Цар тахал хэмээх хөшиг татчихаад цаана нь улс төрийн амьдрал халуухан өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ газар авч байгаа энэ үед далд зодоон өрнөхөөс ч өөр аргагүй биз. Тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн ганцаардсан, айдастай байгаа нь юу юунаас харагдана. Түүний харъяа мэдээллийн байгууллага, тойрон хүрээлэгчдийн зүгээс өдөр шөнөгүй цацаж байгаа мэдээлэл нь түүний ганцаардал, айдсыг илтгэж байгаа хэрэг. Ядахад өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн Ерөнхийлөгчийн оффшор бүсэд байршуулсан мөнгө, АНУ-д байх үл хөдлөх хөрөнгө гээд нэг бус зүйлийг баримтаар ил болгов. Тиймээс өрсөлдөгч МАН-аас оффшортой гэх нөхрийн баримтыг зэрэгцүүлэн “нүдэж” байгаа зэрэг нь өөрийнхөө сөрөг мэдээллийг бүдгэрүүлж, саармагжуулах гэсэн арга бололтой. Ядахад тэрээр Н.Энхбаяртай сүжирч байх зуур МАН, МАХН хоёр нэгдэх тухай албан бус мэдээлэл ч түүнд айдас нэмж байгаа болов уу. Энэ мэт олон асуудал нь сонгууль угтан өндийж байгаа нь түүнийг мухардалд оруулж байна.
Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг гэдэг. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн суудалд заларсан даруйд намаа хэдэн хэсэгт хуваахад хамгийн том нөлөөлөл үзүүлсэн учраас Х.Баттулгаас намын журамт нөхөд нь нүүр буруулсан. Түүний дэргэд тарж бутарсан МоАХ л үлдсэн. Энд тодорхой үзэл баримтлалгүй, яахаас ч буцахгүй цөөн нөхөд байгаагаас өөр юу ч алга. Ерөөсөө өнгөрөгч 2016 оноос хойш АН-ыг дунд нь хагалах, бүр унагаах санаархал хэн нэгэнд илэрхий байсныг Ерөнхийлөгч хэмээн онцолж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд АН хоёр дарга, хоёр тамгатай болж өдгөө ч хэрүүл нь дуусаагүй байна.
АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүрмийн дагуу ажлаа өгч, зургаан дэд даргынхаа нэг болох Ц.Туваанд түр эрхээ шилжүүлсэн. Тодотгож хэлбэл Ц.Туваан зөвхөн дараагийн даргад тамга шилжүүлэн өгөх төдий үүрэг хүлээсэн хүн. Гэтэл даргын Түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан жинхэнэ дарга мэт аашилж, томилгоо хийх, бүр Их хурлаа зарлан хуралдуулах зэргээр жаалж байвч Түр даргад ийм эрх дүрмээр олгогдоогүй юм. Ц.Тувааныг цаанаас нь хөдөлгөж байгаа хүн нь Х.Баттулга гэдгийг ч намынхан нь хэлэх болов. Тиймээс тамга булаалдсан энэхүү маргаан нь эцэстээ шүүхийн босго давж, шийдвэр ч гарав. Тодотговол, АН-ын тамга тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэх шийдвэр гарсан ч аанай л хоёр дарга, хоёр тамгатай байсаар байна.
Өнгөрөгч сарын 20-ны өдөр болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаал дээр Ц:Туваан тэргүүтэй АН-ын зарим нөхөд очиж дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэг үзүүлэх ч юу байхав. Өдөөн турхирах санаатай очсон гэдгийг батлаад буй. Жагсаалыг илүү хурц хэлбэрт шилжүүлэх сонирхол ч илэрхий цухалзаж байсан юм. Албаны хүмүүс үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байсан, мөнгө тараасан гэх баримтыг ч дэлгэх болов. Энэ тухай халаагаа өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс шууд мэдэгдсэн учраас нуух зүйл алга. Ингэхдээ тэрээр “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна” хэмээн суудлаа өгсөн. Энэ бол айж ганцаардсан хүний хийж болох хамгийн увайгүй үйлдэл байв.
