Зариг.мн сайт энэ оны нэгдүгээр сарын 21-нд PARKVIEW хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цугларсан хуулийн байгууллагын хэсэг хүний бичлэгийг цацсан нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус сайтад тэмдэглэснээр бол СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн ТГ-н ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарын хүмүүс байсан аж. Тухайн хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн найз нөхөд хэмээн тайлбарласан байна лээ. Мэдээж, найз нөхөд хоорондоо уулзаж болохгүй юм байхгүй.
Гэхдээ мөрддөг, ял төлөвлөдөг, шүүдэг хүмүүс найзлах нь бараг муу ёр. ҮАБЗ-ийн ажилтан, шүүгчид, АТГ-ын ажилтан уулзаад явж байна гэдэг жирийн юм биш. Манайд одоо өргөн хэрэглэдэг болсон өнөө “шударга бусын хонгил” гэх асуудалтай ч холбож хардаж болно. Энэ өнцгөөс тэдний хамт байгаа бичлэгийг олон нийт эмзэглэж хүлээж авсан юм. Сүүлийн үед манайд “улс төрийн хоригдол” гэх шинэ нэршил үүссэн. Үүний хамгийн том жишээ нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээд явж байхад нь баривчилж шүүхээр ял өгсөн. Ингэж баривчлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй, УИХ-д Ерөнхий прокурор санал оруулж шийдээгүй явуулсан байдаг. Энэ бүхэн бол цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын хуулиудыг зөрчсөн юм. Түүний хэргийг шийдсэн шүүгч нь тухайлбал, Х.Идэр шүү дээ. Энэ асуудалтай холбоотойгоор Олон улсын парламентын холбоо манай улсад хэрэг нээгээд явж байгаа. Өмнө нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсантай холбоотойгоор манайд хэрэг нээж байсан юм билээ. Хэрвээ манай улсын шүүх, хуулийн байгууллагууд хүний эрхийг дордуулж, илтэд улс төрийн захиалгаар ажилласан нь тогтоогдвол бид олон улсын хориг арга хэмжээнүүдэд ч орно. Өнөө хар, саарал гэдэг жагсаалтууд чинь хаяанд байна гэсэн үг. Олон улсын хэмжээнд ингэж өндрөө авсан асуудлыг шийдсэн шүүгч нь АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтантай байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн хэрэг.
2015 онд санагдаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганцхудагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй.Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан удаатай. Ердөө нэг шүүгчээр нь жишээ авахад энэ шүү дээ. Улстөрчид холбогдсон хэрэгт мөрдөх ажиллагаа явуулдаг ажилтан хийгээд түүнийг шийддэг шүүгч нарын бичлэг задарсан нь нэгийг бодогдуулахаас аргагүй байгаа биз.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
hosoo solj tsuvarsan daaa
Turuus davsan erh medeltei shyyg n bhnee Uursdiig Shyyd Erunhii said asanErdenebatiig barivchilsan shig barij horiI Yagaa iim byzar hereg hiisen bhad tolgoigii ileh yodtoi bdiin be
солиорно биз бүгдийг нь ажилгүй болгох хэрэгтэй үхсний чинь гэр бүлийн найз солиотой юм ярьдаг гаруудуу
Гэр бүлийн найзууд янхандах уу тийм болсон юм уу
huulihan bishee,bugd hulgaichid,yamar yumni huuli muuli
Нэр нь дурьдагсан хүмүүс албан тушаалаасаа сайн дураараа огцорч, авилга хээл хахуульд авсан хөрөнгөө улсад хүлээлгэн өгч, ард түмнээс уучлалт түмэнтээ уучлалт гуйж хуулийн байгууллагын нэр хүндийг сэргээх хэрэгтэй
Хуулийнхны булай хэрэг ингэж нэг илэрч. Хуулийн нэр хүндийг унагаасан эдгээр хүмүүст төр яаж хандахыг харах л нь л чухал. ”Төрийн нууц” нэрээр халхавчдагддаг олон хэргүүд байдгийг энэ мэтчилэн ил болгох хэрэгтэй. \n\n
бугдээрээ босоцгоое
Хонгилын гүйцэтгэгчид нь
Mongolchyyd bid yg dyygyi turuu tseverleh ardiin hayan shalah horoo ardiin shyyh baigyylah hangaltai boljee.Odoo mapchisan shyyh gedeg ni il tod bolloo.Byr niilj baigaad hamt lyivariin munguu hyvaaj arihdaj yanhanddag boljee .Bygediig ni hatyy shiitegeh heregtei.Ernu Mongolchyyd bideniig dahin hyvisagal hii gej .Munh huh tengerees udur byr heleed baigaa uym bishyy.Byh niiteeree bosoj temtseh es ygyi bolARD TYMENII BAGA HURALIIN TAMIHAMTAI BOLMOOR BNA..Ard tymenii hyral hiih heregtei bna.
