-МАХН, АН-ыг түшиж, МАН-аас нэр дэвшигчид дахин гай болох уу-
Монголд нэг хүний намын хамгийн амжилттай яваа төлөөлөл нь Намбарын Энхбаярын МАХН. Учир нь 2012-2016 онд парламентад эвсэн орсон намуудтайгаа бүлэг байгуулан төр төвхнүүлж явсан бол 2016-2020 онд бөөнөөрөө ад үздэг ч О.Баасанхүүгийнхээ буянаар нэг суудалтай болж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Босоо” Ганбаагаа нэр дэвшүүлэн хэвтүүлсэн. Бужигнуулж байгаад хэвтсэн гэдгийг уншигч та ч мэдэж байгаа. Харин өнгөрөгч оны парламентын сонгуульд Ганбаагийнхаа буянаар ганц суудал авч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойх эрхээ авч үлдэв. Ямартай ч Н.Энхбаярын нам гурван парламентад суудалтай ганц хүний намуудын рейтингийг тэргүүлж байна. Цагтаа хаан болон мандаж үзсэн, халуун чулуу долоож аавынд ч морилж явсан Н.Энхбаяр өдгөө улс төрийн халуун тогоонд өнчин ишиг яваа ч цагийн аяс даган өнхөрч л явна. Н.Багабанди нэгэнтээ “Шар дээлтэй урт хүнээс болгоомжил” хэмээн улс төрчдөд захиж явсан гэдэг. Тэр урт хүн нь өдгөө ч улс төрд урт зам туулан яваа Н.Энхбаяр. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа МАН-аас тасарч МАХН-ыг байгуулан, оймсоо гозолзуулан хоригдож, Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдаж, Ерөнхийлөгчийн болон Их хурлын сонгуульд нэр дэвших эрхээ хясуулан гал бол гал, мөс бол мөс атгаж яваа хүн.
Хүнд цагтаа Н.Алтанхуягтай эвсэж засагт нь морилж, арга барагдсан үедээ О.Баасанхүүдээ ч адлуулж, тамгаа алдах дөхсөн намын дарга ноднингоос Ерөнхийлөгч Х.Баттулгын хатавчаар үзэгдэх болсон. Улс төрийн хүрээнд түүнийг Х.Баттулгатай ойлголцож бат болсон гэх хэдий ч сүүлийн үед түүнээс зайгаа барьсан гэх мэдээлэл гарч байна. Ноднин тэрбээр хүү Э.Батшугарын хамт Ерөнхийлөгчийн гэх тодотголтой төмөр замын ажлыг үзэн сайшаан магтаж байлаа. Гэвч тэдний зам салсан гэх мэдээлэл хэр үнэний ортой вэ гэдэг нь одоо ч эргэлзээтэй.
МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө дэвшихгүй тул орондоо хэнийг дэвшүүлж сонгуулийн наймаа хийх вэ гэдэг яриа Төрийн ордонд нисэж, хүн бүр өөр өөрсдийн таамгийг дэвшүүлсээр. С.Ганбаатар нэр дэвших үү гэдэг асуулт тун ээдрээтэй. Өмнөх сонгуулийн үеэр Солонгос иргэнээс 50 сая төгрөг гэртээ авч байгаа бичлэг нь ил гарч шуугиулсан ч тэгс гээд нам жим болсон. С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаа Оюу толгойгоор эхлүүлсэн гэж ярьж байгаа ч түүнийг нэр дэвшүүлэхгүй. Тэгсгээд тэндээ замхрана. Өнөө 50 сая төгрөг гадаадын иргэнээс авсан гэх асуудал нь шийдэгдээгүй. Тиймээс дахин нэр дэвших үед заавал сөхөгдөж, хуулийн байгууллага түүнд хамгийн том хаалт болно. Н.Энхбаяр, С.Ганбаатар нар нэр дэвшихгүй бол өөр хэн нэр дэвших боломжтой вэ. З.Баянсэлэнгэ энэ жил 47 настай. Тиймээс Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр тэр 50 насны босгонд очоод зогсоно. Хамгийн магадлалтай нь Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар юм. Ц.Оюунбаатарын АТГ-д шалгагдаж байгаа хэрэг хэрхснээс хамаарч түүнд боломж ирэх эсэх нь шийдэгдэнэ. Ер нь бол үе нь өнгөрсөн гэж үзэж болох ч Н.Энхбаяр, С.Ганбаатарыгаа дагуулаад явахад Ардчилсан намд биш юм аа гэхэд МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах асар том орон зайг бий болгох юм. Тэр утгаараа МАХН-ыг одоогийн Ерөнхийлөгч дэргэдээ байлгах сонирхол тунчиг их байгаа бол МАН-ынхан “сураггүй” хүн нэр дэвшүүлж нэр дэвшигчийнхээ саналыг хуваалгахгүй байх тал дээр анхаарна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшүүлсэн нь ялалт байгуулж Ерөнхийлөгч болгохдоо гол зорилго нь биш байсан юм. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын саналыг хуваахдаа байсан. Гол зорилго ч биелж “Босоо” Ганбаа 409.899 санал буюу 30.19 хувийн санал авч М.Энхболдыг улс төрийн тавцнаас арчих эхлэл болж байлаа. МАХН тэгэхээр их хорлонтой байгаа биз. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг түшин МАН-д дахин гай болох уу гэдэг дээр бооцоо тавигдаж таарна. МАН-тай ойлголцож, хэний ч танихгүй хүнийг нэр дэвшүүлэн АН-ын эсрэг хүч нэгтгэх үү.