Тэр Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилд эрх баригчдаас өргөн мэдүүлсэн хууль бүхэнд хориг тавьсан. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан удаа нэг ч байхгүй. Учир нь бүх зүйлийг өөрийн эрх ашгийн төлөө, улс төрийн өнцгөөс хүлээн авдаг учраас Ерөнхийлөгчийн хориг газар авдаггүй байв.
Сүүлдээ арга ядсан Ерөнхийлөгч маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өөрийн биеэр хандаж байхав дээ. УИХ-аас баталсан “Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын шүүхийн тухай”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Бүр өөрийн биеэр хүрэлцэн очив. Монгол Улсын түүхэнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон нь үгүй. Уг хуулиудаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг чамгүй бүдгэрүүлсэн учраас тэр өндөр эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа хэрэг. Мөнхүү өнгөрөгч дөрвөн жилд Ерөнхийлөгч маань Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилд Засгийн газраас ч илүү анхаарч ажилласан нь өмнө нь тарьсан хэргээ баллуурдаж баалах байснаас өөр зүйлгүй. Өдгөө үүнд зарцуулж гаргасан 800 тэрбум, бараг нэг их наяд төгрөгийг ямар замаар гаргасан зэрэг асуудал босож, төмөр замыг эрхэлж байсан нөхөд ч Х.Баттулгаас нүүр буруулжээ. Өндөр дээр суусан дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил гэвэл ердөө л энэ. Тэгэхээр юуны өмнө тарааж орхисон намаасаа дэмжлэг авах тухай санахын ч гарз болсон. Бас нэг зүйл бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг зарим хуульч хэлсээр байна. Хуулийн “илд” атгасан хүн хүчээр ч хамаагүй нэрээ дэвшүүлж болох ч намын дотоод сунгаанд цухуйж чадахгүй. Тиймээс тэр эрх мэдлийн “илд”-ээ өргөхөөс өөр гарц харагдахгүй.
Энэ мэтээр эртнээс ганцаардаж айсан Ерөнхийлөгч маань “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татах хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх тухай дурдаж байсан. Гэтэл өөрийнх нь нуусан хөрөнгө оффшор бүсээс ил болж, энэхүү төсөл ч талаар болов. Ийнхүү “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэг шиг явуургүй арга нь газар авахаа ч болилоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 49 )
Баттулга угаасаа хүн муутай ерөнхийлөгч болохын тулд журмын нөхдүүдээ бараг үлдээлгүй эсрэг намынхантайгаа нийлж байгаад шоронд хийхийг нь хийж зайлуулсан тэгээд бараг ганцаараа үлдэж байгаад ерөнхийлөгч болсон,Уг нь бол дайснуудтайгаа нэг хөнжилд орох хэрэггүй байсан учир нь тэд бол дайсан хэзээч цөс нийлэхгүй ,боломж гарахыг хүлээж байгаад будаа болгох нь цаг хугацааны асуудал Хэнч ялалт байгуулж чадна хамгийн гол нь ялалтаа баталгаажуулах хамгаалах хэрэгтэй байсан гэтэл тэгж чадалгүй дайснуудтайгаа хамтарч ,өөрийнхөө хүчийг бүрэн алдаж дуусч байх шиг. зөв хнээ түш
Jenko su 2iig hoyung zeregtsuuleed shalga su batbold Jenko giin hazuud tt avaad turd uldeesrn tumend byantai Jenko tt gadniihand uguh zarah gej ih uzsen tugurgiin ordiig hyadada ugsun urbagch shu
Ерөнхийлөгч Баттулгаас өөр ерөнхийлөгч хийх хүн алга.
Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа дэмжинээ.
Баттулгад саналаа өгсөндөө одоо үнэхээр их харамсах юм даа. Монгол аль дээр ялагдсан. Одоо Жэнко маань мянга орилоод ч нэмэргүй болсон. Ард түмэн дэмжихээ больсон. Жэнког ярих тусам ард түмэн хараадаг болж дээ. Баттулга ялагдсан. Даанч яав даа.
