Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.4 хувь, өмнөх сараас 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.1 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 12.3 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан гэж статистикчид танилцууллаа.
Тэгвэл инфляц нэгдүгээр сард өмнөх сараас 1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.4 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2.3 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин 2021 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 2.4 хувь гарсны 2.2 нэгж буюу 91.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд үнэ өсөхөд чанар өсдөггүй улам мууддаг тэнэг шүтэлцээтэй юм байна лээ. Жишээ нь шатахууны үнэ өсөхөд хольц нь улам ихэсч хуурамч шатахууны нэр иөрөл тоо хэмжээ өсдөг. Үүнийг хэрэгжүүлэгчид нь төрийн эрх баригчид тэднийг дагалдсан дайсаганагч этгээдүүд. Өөрөөр хэлбэл коммунист МАН түүнийг дэмжсэн коммунистууд болой.