Эх сайхан орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа туурга тусгаар Монгол Улсын ард иргэд, азай буурлууд, хилийн чанадад ажиллаж амьдагч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ,
Эв санаа нэгт Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид эрхэм журмын нөхөд өө,
Та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жил Монгол Ардын Намын хувьд Монгол төрийн шат шатны сонгуулиудад иргэд сонгогчид та бүхнийхээ өргөн итгэлийг хүлээн үнэмлэхгүй ялалт байгуулсан амжилт дүүрэн жил байлаа.
Үүний зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан коронавираст (Ковид-19) цар тахал Монголчуудыг төдийгүй хүн төрлөхтнийг нөмөрч, улс орнууд хил хязгаараа хаасан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан, иргэдийн аж амьдралын хэвийн байдал алдагдсан хүндхэн жил болон өнгөрч байна.
Хэдийгээр ийм амаргүй байдал үүссэн ч манай намын эмхлэн байгуулсан Засгийн газар нийт ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр аюулт цар тахлыг дотооддоо тархаалгүй 10 сар хамгаалж, өнөөдөр дотоодод тархсан халдварыг хумьж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Гарч буй төмөр үхэр жил Монголчууд нийтээрээ аюулт цар тахлыг ялан дийлж, хүн ардаа дархлаажуулан, эдийн засгаа сэргээн хөгжүүлсэн, нийгэмд шударга ёс тогтоож, төрийн албаны сахилга хуриуцлагыг бэхжүүлсэн, улс орныхоо хөгжил дэвшилд ахиц дэвшил авчрах томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн амжилт бүтээлийн жил байна гэдэгт итгэл төгс байна.
Мөн эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох чин хүсэл зорилгоор нэгдсэн эрэлхэг монгол эх орончдын байгуулсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой гарч буй төмөр үхэр жилд тохиож байна.
Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Нам эрх баригч улс төрийн хүчний хувьд алдаа оноо, амжилт бүтээлдээ дүгнэлт хийж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн зорилго зорилтыг хэлэцэхээр намынхаа ХХХ Их хурлыг хуралдуулахаар зарлаад байна.
Монгол ахан дүүс, азай буурлууд та бүхэндээ эрүүл энх, элбэг сайхан байж, улс орон маань цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе.
Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ
Сэтгэгдэл ( 20 )
Баярлалаа. Та яг л хэрэгтэй үед гарч ирээд эх орныхоо төлөө зөв шударгыг эхлэлийг тавиад, зөв хүндээ залгамж халаагаа өгөөд явсан шүү. Зөв үйлс бүхэн дэлгэрч, улс орон минь өөдлөн дэвжиж, үнэн мөний ялгааг таньж мэдэх ард олон улам ихээр нэмэгдэх болтугай
Сайхан шинэлэж байна уу ? Бид ч хүнээ байж дээ. Хүн мэнд мэдэж байхад өөдөөс нь харааж доромжилж л байдаг, бодвол ардчилал гээчийн хайрласан ”буян” юм болов уу даа зайлуул. Миний багад ийм увайгүй үг үйлдэл гаргасан хүнийг МОНГОЛОО АЛДСАН гэж буурлууд хэлдэг, түүнд дургуйцдаг байсансан. Алсыг харсан МОНГОЛ УХААН МИНЬ ТА ХАА ОДОВ ОО ??? !!! \nҮХЭР гэдэг бодь ухаантай, бараа ихтэй, бяртай амьтан. Зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэдэг түүнийг ухаан богино зарим нь ЗӨРҮҮД АМЬТАН гэж муулдаг. Гэтэл зүтгэж байж л оргилд хүрдэг нь амжилтын түлхүүр болой! ҮХЭР ЛУГАА АДИЛ ЗҮТГЭЭРЭЙ У.ХҮРЭЛСҮХ ЭЭ! АМЖИЛТ!
Ерөнхийлөгч болоод ихийг бүтээгээрэй
Хүрэлсүх мартагдсан хүний тоонд оржээ ард түмэн тэнэг биш ил бүү гар далд орчихдоо
14 saya dollar, bas l ih mungu shuu tee, ork oo
hudalch surjin darjin novshiin teneg dald orj uz
Энэ одоо юу вэ
Хүнд цаг үед Түмэн олноо хаяж зугтаж Урвасан Өөдгүй Эр,
Хаяагаа хадарч, Зон олноосоо Урвасан Чи ямар Нүүрээрээ Худлаа инээж Мэндчилгээ дэвшүүлнэ вэ, Энэ Урвалтаараа Намаа ч алаад Өөрийгөө ч Балаллаа шүү дээ,
Баярлалаа. Та яг л хэрэгтэй үед гарч ирээд эх орныхоо төлөө зөв шударгыг эхлэлийг тавиад, зөв хүндээ залгамж халаагаа өгөөд явсан шүү. Зөв үйлс бүхэн дэлгэрч, улс орон минь өөдлөн дэвжиж, үнэн мөний ялгааг таньж мэдэх ард олон улам ихээр нэмэгдэх болтугай.
Delhiigees zail
шорондоо хатах цаг чинь дөхөөд л баыйндаа тэрбум өгдөг эгч чинь со оос ирсэн үү
хурандаа минь цолоо хураалга
Зайлаач
Хүрэлсүх ! Хүү минь их баярлалаа. МАН ын хүчээр бид дэлхийн олн оронтой харьцуулахад тун сайхан амьдарч байна.Ерөөл бат оршиг. Санасан сайн үйлс тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
ЗАМЫН ДУНДААС БУЦААД ГҮЙДЭГ ОФИЦЕР БАЙДАГ НААЦАН
Нэг муу намын дарга больж үзээ. Ерөнхийлөгчөөс өрсөж нтр
Eronhii said bj chadaagui hun eronhiilogch bj chadah uu a
Ард түмнийгээ хэцүү байдалд орхичихоод Ерөнхийлөгч болох хүсэлдээ автан бүх юмнаас амиа бодон зугтаачихаад юу яриад попроод байгаа юм бэ. Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлж байгаа бол май шүү !!!!
Арчилсан намын дарга хаана баина аа