МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлийн ОНЦЛОХ ЭШЛЭЛ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Энэ онд улс төрийн ууган хүчин болох Монгол ардын намын 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. 


-Хүний нийгмийн хөгжил гурван цагийн орон зайд, гурван цагийн алтан хэлхээнд оршдог. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Түүх давтагддаг нь жам ёсны асуудал бөгөөд түүнээс ололт амжилт, алдаа завхрал аль алийг нь олж мэддэг учиртай. Хамгийн гол нь тасралгүй үргэлжилсэн түм буман үйл явдлын цаана хүний амьдралын нарийн хууль, зүй тогтол үйлчилдэг байдлыг олж харах нь чухал юм. 

-Түүхийн үнэнийг тогтооход баримлах нэг алтан зарчим бий. Энэ бол өнгөрснийг дүгнэхдээ эдүгээчлэх, нам бүлэглэл болон хувь хүний үзэмжээр хандан өөрийн үнэмжлэмжээр засварлах, гоёчлох эсвэл нийт нь харлуулах зэрэг туйлшрал зэргээс зайлсхийх явдал билээ. 

-Манай түүхийн сайн нь ч бидний багш, саар нь ч бидний багш. Намын маань 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй баялаг, мэдлэг урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш нь юм. 

-Монгол ардын намын эрхэм дээд зорилго бол тусгаар тогтнол байлаа.  

-МАН-ын 100 жилийн өмнө манай хүн ам 542 мянга, дундаж наслалт 35.3 хүн тутмын нэг нь бэлгийн замын халдварт өвчтэй, хоёр нярайн нэг нь энддэг байжээ. Зуун жилд дундаж наслалт хоёр дахин, хүн ам зургаа дахин өссөн байна.

-Ардын хувьсгалын анхны 7-гийн тангаргийн бичэгт большевизм, коммунизмын үг, үсэг бүү хэл үнэр ч байхгүй л байж.  “Шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад, ядуу, доорд ард түмний тусыг туйлаар бодох ба дотоод хэргийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгож, …ард түмнийхээ төлөө амь бие, эд зоорио огоорон зүтгэсүгэй” гэж тангараглаж байжээ. 

-Хүрээний хоёр бүлгэм нэгдэн, МАН-ыг байгуулсан. Ардын хувьсгалын анхны долоо 25-36 насны залуучууд байсан гэж У.Хүрэлсүх илгэлдээ хэллээ Эх оронч цогтой залуус амь бие үл хайрлан тэмцсэний хүчинд өнөөдрийн туурга тусгаар Монгол улс оршиж буйг хэрхэвч мартаж болохгүй ээ. МАН-ын түүх нэг намын түүх биш Монголын тусгаар тогтнолын түүх гэдэг нь маргашгүй үнэн.

-Тусгаар тогтнол  хямд олдоогүй, асар их үнээр олдсон. Хамтралжуулалт, баруун, зүүний нугалаа, 1937 оны хэлмэгдүүлэл, сэхээтний төөрөгдөл… Орос, коминтернийн шахалтаар итгэл алдруулж, сэтгэл цөхрүүлсэн олон ээдрээт үйл явдал болсныг У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ой дээр хэллээ. Орос, Хятад, тэгээд НҮБ-д элсэж дэлхийд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэлт асгарсан цус, алдарсан амь их билээ.

-Монгол Улс тусгаар тогтнож, хүлээн зөвшөөрөгдөхөд 1939 оны Халхгол,  1941-1945 оны Зөвлөлтийн эх орны дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Улс хэр чадлаараа оролцсон нь их чухал нөлөө үзүүлснийг МАН-ын дарга 100 жилийнхээ ойн илтгэлдээ онцолсныг дэмжиж байна. Америк, Зөвлөл, Англи гэсэн их гүрнүүдийн Ялтын хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолыг авч үзэхэд дэлхийн энхтайвны төлөө манай гүйцэтгэсэн үүргийг үнэлсэн.

-НҮБ-д элсэж, дэлхийд данстай улс болох зам амар байгаагүй. 16 жилийн туршид 4 удаа өргөдөл гаргаж, 13 удаа хэлэлцүүлсний эцэст 1961 оны 10-р сарын 27-нд Монголын далбаа НҮБ-ын байранд мандсан гэж У.Хүрэлсүх 100 жилйн ойн илтгэлдээ онцолсон байна. Ер нь бол 1911 оноос эхэлж, 1921 хүчээ авч хагас зуун жил хийсэн тэмцлийн үр дүн байсан шүү. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна НҮБ-д элссэний 60 жил давхар тохиож байгаа.