manai geriin haajuud bur hul horio morio ogt nuluulduggui 1 bainga end tendees er em hen ni irj arhiddag muruitai togloom togoldog bas tsagdaagiin oftser irj hamt yu hiideg ni medegddegui yum bn
БОЛОХГҮЙ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ ЭЭ ГЭХДЭЭ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ АЛБАН ТУШААЛ ХЭРГЭМ ЗЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ИЙМ БАЙДАЛААР ХҮҮХЭН ШУУХАН АРХИДАЛДТАЙ УУЛЗАЖ ЯВНХ ГЭДЭГ ҮНЭХЭЭР ЗОХИМЖГҮЙ БХЙХАА ТЭГЭЭД Ч ЭД НЭГ АНГИ ЭСВЭЛ НУТАГ НУГА АХАН ДҮҮСИЙН БИШ АЖИЛ ХЭРЭГ ПАРАКЦИЙН ХЭМЖЭЭНИЙ НӨХДҮҮД БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЭНЭ ХҮМҮҮСЭЭС НЭЭГ ИХ СХЙН ЮМ ГАРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ЖИНХЭНЭ ХОРЧИН ГАРУУД БХЙГАА ДАА ТЭР ИДЭР ХЭНИЙ ХҮҮХЭД БИЛЭЭ ХҮМҮҮС БАС ЮМ МАРТДАГГҮЙ ЮМ ШҮҮ ИЙМ ЮМАН ДЭЭР ҮХСЭНИЙХ НЬ ХҮНИЙ ЭРХ БАЙХАВ ИЙМ ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ ЭРХ ЯМБА ЭДЭЛДЭГ ХҮМҮҮС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЯДАЖ Л ЯНХАН АВЧ АРХИДААД БАЙХГҮЙ УН
MURDDUG BAIH YOSTOI,ALI CH OROND TIIM HUULITAI,ARHI UUDAG HUUHEN ERGUULDEG MURUITAI TOGLOOM TOGOLDOG HUN ENE ULSIN LABA HASHIJ OGT BOLOHGUI
Гэр бүлийн найз ... Найз гэдэгт юуг ойлгох вэ
Jenko jonhuugiin gar huluud huuhendej bgaad barigdaj ee huurhii
шударга бусын хонгилийн манаач нар байна ...................
Энэ бичлэг жинхэнэ юмуу эвлүүлэг юмуу...
Сэжигтэн, шүүгч хоёр нөхөрлөж байвал ашиг сонирхлын зөрчил гэж үзээд төрийн ажлаас зайлуулах ёстой.
Ямар аймаар юм бэ? Бид шүүхэд итгэж болох уу? Ядаж байхад АТГ-ын хүн хүртэл байхдаа яах вэ дээ!!!
Бүгдий нь баривчилж ажлаас нь хал, хэрэг үүсгэж шоронд нь хатаа.
Хорио цээртэй үед ингэж байх н ёс зүй төрийн албан хаагчийн ажил мөн үү
гаж донтонгууд