Өргөсөн тангаргаасаа НЯЦАЖ, Үндсэн хуулиа ҮГҮЙСГЭЖ байна

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Улс төрд өндөр эрх мэдлийн төлөөх тулаан цагийн цагт л байсаар ирсэн. Харин Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдлэхээр улайрч байсан нь үгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандаж, эцэст нь Цэцийн гишүүдийг нэг нэгээр нь дуудан уулзаж байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд дэлгээд эхэлжээ.


Үндсэн хуулийн цэц бол хуулийн манаач бөгөөд түүний дээр хөх тэнгэр л бий гэж ярьдаг. Өнөөдрийн байдлаар Цэцийн дээр хөх тэнгэр биш Х.Баттулга заларч, манаачийн үүргийг Ерөнхийлөгч маань өөрөө гүйцэтгэхээр улайрч байгаа бололтой. Учир нь айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэр дэвших эрх нь Үндсэн хуулиар хориотой болсон учраас эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй байгааг эх сурвалжууд хэллээ. Өнгөрөгч 2019 онд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн оруулж өгсөн.

Энэхүү хуулийн хэрэгжилтийг 2025 оноос дагаж мөрдөхөөр оруулж ирсэн ч яг хуулийн төслийг батлахдаа 2020 оны тавдугаар сараас хэрэгжихээр болгосон билээ. Хуулийн хэрэгжих хугацааг 2025 он биш, 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болгосон хүн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд гэдгийг Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчид хэлдэг. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын дарга асан З.Энхболд уг хуулийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед “2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэлнэ” хэмээн саналаа оруулсан байдаг.

Тодотговол З.Энхболд “Наймаа тохирсон тул хуулийн төсөлд хориг тавихгүй” хэмээн мэдэгдэж байв.

Харин өдгөө Ерөнхийлөгч маань сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон учраас ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй нүүр тулахаар шийдсэн бололтой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хувийн эрх ашгийн дагуу нөлөөлөх оролдлого хийж байгааг юу гэж ойлгох вэ.

Үндсэн хуулийн манаач нарт хэн ч нөлөөлөх учиргүй.

Нөгөө талаар Цэцийн гишүүдэд өөрийн биеэр хүрэлцэн очиж, нэг нэгээр нь дуудаж уулзаж байсан Ерөнхийлөгч Монгол Улсын түүхэнд байхгүй. Тиймээс эрх мэдлээр далайлгах, ямар нэгэн байдлаар дарамтлах нэг хэлбэр ч байж магадгүй гэх хардлага нийгэмд үүслээ.

Энэ асуудлыг анх УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй зарим гишүүд илэрхий гаргаж ирсэн. Ингэхдээ тэд “Ерөнийлөгчийн сонгууль угтаж эрх мэдлээ ашиглан, өрсөлдөгчдөө барьж шоронд хийдэг, нэр хүндийг нь харлуулдаг байдал байна” хэмээн мэдэгдэж, холбогдох байгууллага болон хэвлэл мэдээлэлд идэвхтэй хандах болсон юм.

Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчдын тайлбарлаж байгаагаар бол “Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа гэж заасан учраас энэ хууль адил тэгш үйлчилнэ. Энэ дарга учраас, Ерөнхийлөгч учраас хуулийн нөхцөл ингэж үйлчилнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс өдгөөгийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй” хэмээн тал талаас тайлбарлаж байна. Бүр өргөн агуулгаар нь авч үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчих боломж хайн гүйж өргөсөн тангаргаасаа няцаж ухарч байна. Түүний өргөсөн тангарагт “Үндэсний эв нэгдлийг хангаж, Үндсэн хуулиа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” гэсэн өгүүлбэр байгааг санаж байгаа биз ээ. 