17 chingleg spirt Gundalai tuni bukeglel! Tuhain uei arhi puvni uildwertei humusinh gj hewleld buchsn ni hudla um bh da! Gundali ch arhi puv irulj irsed arhini uildwertei baisn gsn tendese ih hurald ЭМ-d bs bahn mungu idej awad Odoo bi terbumtan gj ineged yariad baiga um da! Eh oronch hun um bl Хөвсгөл dalain erolo tsewerle gehgui baiga! Spirte erunhilugch ruu zihed baiih um!!!Хөвсгөлийнхөө байгаль орчноо бохирдлос хамгалах сэтгэл байхгү байгаа биз дээ!
erunhiilugch gantsaardaagvi shv tvvnii ard ard tvmen ni baigaa, nutaggvi hvmvvs eh orond mini honotsiin setgelgeegeer handa h ni argagvi ee bvh zvil saihan bolj mongol yalsan tsagt eh ornoos mini zailaarai!!!!!!......
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nАлуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх. Би Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
Женко нам ч үгүй ледэр ч үгүй хэнч үгүй хэдэн хөлсний бичээч нар нь үлдлээ ард түмэн боловсролтой иргэд намууд гишүүд бүгд эргэсэн Монгол ялагдсан
Эгэл жирийн иргэд бид талцаад яах билээ. Хулгай хийгээгүй улс төрч өнгөрсөн 30 жилд байхгүй гэхэд болно. Их багын хэмжээ л яригдана уу гэхээс ямар нэгэн байдлаар давуу эрхээ ашигласан. Хэрсүү байцгаа хүмүүс ээ гэж сүүлийн үед зарим нэг хүмүүс ярьж бичдэг боллоо. Үнэн шүү. Бүгдээрээ хэрсүү байцгаая. Яс махандаа намын үзэл суртал нэвширсэн хүмүүс цөөнгүй байна. Тэр намуудын толгойд хулгайчид гарчихсан байна. Сонголтоо их хэрсүү хийх хэрэгтэй шүү
Төр, түмний төлөө гэх сэтгэлгүй хүн дээ! Юун “Монгол ялна” .. одон тарааж, хужаад 30 000 буянт цагаан хонио гаргаад “яллаа” юу??? Баттулга зөвхөн өөрийн эрх ашгийг төлөө юу ч хийхээс буцдаггүй, 17 контенер Спирт, Үнэгүйдүүлж авсан Баянгол, Махимпекс, Шороон далан болж үлдсэн 289 сая долларын Төмөр зам, Төмөр хашаанаас өөр юмгүй Сайншандын үйлдвэрийн парк, Хужаа найз Билли Лим, Охиныхоо ард нуусан Офшор хөрөнгө ... энэ бол Баттулгын монголчуудаар тоглосон зам! Ийм байхад бид Женко минь гээд налж намираад байх уу ?!
Баттулгын ам ажил 2 дандаа зөрдөг. ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ АЖЛЫН ӨАЙР ЁИЙ БОЛГОХ гэж сүртэй тунхаглачихаад дандаа бэлэн мөнгө тараах гэж эрх баригчдыг дарамтлана. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэчихээд өөрийнхөө үйлдварүүдийг дэмжих бусад жижиг аж ахуйн нэгжийг дампууруулах санаархал аа хэрэгжүүлэх гэж оролдоно. 800к төг-ний хүнсний бүтээгдэхүүн үнэгүй олгоод эхлэхээр тэр ваучэраар бүтээгдэхүүнээ зарах эрхийг зөвхөн том ISO хэрэгжүүлсэн үйлдвэрүүдэд л олгогдоно. Тэгвэл бусад жжижиг дунд хүсний үйлдвэрлэл эрхлэгчид бүгд дампуурна. Мэдээж үнэгүй өгч байгаа боов талхаа л авна шүү дээ
Guilgachinguudaa Uxsendee oligarxi batlagiig demjeed bgaan be? Guilgachin bol guilgachingaa l demj Yun oligarxi.
Улс эх орноо өөдөнө татаж хямралаас гаргах сэтгэлтэй зоригтой хүнээ олж МУ-ын ерөнхийлөгч болгох юмсан! Х.Баттулга ерөнхийлөгч хийж чадсангүй Хүрэлсүх худлаа болсон!