МАХН алс холын нүүдэл гэхээсээ илүү ойр зууртаа хүү түлхэж цод хийж байна. Бэрс гаргах боломжоо тэд бүрэн дүүрэн ашиглах эсэх нь шар дээлтэй урт хүнээс шалтгаалах нь. Одоохондоо яах вэ цагийн аяс даган хаврын салхинд хийсэж л явна. Өнхөрч л явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Өөдтөй хүн намаа хагалах уу.Хэний мөнгөөр энэ олон жил хүүдэгнэж байгаа бол.Хүнийг нөхрөөр нь шинждэг,хиншүү ханхлуулж сүнс хооллосон сүгнүүд л байх юм.
Захиалгат нийтлэл байна.
Үнэний дуу хоолой мундаг лидер Энхбаяр Ганбаатар нарт баярлалаа амжилт.
Монгол улс дэлхийд урьд өмнө гарч байгаагүй Оюутолгойн дээрмийн гэрээг шууд цуцлах ёстой. Монгол улс бол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар бүрэн эрхт улс. Иймээс Оюутолгойн зэсийн баяжмалаа гаргахгүйн тулд хилээ хаагаад, ашиглалтын лицензийг нь цуцлаад,Оюутолгойн үйлдвэрийг битүүмлээд, дээрмийн гэрээ хийсэн Рио тинтогийн удирдлагууд болон Монголын улс төрчдийг шууд баривчлаад л болоо. Чухам үүний тулд Млнгол улсад батлан хамгаалах хүчин, дотоодын цэргийн хүчин, цагдаагийн бие бүрэлдэхүүн, тагнуулын бие бүрэлдэхүүн, шүүх, прокурор,шорон гяндан гээд л туурга тусгаар улсад байдаг бүх зүйл
МАХН, ХҮН тус тус нэр дэвшүүлэх эрхээ хэрхэн эдлэх вэ гэдэг асуудал чухал юм даа.
Багабандийн Оюу толгойд ажилласан 8 жилийг харахад жинхэнэ болгоомжлох ёстой хүн нь Н.Энхбаяр биш харин Багабанди өөрөө байж дээ. Цаг хугацааны шалгуур гэж энэ дээ , бодит зүйл улам тодордог юм байна. С.Ганбаатарт амжилт хүсье, замын ноход хуцаж л байдаг жингийн цуваа явж байдаг
Энэ 2 сайн бай муу ч бай ямар ч байсан монголын төлөө хүмсүүдээ гэж яагаав нөгөө янз бүрийн хулгайч нараас дээр
Ганбаатар ч гарах магадлал өндөр
Энэ Хншү Ганбаа олигтой хүн биш. Харж байгаарай. Үйлдвэрчинд байхаас л талбай дээр гарч хашгирч гуагласан сүг .
Олон юм битгий хуцалд, Монголчууд Энхбаяр, МАХН ыг дотроо бугд дэмжиж явдаг шуу, МАНАН болон тууний хошного долоогчид л элдэв юмаар Энхбаяр даргын эсрэг чалчиж байдаг, 2021 оны Сонгуульд Ганбаатарыг дэмжинэ, Ахмадуудаа ялгаварлан гадуурхагч Баттулгыг дэмжихгуй