ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

2021.03.03 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19

 

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 07.29-18.39
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 19, Салхины эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top