Гурван төрд нүүртэй "ТҮР ДАРГА"

С.Данзан | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Шадар сайд С.Амарсайханы багцад хамаарах Стандарт, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн гэгч нөхрийн хууль бус ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, түүнийг хамаарах үе үеийн Шадар сайд нар хаацайлж ирлээ.

Бүхэл бүтэн 600 гаруй хоног, хоёр жил шахам хууль зөрчиж байгааг анзаарч харж байгаа засаг төр гэж байна уу. Тодотговол, түүнийг анх Шадар сайд Ө.Энхтүвшин хууль бусаар томилж, дараагийн Шадар сайд Я.Содбаатар хууль бус үйл ажиллагааг нь дэмжсээр ирсэн гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ийнхүү өдгөө гурав дахь Шадар сайдынхаа нүүрийг үзэж байгаа “Түр дарга” Б.Билгүүн аанай л хууль зөрчсөөр байгааг шинэхэн сайд дарга нар нь мэддэггүй бололтой. Түр даргын ажиллах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дууссан боловч тэрээр ажилласаар хууль бус шийдвэр гаргасаар байхад хянаж зогсоох үүрэгтэй Төрийн албаны зөвлөл таг чимээгүй.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль засагладаг болгоно, хариуцлагыг бүх шатанд чангатгаж хариуцлага алдсан агентлаг, газрын дарга нарыг ажлаас нь хална, хариуцлага тооцно” хэмээн чуулганы индэр дээрээс удаа дараа мэдэгдэж байв. Шинэхэн Шадар сайд С.Амарсайхан ч шударга ёсыг сахиж, сахиулж ажиллана гэж байсан. Өдгөө улс оронд цар тахал, эдийн засгийн таагүй байдал нүүрлэж, сайд дарга нар маань энэ мэт зүйлийг анзаарч харахгүй байж болох ч харж мэдэх үүрэг нь ард түмэнд ч бий, сэтгүүлч бидэнд ч бий. 

Б.Билгүүн гэх “Түр дарга”-ын хууль, тогтоол зөрчсөн тухайд өнгөрөгч оноос төрийн шударга албан хаагчид удаа дараа шаардлага тавилаа. Сүүлдээ Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж байсан үе үеийн алба хаагчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэн, “Стандарт, хэмжилзүйн салбарын шинэчлэлийн түр хороо“-г  байгууллаа. “Түр хороо”-ны хуралдааны баримт, тэмдэглэлээс харахад агентлаг толгойлж, алба хаших нь бүү хэл хариуцлага хүлээх учиртай нэгэн ийн дураар дургиж суугаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Тиймээс тэдний дэлгэсэн баримтад тулгуурлан үүнийг хүргэж байна. Тодхон жишээ дурдахад нэгдүгээр төрөхөөс нярай биетэй эмэгтэйг нүцгэн шахам авч гарсан эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцлоо. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээн огцорч байхад нэг агентлагийн “Түр дарга” Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тушаалыг удаа дараа зөрчөөд ямар ч хариуцлага хүлээлгүй суудалдаа сууж байгааг юу гэж ойлгох вэ. Хэнээс, хаанаас өгсөн хэмжээлшгүй эрх гээч нь вэ. Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөл гэж нэг байгууллага байна уу. Төрийн нэг чухал агентлагт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа давтагдаж байхад шалгах хянах үүрэгтэй хууль, хүчний байгууллага гэж байна уу. Юу болж байна вэ. 

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нарын үед дураараа дургиж байсан “Түр дарга” Б.Билгүүн өдгөө С.Амарсайханы үед ч хууль зөрчинө гэдгээ үйлдлээрээ харуулж эхэллээ.

Б.Билгүүн нь “Түр дарга” болсон даруйд хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг  зөрчиж, төлөвлөөгүй засварыг тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшингийн хууль зөрчсөн дэмжлэгээр хийж байсан бол өнөөдөр хууль бус томилгоо хийгээд эхэлснийг дараах баримтууд нотолж байна.