-Нийслэл хүрээг гамин, баронаас чөлөөлсний дараа Ардын засаг, Богд хаантай тангаргийн гэрээ байгуулсныг У.Хүрэлсүх “Үндэсний анхны их эвлэрэл” гэж нэрлэлээ. Төрийн албыг засаг үүрч, шашины номын хэргээ Богд гэгээн хариуцах их эвлэрэл байжээ

-МАН-ын 100 жилийн түүхэнд Анхдугаар үндсэн хуулиа 1924 онд баталсан нь онцгой байр эзлэх үйл явдал. Ард иргэдийг угсаа гарвал, эрэгтэй, эмэгтэй гэж үл ялган, хүн бүр үнэгүй сурч боловсрох, сонгох сонгогдох эрхтэй болсон нь тухайн үедээ Ази тивд байхгүй дэвшил болж байсан. Ардчиллын замд эрт орсон, хөгжингүй олон улс оронд ч эмэгтэйчүүд тэгш эрхтэй болж чадаагүй байхад бидний өвөг дээдэс ийм дэвшлийг авчирч байсан юм шүү.

-Ардчилсан хувьсгал гэнэтхэн л оргүй хоосноос гарч ирээд 1990 онд ялчихсан юм биш. Наяад оны дунд үеэ эхэлсэн өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг тогтоох үйл явцын үргэлжлэл. Ялангуяа 1990 оны МАХН-ын Онц их хурал онцгой үүрэг гүйцэтгэсэн. Олон намын тогтолцоотой, хүний эрхийг дээдэлсэн шинэ Үндсэн хуулийн эх суурь энэ хурлаас тавигдсаныг түүх гэрчилнэ

-1992 оны шинэ Ардчилсан Үндсэний хуулийг АИХ-ын. 430 депутат хэлэлцэн баталсан. Энэ 430 түүхэн гавьяатай эрхмүүдийн 395 нь буюу 83 хувь нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон хүмүүс байсан. 

-Зуун жилийн өмнө хүн амын ердөө 2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байсан бол 1956 он гэхэд 90 хувь бичиг үсэг мэддэг болж, 1970 онд Монгол Улсыг ЮНЕСКО-гоос тусгайлан шагнасан байдаг. 1970 онд дэлхийн хэмжээнд бичиг үсэг үл мэдэгч 34,2 хувь байсан бол Монголд 4, 5 хувь байж, дэлхийд тэргүүлэгчдийн түвшинд хүрсэн байдаг юм байна. #  МАН-ын 100 жилийн түүх Монголын соёл, боловсролын түүх.

-Монгол орон 1921 онд зуун жилийн өмнө жилдээ 2 сая лан мөнгөний орлоготой, 5 сая малтай байж. Өнөөдөр 70 сая толгой малтай. Нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Харин одоо эрчимжсэн мал аж ахуй болгох, чанарыг сайжруулах өөр зорилт тулгарч байна. 

-Зуун жилийн 19 чиглэлийн шороон замтай, 10 модон гүүртэй улс байсан гэсэн сонирхолтой баримтыг У.Хүрэлсүх илтгэлдээ хөндлөө. Өнөөдөр 21 аймаг, 103 сум 5 хилийн боомт засмал замтай гэсэн. 2000 аад оны эхээр Мянганы зам барина гэхэд Мянгуужингийн үлгэр гэцгээж байсан. Өнөөдөр тэр Мянганы зам нь 21 аймгийг, 103 сумтай холбочихоод л байгаа. 1950 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж, ирэх онд ашиглалтанд оруулах гэж байна. 

-МАН-ын шилдэг сэхээтний нэг, өөрөө ч бас хэлмэгдсэн Д.Төмөр-Очир “Манай нам шиг тарчилсан улс төрийн хүчин энэ дэлхийд өөр  үгүй болов уу” гэж хэлж байсныг У.Хүрэлсүх онцолсон байна. 1934 онд болсон МАН-ын 9-р их хурлаас сонгогдсон Намын төв хороо, тэргүүлэгч гишүүдийн ихэнх нь  хэлмэгдсэн учраас хурлаа хийж чадахгүй 6 жил болж байжээ.

-МАН шинэ 100 жил-10 зорилт тавьж байна. 

  1. Эрчим хүчээр эх орноо хангаж, экспортлогч болох
  2. Монголдоо өөрсдөө түлш шатахуун үйлдвэрлэх
  3. Монгол хүнсээр Монголоо бүрэн хангах, органик хүнс экспортлогч болох
  4. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс, арьс ширээ өөрсдөө боловсруулах
  5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, хийн хоолойн дэд бүтцийг барьж, босоо хэвтээ тэнхлэгийг холбох
  6. Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийн эрин үе Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эхлүүлэн өрнүүлэх, цахим үндэстэн болох
  7. Байгалийн аялал жуулчалыг хөгжүүлэх
  8. Бүс нутгийн санхүүгийн шинэ төв болох
  9. Зөв тогтолцоотой метрополитан хотуудыг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгаар арилгах
  10. Экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон Монгол болгох зэрэг багтсан гэлээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 02

Poporchin olgiarhyyd ba yrvagchidiig daldyyr hamgaaldag lalar .Chi ter hylgaich 2 avgaigaa shiitegeej.Tavariin mungu idejiheed bas .SV.Batbold. Bagabanid.Nyamtaishir.Nyamdorj hamgaaldagaa bolioj adgiin tur bylaasan novoshnyyd.6.2 BA 6.5 IIG UURCHILUUGYI SHUU. CHI.BAS TER OLON SHUNII TSAGAAR HIL NEEJ ORUULSAN HYJAA NARAA ILCHILEEJ.MAN nam hyjaagiin tagnyyl .Angiliin hatan haaniii hoshnognii alchyyriig.Mongoliin turuus tonilgooj.

