Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.
150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Цаашид Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой төсөл, хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ene ergyy banid yagaad ard tymeniihee ygiig sonsohgyi.Delhii dayaraa Orosiin SPYTNEK vakiziniig mash iheer yneleed baihad yls turchuud adgiin novosh ve.Haa holiin evropiihon bei mah bodi ni hyrtel uur hymyys teneg hog shaar ve,Amerka barag Orosoos avah geed baihad Evropiin ihen ylsyyd Orosoos avah gej baihad byryy ishelsen syh shig yrvagch ve.Orosyyd dahiad byr mytatsiin esreg vakitsen hiigeed ihelsen.Hoid hurshuu dagval ih sain baih.Daanj Mongol yls ard tymen ni uursudiihuu gart horlogdoj bna.Ouyerdenii nytagiihan evropiin hyn ard shig hool idej agaaraar amisgaldag uym tedend bolno.
Оюунэрдэнэ тэнэг юм уу хаашаа юм бэ. Оросууд спутник вакцинаа ав гээд байгаа юм биш үү. Заавал олдоц муутай үр дүн багатай вакцин гуйгаад зогсож байдаг. Хэлэх муу үг алга даа төлнөн коммунистаа.