Б.Тулга: МАН, МАХН эргэн нийлэх ёстой гэх шахалт, шаардлага ирсээр байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын удирдлагуудтай хамтран Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Одоогоос 10 жилийн өмнө МАН-аас өрх тусгаарласан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд хоёр намыг нэгтгэх асуудалд ямар байр суурьтай байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгджээ.

Тухайлбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Зууны мэдээ” сонины 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нийтлэгдсэн илтгэлдээ байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “100 жилийн их түүхийн босгон дээр МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам, орон зай эргэн нэгдэж нийлэх нөхцөл бүрдэж байна. Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэг бий болсон улс төрийн шийдэл гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол харилцаа хандлага нь 100 жилийн түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас, тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал санаачлага, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байна. Орсон бороо арилдгийн адил гарсан зөрчил намжиж бид ирээдүйгээ, ирэх 100 жилийн түүхээ салсан биш нийлснээр муудсан биш сайдсанаар эвдэрсэн биш эвлэснээр бичих нь өнөө үед эдгээр намуудыг удирдан манлайлж буй удирдлагуудын асуудал юм. Монгол Улс аз жаргалтай, монгол айл өрх, боловсролтой хүчирхэг иргэдтэй болохын төлөө өвөг дээдсийн үлдээсэн өв, үнэт зүйлийг эрхэмлэн эргэн нийлэх ёстой шүү хэмээн захиж байгаа намын ахмад залуу гишүүдийнхээ хүсэлтийг би өөрийн энэхүү илтгэлээр дамжуулан МАН-ын гишүүд дэмжигчид удирдах бүрэлдэхүүнд төдийгүй эвлэн нэгдэх учиртай улс төрийн 33 нам, тэдний дарга гишүүд, эрхэм эх орончдод хандан уриалж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.40.113) 2021 оны 03 сарын 02

Нийлээд хэрэггүй шүү. Сонгуулийн дараа МАН зангаа хувиргана.

0  |  0
Баатаржав(202.9.41.24) 2021 оны 03 сарын 02

нийлээд сөнөвөл таарна

0  |  0
Zovhin(174.192.66.172) 2021 оны 03 сарын 02

Монгол ардын нам , энэ бол Монголын түүхэнд байх бидний ахмад үеийнхний минь байгуулсан улс төрийн анхны том нам. Өнөөдөр 100 жилийн ойд нь МАН , МАХН ууд хамтдаа хүндэтгэл үзүүлж байгаа нь маш бахархалтай бөгөөд Монгол хүний уудам холч сэтгэл, Монголын ард түмний эв эеийн билэгдлийг харуулж байна. Та бүхэнд баярлалаа.

0  |  0
гашуун үнэн шүү(66.181.182.27) 2021 оны 03 сарын 01

Нийл гээд шахаж шаардаад байгаа юм нийгмийн захиалга,шаардлага байхгүй ээ. МАН-н худалж,ххулгайчид л оршин тогнож чадахгүй болохоо зөнгөөрөө мэдрээд хулгайчдаар хүчээ сзузаатгах гэсэн арга

1  |  0
Zochin(202.126.88.145) 2021 оны 03 сарын 01

Niileehgui bol eronhiilogchtei bolj medeh nam daa,daanch Enkhbayarin huviin toglolt orood bh shig bna

1  |  0
Зочин(202.9.40.48) 2021 оны 03 сарын 01

Энхбаяр суудал олдвол хэнтэй нийлэхэд бэлэн хүн.Ашгүй МАН тай нэгдээд их усанд горхи нийлдэгтэй адил болж намын тоо нэгээр цөөрөх болждээ.Ганбаатар өлсөж байж нийлээд рейтинг ахисан юмсан.Мэдээж Хүрэлсүх дэвшүүлэхгүй Жамухын хувь заяа хүлээж байна.

0  |  1
Зочин(64.119.21.98) 2021 оны 03 сарын 01

Ард түмэнд хамгийн ашигтай хувилбар шүү. Тэр Н.Энхбаярт жаал ашигтай бол ашигтай байг л дээ. Угаасаа улс төр гэдэг чинь ашиг сонирхолын наймаа шүү дээ. Тэгээд Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол, энэ улс жаал тогтворжих байгаа. Дэлхийн улсуудын сүүлийн 70 гаруй жилийн түүхийг харахад улс төрийн тогтвортой байж гэмээ нь эдийн засаг нь хөгжих бололтой. Япон, Итали зэрэг улсуудад хоёрдугаар дайнаас хойш косерватив намууд болох ЛДП, ХДН зэрэг намууд 50-60 жил тасралтгүй эрх барьсны дүнд л энэ улсууд сайхан хөгжив. Азийн барууд бол бүр диктаторын засаглалд хөгжи. Хятад 1980-аад оноос хойш сүрхий хөгжлөө,

2  |  0
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 03 сарын 01

Ардчилсан нам ялгаа байхгүй социал демократ үзэлтэй зүүний нам. Монгол Ардын намтай нэгдэхэд буруудах юм байхгүй. Ардчилсан гэдэг үгний язгуур нь ”Ард” шүү дээ!

1  |  0
Энхболд(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

Энэ хоёр нам хэдэн жилийн өмнө хонь чоно болоод салсан. Одоо хонь чоно нэгдэх үү? Удахгүй нэгнээ барьж идэх байлгүй. Н.Энхбаяр дандаа өөртөө ашиг харж явдаг хүн, түүнийхээ төлөө нөгөө муу Ганбаатар нарыгаа гол гаргалаа даа. Хүүгээ УИХ гишүүн болговол бусад нь хамаагүй, юун Ганбаа, юун ард түмэн гэж бодож байгаа.

1  |  1
Жавар өвгөн(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

Ман авилгын загалмайлсан эцэг манангийн үүсгэн байгуулагч тонуулчин энхбаяртай нийлээд буруу тийшээ өнхөрчээ

2  |  1
Top