“Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас тогтоосон татварын актыг хэрэгжүүлж 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж эхэллээ.
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан.
Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.
Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.
Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.
Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газар
2021 оны 02 дугаар сарын 26
Сэтгэгдэл ( 8 )
Manai Mongol yls bayalagiihaa metal bolgond tys tysad ni tatvar avah heregtei aldsanaa nuhun tuluuleh heregtei ene bol tsaalshgyi shaardlagtai.Mun P.Ocharbat tyynii ojhin 2 oos olomn jil neptee tyyhiigeer ni 30 jil yngyi tatvariin hayanaltgyi hyjaad ufguud bigaag shalgaj tedniig olon ylsiin shyyhed .Hyjaatai ni hamt uguh bolosn .\n
Буруутай эзэнп шийтгэл яагаад ногдуулахгүй байна. Эсвэл энэ компанид манай хууль хамаагүй албан тушаалтнуудад авилгал өгчихөөд л хэргээс мултраад байх уу?????????????????????
Baigaliin delhiid mash hovor metalyydiig yaj avj baigaa ni mash sonin bna.
Uyn olon jiliin umnuh tatavar ve.Yamar vaa yls orshin togtnoh es togtoh ni tatavaraas shyyd hamaaraltai.Nuhun olgovor ys hognii tatavariig tysad ni shyyd avah heregtei.Es tegvel ysaa .Ter gadaadiin ornyyd tsuuj avchirj hergel hiliin tatvaraa tuluud bas hogoo avad yav es ygyi bol byh torgyyl olon jiliin nuutsiig nehei.
энэ байтугай авах ёстой. Шилний цаанаас чихэр долоолгоод доромжлоод байгаа юмуу. Өрөмийг нь хэдхэн нөхдүүд хамж байна
Монгол улсыг үл тоож дээрэлхэж дээрэмдэж байсан харийн өгөр тонуулчидыг татвар төлсөнөөр сайүаагаад байх ямарч хэрэггүй ... монгол улс 51 хувь авах ёстой ... үгүй бол зайлцгаа ...
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59\n
За ард нь элдэв шинэ дубайн гэрээ хийж алдав даа. Зүгээр ажлыг хурдлуул