ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх сургалтад хамрагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

НҮБ-ын Терроризмтой тэмцэх хороо,  Европын Холбоотой хамтран Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахад урвуулан ашиглахтай тэмцэх нь” сэдэвт цахим сургалтыг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас 2020 онд гарсан.

Гэсэн ч цаашид МУТСТ тогтвортой тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд ФАТФ-ын Зөвлөмж 8 /ашгийн бус байгууллагыг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ/-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад энэ удаагийн сургалт ач холбогдолтой аж. Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид, Хорооны хяналт, зохицуулалтад хамаарах мэдээлэх үүрэгтэй этгээдүүд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top