Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 25 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 8-аар буюу 24.2 хувиар буурсан байна.
Иргэн, хуулийн этгээдээс нэгдүгээр сард ирүүлсэн 19 бүтээлд патент олгосны 9 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 7 (43.8%)-оор, бүтээгдэхүүний загварын патент 7 (41.2%)-гоор тус тус буурчээ.
Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 6 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 4 нь физик, 2 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 4 нь бусад ангилалд хамаарч байна.
Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар нэгдүгээр сард 45 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 35-аар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )