэн худлыг цаг хугацаа харуулаад өгөх байх тэр цагт л хэн нь худлаа ярьж хэн нь хэлмэгдүүлж хэн нь хэлмэгдэж байсныг харах болно.

0  |  0
Зочин(139.5.217.82) 2021 оны 02 сарын 08

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж энэ дээ. Нямбаатарын хэлсэн бүхэн үнэн, болоод өнгөрсөн үйл явдал шүү дээ. Төв аймгийн шүүхийн аппаратыг тэр чигээр нь солих цаг болчихрсон юм биш үү?

0  |  0
зочин (202.131.243.186) 2021 оны 02 сарын 08

мэдлэг муутай хачин хүн сайд болгочихсон

0  |  0
иргэн(103.212.116.12) 2021 оны 02 сарын 08

Шүүхийн тамгын газар МЭДЭГДЭЛ гаргаад аяа яаа мундаг байнаа. УИХ-ын хороонд шаардлага хүргүүлээд ллл ээ сөн лутаа лут. ШЕЗ с илүү эрх мэдэлтэй юу. Энд чинь Төрийн албан хаагч нар ажилладаг уу .

0  |  0
Тангад(64.119.21.94) 2021 оны 02 сарын 08

НЯМБААТАРЫН ярьсан хэлсэн үнэн шүүдээ шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэдгээр бүхнийг хаацайлж болохгүй шүүгч ЭНХМАА илт нэг талыг барьсан шийдвэр гаргасанг Монгол даяараа мэдэж байгаа шүүдээ би ойлгохдоо ЭНХМАА ГЭДЭГ ЧИНЬ Элбэгдаржийн хамаарал бүхий хүн гэж сонссон юм байна шүүхийн тамгын газар шүүн таслах ажиллгаанд оролцож харинч нэг болохгүй байх шүү \n\n\n

0  |  1
Сахиус(64.119.22.201) 2021 оны 02 сарын 08

Хурцын хэргийн бүх оролцогчийг батлан даалтанд гаргасан үнэн шүү дээд шүүх дээр хонгилын шүүх ч нар байгаад байгаа нь үнэн шүү дээ юу нь худлаа байгаа юм Баттулгын өрөөнд ирж ямар ял өгөх яаж хасахын асуудаг шүүх ч байдаг гэсэн нь үнэн тэр хэсэг камёртай гэж байгаа

0  |  0
зочин(66.181.161.97) 2021 оны 02 сарын 08

ёс зүйгүй худалч хулгайч хүмүүс ямар их болж байна вэ ? хууль зүйн сайд нь худалч гүжирдэгч байвал энэ төр чинь төр мөн үү ?

2  |  0
Zochin(202.126.88.146) 2021 оны 02 сарын 08

Iim l davarsan shuugch nar bgaa yum daa. Ed nar l buhniig gatsaaj bgaa, asuudaliî NO n hervee Chimgee Sodnomdarjaa 2 g tsagaatgah, sullah deeree tulval Hurts terguuten buruudaj yal edleh estoi bno, Hurts hen bilee gd bodhoor aimgiin neg shuuh, shuugchid bagadaj bgaa bhgui yu. Tegeed l estoi altsaganana geech n bolchihood bgaa yum daa. Uls toriin olon humuus Hurts n shantaajind bgaa bh shuu.

0  |  2
Зочин(202.126.90.54) 2021 оны 02 сарын 08

Худлаа мэдэгдэл гаргаж шударга царайлахаа боль.нямбаатар худлаа ярьсан гэж бодоход наад хэргийн чинь үр дүн ямар бгаагаар та нарын худлаа мэдэгдэл батлагдана.өнөөдрийг хүртэл энэ шийдэгдээгүй хэрэгтнүүд гадуур зугаалж явахад та нарыг шударга шүүгч гэж хэлэхэд хэцүү.юу болсон бичлэгийг ард түмнээрээ хараад ойлгосон.харин та нар бодит үнэнийг шүүж чадахгүй бгааг ойлгохгүй юм

2  |  0
3(202.21.109.111) 2021 оны 02 сарын 07

enhmaa ene bas hen be

0  |  0
Од(66.181.186.63) 2021 оны 02 сарын 08

Х. Нямбаатар сайд үнэнийг хэлсэн. Өө аймгийн шүүх чинь ШEЗ ч юмуу дээд байгууллагадаа гаргалгүй шууд л сайдад мэдэгдэл хүргүүлчихдэг, айн

0  |  1
зочин (202.9.47.25) 2021 оны 02 сарын 07

төв аймгийн шүүхийг шалга.............

0  |  0
зочин(192.82.72.187) 2021 оны 02 сарын 07

нямбаатар үнэнийг нь л хэлсэн наад шүүгч чинь авилга авсан эсвэл хэтэрхий дарамт нөлөөнд орсон нь хэнд ч ойлгомжтой шүү дээ

0  |  0
Ховд(64.119.18.98) 2021 оны 02 сарын 08

Ганц шударга нөхөр чинь энэ байх шүү

2  |  1
Уншигч(66.181.180.192) 2021 оны 02 сарын 07

Юу вэ шүүх одоо аймгийн шүүх хүртэл төрийн сайдад мэдэгдэл өгөөл.өөрсдөө шударга байж нэр төртэй байгаа юм уу.больж үз дээр.

2  |  1
Зочин(184.59.55.211) 2021 оны 02 сарын 07

Шүүхийн энэ завхарлыг үтэр түргэн цэвэрлэж хууль зөрчиж авилга авсан шүүгчидэд зохих ялыг нь үүрүүлэх цаг болсон. Нямваатар сайдын ажлыг арл түмэнээрээ дэмжиж байна.

4  |  1
орхон(66.181.161.31) 2021 оны 02 сарын 07

энэ төв аймгийн шүүх гэсэн новшнууд наад хэргээ хурдан нэг тийш болгоод наад хүмүүсээ суллаад хэрэг хийсэн цаад бузар хулгайч нараа хурдан ялыг нь өгөөч ээ үхсэндээ өөрсдийгөө өмөөрөөд солиороод байнаа

2  |  1
монгол хүн(223.38.29.155) 2021 оны 02 сарын 08

нямбаатарын хэлсэн үнэн шд. төв аймгын шүүх өөрсдийгөө хаацайлхаа боль.

5  |  1
Top