ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр буян номын үйлд шамдаж эхлэхэд сайн

2021 оны 02 сарын 13

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.2.13, Бямба гараг
  • Билгийн тооллын: Шинийн 2
  • Наран ургах шингэх: 08.02-18.11
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Ус
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа эхлэх, бизнес эхлэх зэрэг дэв дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төвшинбаяр(66.181.161.82) 2021 оны 02 сарын 13

Сайн байна уу. Сайхан шинэлж байна уу. Маргааш хүүхдийн үс авахад ямар өдөр бол. Хэлээд өгөх боломж байна уу.

0  |  0
Top