0  |  0
гашуун үнэн(66.181.182.27) 2021 оны 03 сарын 01

Хариуцлагаас зугтаж амьдардаг хэн ч бай лидер бадаггүй юмаа. Сүржин үгээр хэд хуурч довчигнэх юм бэ? одоо боллоо.

2  |  0
W(66.181.181.163) 2021 оны 03 сарын 01

100 jiliin umnu irged yamar bsan. Odooch tm b. adaa

3  |  2
rf(202.21.97.30) 2021 оны 03 сарын 01

ene muu pizda yamar nuureeree garch irj bgan ene aimhai gulgiig mongoliin ard tumen demjihguie, Ganbaagaa erunhiilugch bolgono

3  |  0
Зочин(64.119.27.164) 2021 оны 03 сарын 01

МАН бүлэглэлийн луйварчид анхны ардын намын нэрийг эзэмших эрхгүй эээ. Анхны Ардын нам эх орноо харийн дарангуйллаас аварч тусгаар тогтнолоо бататган хөгжүүлэх нэгэн зорилготой байсан. Өнөөгийн луйварчид тэдгээр эх орончдын үйл хэргийг зарим нь бүр үгүйсгэж, эх нутгаа өмлөж цөмлөж харийнханд өгөөд байгаагаа гавъяа гэж ярьж байгааг нь үнэхээр зэвүүцэлтэй.

3  |  0
Z(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

ZМан авилгын загалмайлсан эцэг манангийн үүсгэн байгуулагч тонуулчин энхбаяртай нийлээд буруу тийшээ өнхөрчээ

1  |  0
Монгол ард(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

Миний бодлоор бол Хүрэлсүхийн талд Ми овогт, Сүг.Батболд, Элбэгдорж, Эрдэнэ, Нямдорж, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр, Н.Энхбаяр гээд манай авилгачин дарга нарын нөлөө бүхий толгойлогч нар нэгдсэн байгаа юм биш үү. Эд одоо хамгийн гол нь Баттулгыг замаасаа гаргасны дараа хоорондоо учраа ололцох биз. Хулгай булхайн замд нь гарч ирсэн хэнийг ч хайр найргүй арчаад хар нүглээ үргэлжлүүлдэг аюултай МАНАН бүлэглэл шүү дээ

4  |  0
үнэн(64.119.20.110) 2021 оны 03 сарын 01

Хятадын коммунист намын хүүхэд нь болсон нам даа танай нам.

2  |  1
Наран(77.37.227.40) 2021 оны 03 сарын 01

100 жилийн өмнө ядуу доорд ард түмний тусыг туйлаар бодох, ард түмнийхээ төлөө амь бие зоорио огоорон зүтгэх гэсэн тангараг тавьж бжээ. Гэтэл өнөөдөр ямар бгаа билээ. Төрийн томчуудын ихэнх нь тэрбумтангууд, хотын хаяа бараадсан ядуусууд. Эндээс л ардын нам бодлогоо гаргах хэрэгтэй. 70 жилд нь тэгшитгэж чадсан шүү.\n

3  |  0
Иргэн(59.153.114.87) 2021 оны 03 сарын 01

Бухын доодохыг харж турж үхэх гээч болох нь дээ.

1  |  0
чимэд(124.158.68.53) 2021 оны 03 сарын 01

МАНАН-н мэдэл үндсэндээ 40 хувиар алдагдсан.Одоо 60 хувь нь үлдээд хорлоод байна. Ялангуяа анхан шатны шүүх,давж заалдах шүүх том хэрэгтнүүдийн үсийг нь хусах маягаар хариуцлага тооцож байна.Тэд бүгд нэг тогооных учраас чангалах бодлого барихгүй байгаа хэрэг.Эднийг яаралтай солих шаардлага байна.Женко саад хийгээд байх шиг

0  |  1
Зочин (202.21.109.42) 2021 оны 03 сарын 01

Б.Эрхэс сэтгүүлчид хандахад энэ сайхан хэлсэн үгэнд их олон алдаа гаргаж утга зүй дээр ойлгомжгүй болгосныг анхаараачээ.

1  |  0
Zochin(119.40.103.6) 2021 оны 03 сарын 01

Oin bayariin mend!. Xurelsukh, Oyunerdene nar dund tuvshnii abilgalchix bolon agentlagiin darga naraa soliochee. Ed nar ta nariin ner xundiig unagaaj bna shuu.

1  |  2
Top