 

Төрийн албаны зөвлөлд молиго үмхүүлжээ

 

Б.Билгүүн өмнө нь Газ­рын тосны газарт хамт ажиллаж байсан О.Оюун­туяа, тус агентлагийн Хяналт,шинжилгээний газрын дарга Б.Ууганбаярын найз Б.Эрхүү нарыг хоёр жил гаруй хууль бусаар авч ажиллуулан, татвар төлөгчдийн олон арван сая төгрөгийг үргүй зарцуулж байсныг Төрийн албаны зөвлөлөөс шалгаж тогтоосон тул Б.Билгүүн арга буюу үнэнд гүйцэтгэж эдгээр ажилтануудыг арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон халсан тухайгаа 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01/53 тоотоор Төрийн албаны зөвлөлд албан ёсоор мэдэгдсэн байна.

Гэвч энэ тушаал Б.Билгүүний зүгээс Төрийн албаны зөвлөл, Шадар сайдыг хуурсан ээлжит молиго байсныг түүний гаргасан дараагийн тушаал шийдвэрүүд гэрчилж байна. Тэрээр 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаал гаргаж Б.Эрхүүг Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд мөн л урьдын адил буцаан томилж цалинг ТЗ-6-2 ангиллаар 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулахаар тушаал гаргасан байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны тангараг өргөөгүй хууль зөрчин томилогдсон Б.Эрхүүг буцаагаад ажилд нь томилсон гэсэн үг. Б.Билгүүн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн өмнөөс гаргаж буй ээлжит салаавч гэлтэй. Монголын Төрийн албаны зөвлөл ингэж доошоо орсон аж. Арга ч үгүй биз. Б.Билгүүн энэ агентлагийн дэд даргаар ямар ч сонгон шалгаруулалтгүй хууль зөрчин томилогдсон хүн гэдгийг Б.Баатарзориг дарга мэдэхийн ихээр мэддэг боловч хууль бус тушаалыг нь хүчингүй болгож өгдөггүй хэл нь гацчихдаг хүн гэж яригддаг. Б.Билгүүний тохуурхал үүгээр дууссангүй.Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр А/14 тоот тушаал гарган зөвхөн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад жилийн ажлын үр дүнгээр олгодог шатлалыг Б.Эрхүүд 14 хоногийн дараа нэмэгдүүлэн ТЗ-6-3 болгон цалинг нэмжээ. Ийнхүү хууль зөрчин томилогдсон этгээд халагдах биш цалингаа нэмүүлээд төрийн албанд хувалз шиг шигдээд байгаа нь шудар ёс мөн үү.  Ийнхүү хууль зөрчсөн томилгоо нь хэл ам дагуулахаар Б.Эрхүүг чөлөөлсөн гэж Төрийн албаны зөвлөл, Шадар сайдад худал мэдүүлэн, тэднийг хууран, эргүүлэн томилж улмаар цалинг нь нэмсэн байгаа нь Монголын төрөөр тоглож бай­гаа тохуурхал гэхээс өөрөөр томъёолох боломжгүй юм.

Огт ажиллаагүй хүнийг  цалинжуулжээ

Мөнхүү Түр дарга Б.Билгүүн нь тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнаар Б.Амарсайхан гэгчийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр томилоод 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр чөлөөлсөн байна. Учир нь Б.Амарсайхан гэгч нь хоёр сарын хугацаанд ажилдаа ирээгүйн гадна түүнийг үзсэн харсан албан хаагч нэг ч байхгүй   гэдгийг байгууллагын нэг нэгжид харъяалагддаг алба хаагчид батлан хэлж байна. Ийнхүү байгууллага дотор асуудал дэгдэхээр нь ажилдаа ирээгүй хүнийг хоёр сар цалинжуулаад  ажлаас нь чөлөөлсөн болж  аргалжээ. Төрийн алба бол тоглоом биш. Нөгөө талаар дуртай нэгнээ томилж, хэн дуртайдаа цалин өгч байдаг хувийн хэвшлийн байгууллага ч биш. Анхнаасаа хууль зөрчин томилогдсон “Түр дарга”-ын ажил алба тэр чигтээ хууль бус өрнөж байдгийн жишээг “Түр дарга” Б.Билгүүн харуулсан.