Нөгөө талаар Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ гэж заасан бол үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Уг нь Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан байдаг.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shudarga (174.204.207.26) 2021 оны 02 сарын 20

Iim uuriin gesen tolgoigui oros hyatadiin zaavraar mongoliig shanhain hamtiin ajillagaanii baiguullagad negtgene gej zutgesen yurunhiilugch uzeegui.USA d ochood Trump tai uulzahdaa yerunhiilugch Putin tei uulzaaj gej guij tusgaar togtnoson Mongol ulsiin neriig gutaaj bsan utsan huuheldei.Bushuuhan l yavj uz.Mongol ulsad Mongoliin tusgaar togtnol erh ashgiig hamgaalj Oros Hytad hoyortoi en tenzuu harizdag zorigtoi bolovsroltoi diplomat ch uls turch hun heregtei.\n\n

0  |  0
Зочин(66.181.186.24) 2021 оны 02 сарын 20

Зориуд ингэж ард түмнийг эсэргүүцэлд турхирч байна. Хүмүүс баттулгыг өмөөрч босоод дараа нь засаг төр нь тогтворгүй болохоор тааваараа хүссэн зүйлээ хийнэ... Ийм зорилготой хуучин технологи

0  |  1
Иргэн(103.212.117.10) 2021 оны 02 сарын 20

АН,МАН хоёр зэрэг зэрэг дайраад байгаа нь арай гутамшигтай байна.Ард түмний төлөө үг хэлж,улс орноо өөд татах гэж оролдсоных нь төлөө Баттулгыг МАН-АН-ы хулгайч нар харлуулах гэж элдвээр оролдож байна.

0  |  0
Иргэний санал(66.181.161.119) 2021 оны 02 сарын 19

Хулгайч нар үхэх нь ээ Баттулгаас өөр ард түмнийхээ төлөө үг хэлж чадах урвагч хулгайч нар байхгүй

3  |  1
Зочин(79.98.213.82) 2021 оны 02 сарын 19

зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэжээ , урьд өмнө зургаан жилийн хугацаатай сонгогдсон ерөнхийлөгч Монгол Улсад байхгүй иймд энэ болзол хангасан хүн болгонд нээлттэй юм бишүү

2  |  0
Зочин(66.181.161.3) 2021 оны 02 сарын 19

Бусад улсын төрийн хүмүүс өндөр албан тушаалтнуудыг яаж төрөөс хулгай хийлгэхгүй байлгах гэж хууль дүрмэндээ анхаардаг бол МАН яаж хулгайчдаа авч үлдэх вэ гэдэгт хамаг хүчээ дайчлан ажиллаж байхад ерөнхийлөгч саад болсон тул түүнээс салахаар амь тавин тэмцэж байна

2  |  2
Зочин(66.181.161.3) 2021 оны 02 сарын 20

МАНАН бүлэглэл жоохон шудрага ажилласан ерөнхийлөгчөөс айсандаа Үндсэн хуулийн нэрийн дор түүнээс салахаар бүх аргаа хэрэглэж байх шиг

4  |  2
Z(202.9.46.84) 2021 оны 02 сарын 20

Ерөнхийлөгчдөө хайртай

3  |  3
Жонхуун сэтгэлгээ(66.181.182.27) 2021 оны 02 сарын 20

Төрийн тугнаасаа адис аван байж очсон төрийн албаны заричмаас даваж гараагүй шуналгүй нь хэн байнаа. янз бүрийн мэлээллийн эх сурвалжаас харж байхад шунал нь хэтрээгүй хүн байна уу? үгүй байх.Мэдээж давын өмнө Хүнд унах унаа,амьдрах боломжийн тохилог сууц, ,наад зах нь хүүхдийнхээ сургалтын төлвөр, эрүүл мэнддээ зориулсан хуримталтай байх ёстой гээд тооцход 500 саяийн хадагламжтай байхад хэр баргийн төлвөртэй хагалгааг гадаадад тотооддоо зарлаа гэхэд цаана нь хүүхдийн сургалтад зарцуулчих хэмжээний хуримтлал үлдэнэ дээ.Тэгж байтал дараагийн асуудалд гарц олдоно доо.Хязгаарыг тоогтовол ямар