АН нөхдүүд нь МАНАН бүлэглэлийнх байсан юм чинь өөр яахав дээ
manan mapiig gar hol hurelsuh urvagch songohgeee
manamgiin buh hulgaich niilsen huchtei mongotei bnaa Mongol dahiad ylnaa hulgaichuudaaa
Mongol shudraga yavsan gants eronhiilogchoo songonoo
Ерөнхийлөгч маань АН ын дарга асан Алтанхуягийг унагаачихвал энэ нам халаасанд ороод ирнэ гэсэн гэнэ бодлоор хандаж заналтайгаар гарын үсгээ зурсан нь ийм л балаг авч ирсэн одоо ямар ч вариант байхгү энэ хүнд харин Алтанхуягаа дэвшүүлээд дэмжээд явбал АН д ч тэр өөрт нь ч өлзийтэй дээ
бид ч тааруухан сонголт хийдэг улс шүү . эрх мэдэл эдиин шуналтай хүн яаав ч ухаантай хүн биш . царцаа дэвхрээд буух газраа мэддэггүй\n
… САЙХАН ЗОХИОН БИЧЛЭГ ХҮҮКИЙН ХҮСЭЛТЭЭР …
Ямар ч байсан яаж ч харлуулах гэсэн ард түмэн жинхэнэ монгол ёгюрөнхийлөгчийнхөө талд дэмжих болноо.
их эд хөрөнгөтэй хүн яаж зовдог нь нь хүдгээс нь хархгдана
nochon tolbor 1000000 togrogiig ogoochee, choosrood zovj bna
nochon tolbor 1000000 togrogiig ogoochee, choosrood zovj bna
Амьдралаас тасарцан хэдэн юмнууд хуцлаашдээ. Баячуудын намынхан өөрсдийгөө олуулаа гээд бодцын байхдаа. Баттулга ерөнхийлөгчөөс буусан ч бүр илүү хүчтэй болно ард түмний удирдагч болно. Бараг сонгогдохгүй байх нь танай төрөөс төрсөн тэрбумтнуудад халтай байх шүү яс юман дээрээ.
Зөв хандлагатай хүн шүү, манай ерөнхийлөгч. Далийгаад дампуурах дээрээ оччихсон улсыг зөв тийш эргүүлэх гэж аймшгийн олон мангасын өөдөөс аргагүй л ганцаардаад байна даа, гэхдээ дажгүй ээ, бага багаар эерэг үзүүлэлтүүд үзэгдээд эхэлчихсэн нь сайн хэрэг шүү, ерөнхийлөгчдөө амжилт хүсье
Ард түмэнд өгсөн андгай байгаа 17 тэрбум доллор оффшороос оруулж ирж бүх хүмүүсийн өрийг дарж чадахгүй бол гэж
Үйлдэж ирсэн бүх бусармаг зүйл нь ил болох дөхөж байна даа. Хуулийн хүрээнд бүгд шийдэгдэнэ гэдэгт ард түмэн бид хүлээх л үлдэж байна даа.
Хамгийн гол нь өөрөө офишортой байдаг нь л дахин сонгохгүй байх түүгээр ч барахгүй шүүхийн хаалга татах үндэслэл шүү дээ
энэ боловсролгүй бөхийг толгойдоо залаад 4 жил боллоо улс орны хөгжлийг яаж гацаах ,эдийн засгийн алуурчныг үтэр түргэн зайлуулахгүй бол өөрөө бол ерөнхийлөгч болох гээд улайраад байдаг ичдэггүй нөхөр юмаа
баттулга Монгол улсын эдийн засгийг их хоролсон хүн дээ! ерөнхийлөгчөөсөө буувал төмөр замын хэрэг майдар хот байгуулах гэж баахан мөнгө шамшигдуулсан гэх мэт хэрэгүүд нь ил болохоос үхэтлэээ айж байгаа
ЖЭНКӨ НОХОЙНЧ НОХОЙ ЛДОО ГЭХДЭЭ МАНАЙ НОХОЙ . БҮР ХОТОЧ НОХОЙ ШҮҮ .
