ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

2021.03.02 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18

 

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 07.31-18.37
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Тэргүүн дагуул одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top