ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

2021.02.17 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

 

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 07.55-18.17
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 6, Шийдэм одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top