Ёрөнхийлөгч болж чадахгүй л бол Гансүх гээд олон хүн шоронд орох нь гарцаагүйг мэдэж бгаа болохоор амь тавин тэмцэж бгааг ард түмэн мэдэж харж бна
Ёрөнхийлөгчид хориг тавьж чаддаг нь танар юм биш үү ман намын ждүчдээ бөөгнөрчихөөд өөрсдөө ёрөнхийлөгч болчихгээд ухна царайлаад байгаа юм байна л даа
СҮҮЛИЙН ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧРҮҮ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР МАШ ИХ ДАЙРАХ БОЛЛОО, ЭНЭ БОЛ ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД , ТЭДНИЙ ГАР ХӨЛ, БООЛ НЬ БОЛСОН СҮ. БАТБОЛДЫН ЗАХИАЛГА ЮМ БИШ ҮҮ
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ордны 3 давхарт нэг нэгээр нь дуудна, АН--ын дүрэмд хулгайгаар өөрөө ямарч өрсөодөгчгүйгээр нэр дэвших заалт шургуулна, бүр аргаа бараад Гончигоо гоншигнуураар бүрэн эрхээ 2 жилээр сонгох ёстоы гэж яриулна ингээд бодохоор аргаа барж амиа тавьж бнашдээ
Одоо жонхуу хол явахгүй ээ Нам ч үгүй пу ч үгүй болсон Шүүрт Мөнхбаясгалан цэнхэр үст 2 нь ч нүүр буруулсан эргээд ноцохгүй байвал их юм Херо баахан тархи угаалтын кино хийж байгаа өөр ч юмгүй дэ МОЯ-омог тоо багассан учир нь Жонхуугын тарыг танисан
Женко одоо дууссан. Гадагшаа гарч зугтахаа бэлд.
Жэнког АНаас нэр дэвшүүлэх хэрэггүй. Тэр чигт нь зайлуулах хэрэгтэй.
Өглөөний сонин хэт нэг талыг барьж нийтлэл бичих юм. Цаад эзэн нь хэн юм бол доо чааваас. Баттулга ганцаардахгүй айхгүй гэдгийг бүгд л мэдэж бга.
Яг нарийн ажиглаад байхнээ, утга учрыг углуургаар нь харвал энэБАТТУЛГА ерөнхийлөгч маань ОФШОРЫН, АВЛИГЫН, ОЮУ ТОЛГОЙН АВИЛГАЧ улс төрчидтөй тэмцээд бга юм шүү дэ. Хожим хойно үнэн худал нь ялгарах БАЙХӨӨ. ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ, ИДҮҮЛСЭН БУТ УРГАДАГСАН...
Хүүк ямар өрөвдөлтэй тэнэг тэнэг юм захиалж бичүүлээд байна аа ха ха. Чи л ерөнхийлөгч болж чадахгүй байх вий гэж айсандаа өмдөндөө чацга тавих гэж байгаа биз.
Одоо энэ хүнийг монголын ард түмэн таньсан дахиж сонгохгүй.улсынхаа төлөө юу ч хийсэнгүй өөрийн эрх ашиг хувийн компаниа бодсоор байгаад дууслаа.тархинд нь наймааны хулгайч сэтгэхүй гүн суусан учраас өөрийгөө төрд мөнгө олох хулгайлах гэж орсон гээд бодчихсон.төрд эх орон ард түмнээ гэсэн сэтгэхүй оюунтай хүн байж ажиллана төрийн тэргүүн болно.
хэрэг хийсэн нь үнэн бол манай нам танай гэлтгүй л хууль үйлчлэх ёстой гэж бгаа бол Баттулгын зөв ш дээ.
Айх айдасгүй\nТа нар бүү санаа зөв
хэрэг хийсэн нь үнэн бол манай нам танай нам гэлтгүй л шударга хандах нь Ерөнхийлөгчийн зөв ш дээ.
Хогийн Жонхуу удахгүй байх газраа орноо чи.