Эргэн сануулахад

Стандарт, хэмжилзүйн газарт Их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авах нэг ч төгрөг төсөвт батлагдаагүй, Засгийн газраас бүх төрлийн засвар хийхийг хориглосон тогтоол, шийдвэрүүд гарчихаад байхад 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин Төв байрны засварын зардалд 595 сая төгрөг зарцуулахаар батлаж байсныг бид дурдаж байсан. Мөн Ө.Энхтүвшин Б.Билгүүнд давуу эрх олгон сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр удаа дараа түр даргаар томилуулан ажиллуулж эцэс сүүлд нь хууль үйлчилдэггүй бухын хүзүүтэй нөхөр бэлтгэсэн нь өөрөө авилга, албан тушаалын шинжтэй үйл тул шалгуулах нь зөв гэж үзэж байгаа юм байна.

Мөнхүү өнгөрөгч онд “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” 114 дүгээр тогтоол тус тус гарсан байдаг ч энэ бүх тогтоол шийдвэрийг Б.Билгүүн “Түр дарга” тус тус зөрчсөн нь баримтаар байдаг.

Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын тогтоол шийдвэр зөрчин тендер зарлахдаа ч танил тал татсан, авлигын шинжтэй баримт ч хэвлэл мэдээллийн архивт бий. Хэрэв эдгээр эх сурвалжийн дэлгэрэнгүй баримт хэрэгтэй гэвэл Засгийн газарт, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлж болно. Магадгүй шинээр томилогдсон Шадар сайд С.Амарсайхан өөрт нь хамаарах нэг агентлагт ийм олон зөрчил, хууль бус зүйл байгааг анзаарч амжаагүй байх тул анхааруулахаас өөр арга алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орхон(167.99.96.70) 2021 оны 05 сарын 16

Хууль зөрчигч, худалч дарга нэр зүүсэн хүний удирдлагад ажиллахгүй. Хийсэн юм болгоно нь хууль бус.

3  |  0
ингэх гээд байсан юм(104.248.238.141) 2021 оны 05 сарын 16

Ээ чааваас даа. Толгойгоороо насаараа идэх мөнгө төрд ороод олж байгаа юм уу. Хууль гэж юм байдгийг мартсана уу сургуульд чинь заагаагүй юу.

5  |  0
Төрийн албан хаагч(128.199.82.177) 2021 оны 05 сарын 16

Хууль зөрчдөг, худалч, тавиултай ажиллахгүй.

5  |  0
Төрийн албан хаагч(128.199.82.177) 2021 оны 05 сарын 16

Хууль зөрчсөн хүнээр удирдуулахыг хүсэхгүй байна. Учир нь дагаж хууль зөрчмөөргүй, бас дарамтлуумааргүй байна. Ийм хүн бидэнд арга хэмжээ тооцох битгий хэл шагнах ч эрхгүй.

5  |  0
Төрийн албан хаагч(128.199.82.177) 2021 оны 05 сарын 16

Хууль зөрчсөн хүнээр удирдуулахыг хүсэхгүй байна. Учир нь дагаж хууль зөрчмөөргүй, бас дарамтлуумааргүй байна. Ийм хүн бидэнд арга хэмжээ тооцох битгий хэл шагнах ч эрхгүй.

5  |  0
Төрийн албан хаагч(128.199.82.177) 2021 оны 05 сарын 16

Хууль зөрчсөн хүнээр удирдуулахыг хүсэхгүй байна. Учир нь дагаж хууль зөрчмөөргүй, бас дарамтлуумааргүй байна. Ийм хүн бидэнд арга хэмжээ тооцох битгий хэл шагнах ч эрхгүй.

