Улс төрийн ууган хүчин болох МАН, гуравдагч хүчин гэгддэг МАХН хоёрын нэгдэл улс төрийн халуун сэдвийн нэг болоод байна. Тэгвэл улс төрийн хоёр том намын нэгдлийн талаар ХЭН, ЮУ хэлснийг онцолж байна. Энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцохдоо байр сууриа илэрхийлсэн бол МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ байр сууриа илэрхийлжээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа дээрх асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.
У.ХҮРЭЛСҮХ: МАН-ААС УГШИЛТАЙ МАХН-ЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛНО
МАН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх: Сүүлийн үед МАН-аас угшилтай МАХН-ыг эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхитэй санал санаачлага, түүнийг дэмжсэн олон нийтийн хүсэл хандлага гарч байгааг МАН-ын даргын хувьд миний бие бүх талаар талархан дэмжиж, хамтран ажиллах болно. Нэгэн зорилгын төлөө ус, сүү шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцэх билээ.
Н.ЭНХБАЯР: ХОЁР НАМЫН НЭГДЛИЙГ У.ХҮРЭЛСҮХ БИД ХОЁР ШИЙДЭХГҮЙ
МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ, нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд хуралдаж ард түмний санал асуулга явуулж олонх нь хоёр нам цаашдын том зорилтын төлөө 100 жилийн ойгоороо нэгдэх хэрэгтэй гэж үзвэл би энд юу ч гэж хэлээд нэмэргүй. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулан ард иргэдээ дэмжихийг уриалж байна.
Б.ТУЛГА: НАМЫН ГИШҮҮДЭЭС ХОЁР НАМ ЭРГЭН НИЙЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ШАХАЛАТ ИРЖ БАЙНА
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: 100 жилийн их түүхийн босгон дээр МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам, орон зай эргэн нэгдэж нийлэх нөхцөл бүрдэж байна. Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэг бий болсон улс төрийн шийдэл гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол харилцаа хандлага нь 100 жилийн түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас, тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал санаачлага, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байна. Орсон бороо арилдгийн адил гарсан зөрчил намжиж бид ирээдүйгээ, ирэх 100 жилийн түүхээ салсан биш нийлснээр муудсан биш сайдсанаар эвдэрсэн биш эвлэснээр бичих нь өнөө үед эдгээр намуудыг удирдан манлайлж буй удирдлагуудын асуудал юм. Монгол Улс аз жаргалтай, монгол айл өрх, боловсролтой хүчирхэг иргэдтэй болохын төлөө өвөг дээдсийн үлдээсэн өв, үнэт зүйлийг эрхэмлэн эргэн нийлэх ёстой шүү хэмээн захиж байгаа намын ахмад залуу гишүүдийнхээ хүсэлтийг би өөрийн энэхүү илтгэлээр дамжуулан МАН-ын гишүүд дэмжигчид удирдах бүрэлдэхүүнд төдийгүй эвлэн нэгдэх учиртай улс төрийн 33 нам, тэдний дарга гишүүд, эрхэм эх орончдод хандан уриалж байна.
Сэтгэгдэл ( 18 )
шадар сайд байхдаа муу ёрын төрийн далбаа шатааж зугтсан, улсын их хурлын гишүүн болоод ганц хүн шанаадаад бас зугтсан, ерөнхий сайд болчихоод ковидийн хүнд үед бас худлаа шалтаг хайгаад ерөнхийлөгч болох гээд зугтсан ийм арчаагүй новш ерөнхийлөгч болвол монголийг бүр ард түмнээ хаяаад бас л зугтана арчаагүй новш
Хүрэлсүхэд Монгол улс хэрэггүй эрх ашиг хэрэгтэй монгол хүн тэнэг биш шүү новшоо
Dandaa muu nertei nohoinuudaas ui husehiin???
Dandaa muu nertei nohoinuudaas ui husehiin???
Hogiin yrgamalyyd Oros vakizen hiilegchiheed bardam amnii haaltgyi bna.Ernu ene 2 nam.Mongold hyjaa nariig nyytsaar iheer oryylj koronoo taraaj jyjeg zohioson bolj bna.Mongolchyydiig yneheer shorond hiijee adgiin novoshnyydiin ynen nyyr tsarai.Mongolchyyd mini yasan ih hyyragdah uym ve de.Bygedeeree olgiarhyyd.Ed nartai baildah tsag bolsoon.Mongol ylsiin zasag tur ed nariin umch uym yy.
Delhiid negel onol baidag.Yamar va niilmeliin bairlaliig uurchilhud hariy ni niilber ni adilhan l gardag.Chutguryyd.Mongoliin tuluu gants ydaa byynii goh darj yzeegyi avgaldaa nar.Hyrelsyh.Enhbayariin nam salagsan ter yildeliig yag davtaj bna.Namaa hyviin umch bolgoj baisan ni il tod bollloo.Iterpoloor haigdaj baigaa dalin deeremjin tursun ohin dyygee ba ehneriihee tursun dyyg ilchilsen hoinoo naad nam mamtaigaa chutur lyygee tonil.Ard tymen ta nariig udruus udurt syirj baigaa harj bna.Jyjegchid yheh ni.
Нэгдэж хүсэл зорилгоо хэлэлцэн нэг нь нийтиын төлөө ниыт нь нийт ард түмгий төлөө бх нь зүйтэй
Ene 2 ig gazarin horosnoos archinaa
mongolian yakuza
Хүрэлсүх Ганбаатараас айхдаа албан тушаалд дуртай шуналын тулам авилагын эцэг Энхбаярыг аргалж эвлэгдэн нэгдэж байгаа бололтой сонгуулийн дараа шуналт Энхбаяр хог дээр хаяагдана
Сонгуульд МАН ын саналыг хуваалцдаг юм үгүй болох гээд АН ынхан ууртай байна.
Demjij bnaa
Avilgachdiin ham zail
МАН Энхбаярыг царайчлана гэдэг бол маш доор орсоны илрэлдээ.Хоёул нийлвэл монголчууд бөөнөөр нь бүрмөсөн зайлуулна.
МАХН ны Тулга гэж новш албан тушаал зүүдлээд баларч байна даа
МАН МАХН тай нэгдэхгүй бол сонгуульд санал нь хуваагдаад ялагдах гээд байна ш дээ
Коммунистуудын нэгдэл Ленин, Сүхбаатар, Сталин, Чойбалсан, Брежнев, Цэдэнбал нартайгаа үүрд булшлагдах болно.
Хятадын гар хөл болсон МАН-хан олон сайхан монгол эх орончдыг хэлмэгдүүлж буудсандаа