ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

2021.02.18 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.53-18.19
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Шороо

Аргын тооллын 2 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Гоё хүүхэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усны цаг болох улирал (18 ц 48 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top