Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эхчүүдийн анхааралд!

2021 оны 02 сарын 18

Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлнө.

Даатгуулагч эх сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй.

Тусгай зохицуулалттай тул "сайн дурын даатгалын цахим систем" ашиглан тус нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй байна. Иймд даатгуулагч эх та харьяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ доорх сувгуудаар холбогдож, гэрээгээ байгуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top