1  |  1
бодох л бодол(66.181.182.27) 2021 оны 02 сарын 19

ямарч тохиолдолд хуулийг хэн дуртай нь тайлбарлаж таарахгүйээ.Тэр дундаа хувь хүн,нам эвсэлийн явцуу эрх ашигт нийцүүлж тайлбаралдаг Доржханд мэтийн их мэдэгчүүд өнөөдөр олширсон нь нийгэмд талцал хаграл бий гэж байна. Ерөнхийлагч хэн байх,ямар нам эвсэл төр барьж байгаагаас үл хамаарч хуулийн заалт арагшаа эргэж буцаж үйлчилдэггүй гэх зарчимын алтан дүрмээр ярих нь зүйтэй болов уу?

2  |  1
зочин(64.119.18.105) 2021 оны 02 сарын 19

Хүрэлсүхийн Засаг 5 сарын 24 нд солигдолгүй сонгууль өнгөрөөсөндөө, Тэхээр бас хууль зөрчсөн болж байгаа биздээ,Одоо Ерөнхийлөгчийн сонгууль энэ сонгуулийн дараа л 25 оноос шинээр нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдах нь зүйтэй байх,

2  |  0
Zochin(107.150.95.150) 2021 оны 02 сарын 20

Nvgel ihtei hvn Battulga. Hvn alhaas ch barag bytsahgui!!!

2  |  2
Zochin(202.126.88.39) 2021 оны 02 сарын 20

Nuuli ergej vilchildeggvi gedeg biz dee.negent huuliin hygatsaand eruhiilugch bgaa um chin odoo 2 jil bolgoj boldoggvi um uu

0  |  1
Зочин(66.181.178.27) 2021 оны 02 сарын 20

Төмөр замын мөнгийг гударчихаагүй бол өдийд ингэж уйлан,дуулан яваа ч билүү,үгүй ч билүү Баттулга гуай. Одоо бороо ороод өнгөрлөө цув нөмрөх гээд яахав дээ

4  |  1
Zochin(202.126.88.39) 2021 оны 02 сарын 20

Bodood vzehed vndsen huuli odoo bgaa nuhtsul baidlaa tootsoog igees iim baidal vvseeg bgaam bish.v v.ene erunhiilugchiin hygatsaa yaj tootsogdoh ve gedgiig togorhoi tootsoog vigees iim bdal vvssen bh. Zarimdaa battulgiin zuv ch um shigee.

1  |  1
зочин(192.82.74.145) 2021 оны 02 сарын 20

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг нэн даруй УИХ-д оруулж хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй, эс тэгвэл энэ улсыг тарааж дуусгах нь байна шүү, энэ Женко.

6  |  2
Уншигч(192.82.77.156) 2021 оны 02 сарын 20

Дээшээ шидсэн чулуу толгой дээр гэдэг нь энэ шүү дээ, ардчилсан хөх монголд орос шиг путин шиг дарангуйлж чадахгүй гэдгээ ойлгомоор юм. Хөгжил буурай тоо нь цөөн ч гэсэн тариачин архичин ивануудыг бол хэрсүү ухаалаг ард түмэн шүү. Суудлаасаа буухгүй гээд хүчлээд зүтгээд байвал огцортол чинь талбай дээр талх чихэр, баянгол, мах макетийн чинь өмнө жагсана шүү, их хурал ч зүгээр суухгүй импичмэнт үзүүлж дэмжинэ биз, улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж шударга шүүхээр шийтгэх хэрэгтэй, түүний хувьд орос руу зугатах уу синга руу зугтах уу гэсэн 2 л сонголт байгаа.

