ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

2021.02.26 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14

 

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ТАВАН ШАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 07.39-18.31
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

Аргын тооллын 2 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 14, Их морь одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top