Ганцаардсан Ерөнхийлөгчийн АРГА ЯДСАН ҮЙЛДЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Ганцаардах учиргүй Ерөнхий­лөгч маань илтэд ганцаардаж байна. Нэр нөлөө нь бүдэг бадаг хэдэн сэтгэгдэл бичигчдээс өөр ханьгүй болжээ. Өнгөрөгч дөрвөн жилд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас ийнхүү ганцаардлаа гэж ойлгож байна. Арга ядаж байгаа нь ч харагдана лээ. Ямар сайндаа л Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандаж байхав дээ. Тодотговол, УИХ-аас баталсан “Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын шүүхийн тухай”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Бүр өөрийн биеэр хүрэлцэн очив. Монгол Улсын түүхэнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон нь үгүй. Тийм түүх ч Монгол Улсад алга.

Уг нь бол өнгөрсөн жилийн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаад салбар хуулиудыг өөрчилж байгаа. Өөрчлөхөөс ч өөр аргагүй. Энэхүү дагаж гарч байгаа хуулиуд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан бололтой. Үүнээс анзаарахад Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө эрх мэдлийг өндөр болгохын төлөө явж байгаа нь өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очсон хэрэг болж байна. Эдгээр хуулийг баталсны дараагаар Ерөнхийлөгч хориг тавьсан боловч УИХ хүлээж аваагүй. Чуулган ч завсарлаж, хуулиуд ч өөрчлөлт орсон тэр хэлбэрээрээ үлдсэн. Ерөнхийлөгч ч албан сайтаараа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү гэсэн санал асуулга явуулсан юмдаг. 

Тэр санал асуулгаас нь харахад 2020 оны сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй эрх мэдэл дахин атгасан эрх баригчдад өнөө айхтар хэл ам татуулаад байдаг “хонгил”-ыг атгууллаа гэсэн утгатай байсан. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг “хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар), шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрэн алдагдуулсан, шүүх эрх мэдлийг УИХ-аар дамжуулан улс төрийн нам, улс төрчдийн эрхшээл, нөлөөлөлд оруулах бодит эрсдэл дагуулсан гэж үзэж байгаа нь зөв үү”, “Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41,686 албан тушаалтан байгаагаас 41,651 нь Ерөнхий сайдын удирддаг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд байна. Иймд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ-аас томилбол тус байгууллага хараат бусаар ажиллаж чадах уу”, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий хууль болсон хэмээн үзэж байгаатай та санал нийлж байна уу” гэсэн асуултыг олон нийтэд тавиад зөв, буруу, хэлж мэдэхгүй байна гэсэн гурван сонголтоор хариулахыг хүссэн байсан. 

Ийнхүү Цэцэд Ерөнхийлөгч хандаж байгаа нь наад талдаа бол эрх баригч нам эрх мэдлийг өөртөө хурааж, нийгмийн үнэт зүйл, ардчиллын ололттой харшилж байгааг эсэргүүцэж байгаа мэт төрхийг бүтээж байгаа мэт. Харин өнгөрсөн 30 жилийн алдаж, оносон хугацаанд Ерөнхийлөгч ямар эрх ямба эдэлж байв гээд бодох юм бол хариулт нь өөр болчихно.

Хуулийн өөрчлөлтөөс өмнө Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн хяналтын хорооны гишүүдийг санал болгож УИХ-аар батлуулдаг байсан. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байлаа. Одоо бол сайн ч, муу ч ард түмний төлөөлөл болсон УИХ-ын 76 гишүүн нээлттэй шалгаруулах байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн талыг бүрдүүлдэг болж өөрчлөгдсөн. АТГ-ын даргыг томилох асуудал Ерөнхий сайдад хамааралтай боллоо. Дээрх эрх мэдлүүд Ерөнхийлөгчид хадгалагдаж байх үеэс чухам “Шударга бусын хонгил” гэх яриа гарсан. Анх энэ хэллэгийг гаргаж ирсэн хүн нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн удирдлага шүүгч нарыг дан ганц Ерөнхийлөгч томилдогоос үүдээд хэрэгт оруулахыг хүссэн аливаа хүнээ шууд “хонгил”-оор чирж шоронд суулгадаг гэсэн утгатай.  Ийм болохоор  улстөрчид, судлаачид “Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагад нөлөөлөх эрх мэдлийг сулруулаач” гэж байн байн хэлдэг байлаа. Түүнийг нь ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгож, одоо салбар хуулиудыг өөрчлөн баталгаажуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламентаас, АТГ-ын даргыг ч Ерөнхий сайд томилдог болгож эрх мэдлийг задалсан.

Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг тухайн орон нутгийн ИТХ-д санал болгож томилуулах эрхтэй болсон. Хуулийн байгууллагад улс төр орвол аймшигтай завхрал үүсдэгийн адил төрийн ажил дээртэй, доортой байхгүй бол урагшилдаггүйн зовлонг монголчууд мэддэг болсон болохоор энэ өөрчлөлтүүдийг олон түмэн хүлээж байсан зүйлс юм аа. Харин үүнийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байхад ажиглан суусан Ерөнхийлөгч сонгуулийн жил гармагц улстөржих сэдвээ болгохоор гэнэт шийдсэн мэт үйлдэл хийж эхэллээ. Магадгүй, сонгууль дөхөх хэрээр тал талаасаа хавчигдаж эхэлсэн ганцаардсан Ерөнхийлөгч маань олон нийтийн анхаарлыг татах гэж арга ядахдаа л ингэж байгаа болов уу даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.84) 2021 оны 02 сарын 24

АРД ТҮМЭН ХАМТ!!!

1  |  1
Зочин(202.9.46.208) 2021 оны 02 сарын 19

Би лав ерөнхийлэгчийг дэижихгүй 3 сая ард түмний нэр барьж бичээд байгаа хүн өөрийнхөө нэрийг бичнэ үү.

0  |  1
Хар мөртэй(192.82.67.89) 2021 оны 02 сарын 19

Түүхэнд хар мөртэй үлдэнэ ач зээ удамдаа их гай үлдээлээдээ

0  |  1
Үнэн(192.82.75.254) 2021 оны 02 сарын 19

Женко шударга хүн юм бол МАНАН-ийн толгойлогч Эби, Мие хоёрыг шоронд хийх ёстой. Гэтэл үүнийгээ чадахгүй байгаа хүн чинь Сү мэтийн өмнө өвдөг сөхөрнө биз дээ. Ингэхээр ард түмний дунд нэр хүнд нь унаж байгаа юм. Зориг гаргаад эднийг шоронд хийвэл иргэд дэмжиж, дахиад сонгож магадгүй. Гэвч өөрөө тэдний нэг олигарх болхоороо чадахгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө дахин сонгогдох санаатай. Ард түмэн зориггүй хүнийг юу гэж сонгох вэ?

1  |  1
Бүргэд(202.9.46.191) 2021 оны 02 сарын 19

Авлигачид, луйварчид, овт шарууд мөхлийн ирмэгт тулаад ирэхээрээ их л сандарч мэгдэж байна даа... Монголын шударга ард түмэн ялнаа ... Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. САНА! БОД ! СЭР! НЭГД!

4  |  0
зочин(64.119.23.77) 2021 оны 02 сарын 18

тэнгэрт ниссэн шувуу газарт буухын жишээ юм даа суудэртэй гэдгээ мэдсэн л гэсэн уг

2  |  0
Marcus(66.181.161.14) 2021 оны 02 сарын 19

Яг нарийн ажиглаад байхнээ, утга учрыг углуургаар нь харвал энэБАТТУЛГА ерөнхийлөгч маань ОФШОРЫН, АВЛИГЫН, ОЮУ ТОЛГОЙН АВИЛГАЧ улс төрчидтөй тэмцээд бга юм шүү дэ. Хожим хойно үнэн худал нь ялгарах БАЙХӨӨ. ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ, ИДҮҮЛСЭН БУТ УРГАДАГСАН...

6  |  2
зочин(202.21.109.68) 2021 оны 02 сарын 19

Ийм хорлонтой хүнийг ёрөнхийлөгчөөр сонгож байдаг.Даан ч дээ.Монголын минь төрд дахиж бүү ойртуул.Сэтгэгдэл бичиж хүмүүсд хэлэхэд ард түмний нэр барьж бичихгүй байхыг хүсье.Та өөрийнхөө л өмнөөс бичиж байгаа шүү.