5  |  1
Mongol(66.181.190.57) 2021 оны 02 сарын 20

Ardchilsan namaa taraasan odoo mongol ulsig taltsuulj duuslaa. Battulga boliosoo. Huiten tsairaatai gadaadin gar hul bologch

5  |  1
Хари(139.5.216.99) 2021 оны 02 сарын 20

сандарч байгаа аргагүй зүгээр нэг албан тушаалаасаа буух явдал биш юм түүний хувьд үхэх сэхэхээ үзэх явдал юм буувал шууд шорон хамаг хулгай луйвар нь ил болно

9  |  1
Иргэн(202.9.46.247) 2021 оны 02 сарын 20

ОЮУ ТОЛГОЙН ЗАХИАЛГААР ЕРӨНХИЙЛӨГЧРҮҮ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ЯМАР ИХ ДАЙРАХ БОЛОО ВЭЭ

3  |  7
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Данзан нэртэй хүмүүс яагаад ийм ухаан муутай байдаг юм бол доо?

1  |  2
Зочмн (150.129.143.12) 2021 оны 02 сарын 20

Өргөсөн тангарагтаа үнэн ч байх нь бусаддаа үлгэр дууриалал боохоос гадна хэн чч Үндсэн хуулийг зөрчих эрхгүй ! \nЭнэ хүн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Монгол улсад ямар чухал ажил хийж бүтээсэн бэ гэдэг нь бас их чухал байна !\n

3  |  2
Зочин (192.82.75.224) 2021 оны 02 сарын 20

Энэ хүн л ерөнхийлөгч байснаар могол улс худалдагдахгүй байгаа даа .. Түүнээс биш энэ их Өр шир , оффшор ? Чүү ай л монгол улс оршин тогтнож байна ... .Гадны хараат болохгүй л гэвэл энэ хүнээ сонгоно доо

3  |  1
Уянга(150.129.141.228) 2021 оны 02 сарын 19

Ер нь бол үнээн. Гэхдэээ яая гэхэв.

0  |  0
Zindaa(139.5.217.106) 2021 оны 02 сарын 20

Ene hun l erunhiilugchuus yavj bval yu ch hamaa alga. Balair ulsaa suiruulegch erunhiilugch. Shunaliin tulam. Offshorechin. Tumur zamc gatsaagch, hugjluus tatagch. Shoron ruugaa yvbal taarna

2  |  3
Зочин(202.9.46.14) 2021 оны 02 сарын 19

“Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа гэж заасан учраас энэ хууль адил тэгш үйлчилнэ. Энэ дарга учраас, Ерөнхийлөгч учраас хуулийн нөхцөл ингэж үйлчилнэ гэсэн зүйл байхгүй.Гэхээр харин нэр дэвших боломжтой юм биш үү.\n

4  |  0
Зочин(202.9.46.208) 2021 оны 02 сарын 20

Энэ хүн яаж явж байгаад ерөнхийлэгч болчихвоо ардчилсан нам буруутай ийм шуналтай хүнийг нэр дэвшүүлээд.Ерөнхийлэгчид тавигдах боловсролтой,гэр бүл нь тогтвортой,удам сайтай,төрийн албанд олон жил ажилласан байх гэх шалгууруудын алийг нь хангасангүй.Монголчууд төр барих хүнийг багаас нь бэлтгэж маш өндөр боловсрол эзэмшүүлдэг байсан одоогийнхоор бол онц сурч хэд хэдэн их сургууль төгссөн байх хэрэгтэй.боловсролд шамдсаны хэрээр ухаан нь задарч билгийн мэлмий нээгддэг.

5  |  3
Б.Отгон(202.9.40.114) 2021 оны 02 сарын 20

Женко одоо болимоор юмаа.Яасан идэж ханадаггүй шунал вэ?тохирсон мөнгөө ч өгөхгүй байж.

5  |  3
zochin(139.5.216.112) 2021 оны 02 сарын 20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ. УЛАЙМ ЦАЙМ НЭГ ТАЛД ҮЙЛЧЛЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. МАН-ЫН ЗАВААН ШИЙДВЭР, ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ ЗАССАНЫГ НЬ ӨМГӨӨЛӨӨД СУУЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

4  |  5
Бүрэн монгол(202.55.188.89) 2021 оны 02 сарын 20

Е рөнхийлөгч рүү арай л их дайраад байгаа юм биш үү

4  |  3
Зочин(202.126.88.189) 2021 оны 02 сарын 20

Ямар их шунал вэ

7  |  3
Top