5  |  0
Хэнтий(77.111.244.37) 2021 оны 05 сарын 16

Б.Билгүүн дарга хууль зөрчсөн нь тогтоогдсон.\n Бид хууль зөрчигчтэй хамтарч ажиллах хүсэлгүй байна.\nГазрын ойр, Гайны бага дээрээ зогсооё \nБухын хүзүү хэдий бүдүүн чиг Буулган дор, Хүний бэнчин их ч Хуулийн доор. гэдэг

5  |  0
Иргэн(202.9.46.147) 2021 оны 05 сарын 05

Гантөмөр солиот, галзуу шунаг

0  |  2
иргэн(202.9.41.41) 2021 оны 05 сарын 16

Хүнийг үнэн гүтгэ санлал суудлын төлөө төрийн албаны сандал суудлаасаа буусан хурган дөрга нарт дээр нь томилогдсон дарга таалагддаггүй байдал аль төрийн байгууллагад байна. болчихож болдоггүй юм уу. Өөрсдөө даога байхдаа хамгийн хууль бус зүйл хийдэг байж энхийн цагаан тагтаа шударга байсан юм шиг аашлах юм. Энэ бичүүлээд байгаа цаад хүмүүс нь жирийн төрдөө хөдөлмөрлөж байгаа албан хаагчид байдаггүй дандаа дарга байсан хүмүүс байдаг юм байлаа. Энэ Билгүүн гэдэг даргыг би таних ч үгүй мэдэх ч үгүй гэхдээ ажилчдад ам майтай байдаг юм билээ

1  |  3
Зочин (139.5.216.219) 2021 оны 05 сарын 16

Гантөмөрийн хүмүүс нэг нэгээрээ мэдээлэл дамжуулж байгаад эхнээсээ баригдаад баларч байгаа

0  |  1
Зөв хүн, залуу лидер(203.98.76.159) 2021 оны 05 сарын 16

Хуучин экс дарга Түнтгэр өвгөн Гантөмөр чамайг Маш том ашиг сонихорлоор энэ хүн, энэ байгууллагыг гүтгэн гүжирдэж байгааг чинь мэднэ шүү. Монгол үйлдвэрлэгч нарыг боомилох хятадын бодлогыг хэрэгжүүлж дуусаагүйдээ өш санагч Гантөмөр минь. Дараагийн ээлжинд Гантөмөр чамтай холбоотой мэдээлэл энд тавигдана шүү\n

0  |  4
Төмсөг Г.Гантөмөр(203.98.76.159) 2021 оны 05 сарын 16

Энэ нийтлэлийг захилаж нийтлүүлсэн Г.Гантөмөр, Монсерт Г.Билгүүн нар одоо боль , та нар Стандарт, хэмжил зүйн газрыг 20 гаруй жил удирдаж ажиллаж байхдаа шинэчлэх боломж байсан, одоо юунд хордож бухимдаж буй чинь бараг л Монголын ард түмэн мэдэх болсон. Дэлхийгээс зайл

0  |  2
jargal(192.82.72.173) 2021 оны 03 сарын 03

Baatarzorig bol archaagui aimhai deer bas shunaltai novsh bgaa ym . yuch hiij medeh mudak shuu!

0  |  0
Гантөмөр Билгүүн 2-т(192.82.72.205) 2021 оны 05 сарын 16

Та хоёр ажиллаж байгаа салбар, түүнийхээ даргаруу ингэж худлаа гүжирдсэн мэдээлэл удаа дараа гаргаж жүжиг тавихаа болиоч ээ. Энэ хүнийг шалгадаг газар нт шалгаад буруугүй бөгөөд гүтгэлэг байна гэдгийг бүх шатны байгууллагын шийдвэр гарчихсан байхад дахин дахин хүн гүтгээд л худлаа мэдээллээ энд тэнд мөнгө төлж тавихаа болих хэрэгтэй шүү. Одоо наад арга чинь улиг болоод явуургүй болсон гэдгийг ойлгооч. Хүн гүтгэх хуультай байдхг шүү худалч хувалзнуудаа.

3  |  4
Зочин(66.181.161.120) 2021 оны 05 сарын 05

Төрийн албаны зөвлөл чинь төрлийн алба, хууль бус томилгоог зөвшөөрдөг болчихсон шдээ. Сүхбаатар аймагт бүх дарга нар нь түр томилгоотой. Тэр ч байтугай авилгын ххрэгт ял шийтгүүлсэн Алтансүх гэгч өмчийгн эзнээр томилогдоод байхад ТАЗ нүвнн балай, чихэн дүлий байсаар л

1  |  3
Top