2  |  4
Иргэн(203.91.115.44) 2021 оны 02 сарын 19

Хэзээ ч ганцаардахгүй за. Дахин ерөнхийлөгч болно та нар харж л байгаарай.

5  |  2
Zocnin (68.145.61.75) 2021 оны 02 сарын 19

Battulga nohoi ni nohoi gehdee manai bankhar shuudee Battulga gantsaardaagui ard ni 3 say mongolcnuud bii

5  |  2
зочин(192.82.76.162) 2021 оны 02 сарын 19

Ерөнхийлөгч 2 удаа сонгогдох эрхтэй байсныг өөрчилж, Монголын баялгийг дангаар эзэмшигч 200 гэр бүлийн гар хөлний хүмүүс чижлэн байж оруулсан заалт. Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхтэй бөгөөд сонгох эсэхээ ард түмэн мэднэ.

5  |  2
Зочин(202.9.46.159) 2021 оны 02 сарын 19

Монголын заяа муу ... нх .... дандаа өөдгүй хүмүүс ерөнхийлөгч болдог ... ганц нь ч ард түмнээ нар мэт ивээж хана хэрэм мэт хамгаалан ажилсангүй ..... чац дутуу толгой дутуу сэтгэл зүрх дутуу хүнийг хэзээ ч ерөнхийлөгч бүү болго...... яс юман дээр ерөнхийлөгч монголд хэрэг алга ....

4  |  2
ЗОЧИН(64.119.16.85) 2021 оны 02 сарын 19

АРД ТҮМЭН ЭНИЙГ ЯАГ ДЭМЖИЖ ХАРАГДААЧ ЭНИЙГ ХӨЛСНИЙ ЯНХАН МӨНХБАЯСГАЛАН Л ДЭМЖИХ БАЙХ ИХ ХОГИЙН ХОР ХУТГАСАН НОВШИЙН НӨХӨР

1  |  5
Войчек(66.181.189.54) 2021 оны 02 сарын 19

Хүүк Зандан нар Ж.Энхбаяр Содбаатар нарт ЖДҮ-ийн хэргээр барьцаалагдан энэийг их давруулсан. Зүүнбаян Гашуунсухайтын төмөр замыг тендергүй булааж дарамталж авсан. Эби ч иншэж даварч байгаагүй шүү. Хурдан зайлаарай

2  |  4
zochin (150.129.143.48) 2021 оны 02 сарын 19

jonhuu udahgui zailna\n

3  |  4
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Цээжний пангаар бичсэн хэнд ч хэрэггүй бичвэр байна. Бичигч нь эх оронч биш хүн юм.

4  |  1
Zocnin(68.145.61.75) 2021 оны 02 сарын 19

Battulgiin ard tald 3 say mongolcnuud bii bitgii hudal medee bicn

4  |  7
Zochin(139.5.216.112) 2021 оны 02 сарын 19

Dahin songogdono. Erunhiilugchuu demjine.

4  |  5
Z(66.181.176.33) 2021 оны 02 сарын 19

Амьдралаас тасарцан хэдэн юмнууд хуцлаашдээ. Баячуудын намынхан өөрсдийгөө олуулаа гээд бодцын байхдаа. Баттулга ерөнхийлөгчөөс буусан ч бүр илүү хүчтэй болно ард түмний удирдагч болно. Бараг сонгогдохгүй байх нь танай төрөөс төрсөн тэрбумтнуудад халтай байх шүү яс юман дээрээ.

3  |  4
Bitii hudlaa shaa(66.181.168.131) 2021 оны 02 сарын 18

Mongold uhsen baasnih ni tuuh baidiin

0  |  4
Зочин(66.181.176.63) 2021 оны 02 сарын 19

ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ Ч ГАНЦААРДАХГҮЙ. АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА. ХАРИН ТАНАЙ ХҮРЭЛСҮХ АМЖИХГҮЙ ШҮҮ. БАРААГҮЙ ХАЯГДАНА ГЭЖ МЭДЭЭРЭЙ.

7  |  7
Mongol(192.82.74.136) 2021 оны 02 сарын 19

Jenko zailaa

6  |  7
g(192.82.69.208) 2021 оны 02 сарын 19

ard tumen demjinee,yun gantsaardah !

10  |  7
Top