Д.Амарбаясгалан: МАН бүтээн байгуулагч нам байсаар ирлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Монгол ардын нам 100 жилийнхээ ойн хүрээнд “Монгол ардын намын түүх” болон “Монгол ардын намын түүхэн цаг хугацааны товчоон” гэх хос номын нээлтийг өнөөдөр /2021.03.03/ Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Номын нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож үг хэллээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын түүхэн замналыг дотоод гадаадын эрдэмтэд олон жил судалсны эцэст асар их материал бүрдсэн байна. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг, албан ёсны түүх хэвлэгдэн гарчээ. Эдгээрээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн судлаачийн оролцоотойгоор туурвисан “Монгол ардын намын түүх” есөн боть зохиол байлаа. МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан энэ есөн боть зохиолыг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна. Мөн МАН Монголын ард түмний түүхэн их тэмцлийн дүнд үүссэн учир улс орон, эрх чөлөөнийхөө төлөө монголчуудын хийж ирсэн өнө удаан хугацааны тэмцлийн салшгүй хэсэг, энэ тэмцлийн үр дүн юм. Манай нам малчид, ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаа улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал нь тов тодорхой харуулж байна. Энэ хэсэгт холбогдуулж эхэс дээдсийнхээ хэлснээс нэгэн ишлэл толилуулъя. “Монгол ардын нам” хэмээсэн үгсийн чанар болвоос Ард хэмээснээс ардын тусад зорьж, Нам хэмээснээс нийтийн тусыг хичээнэ. Энэ хоёр үг хавсран нийлснээр олон түмэн монголчуудын тусын тулд амь биеийг хайрлалгүй зүтгэнэ гэсэн утгатай юм. Монгол ардын нам бүтээн байгуулагч нам байсаар ирлээ. Эдүгээ хүртэл манай нийгмийн амьдралын бүхий л салбарт гарсан асар их өөрчлөлт, ололт амжилт МАН-тай холбоотой. Энэ талаар хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”, “Монгол Улсын түүх” таван боть, "Монгол ардын намын түүх” есөн боть зохиолд дэлгэрэнгүй бичиж, МАН бүтээн байгуулагч үйлсийг тодорхой авч үзсэн юм. Улмаар Монгол Улсын бүтээн байгуулалтад уг намын өөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс энэхүү "Монгол ардын намын түүхэн цаг хугацааны товчоон"-ыг хэвлүүллээ" хэмээлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Ардын хувьсгалаа тунхаглаж Анхдугаар Үндсэн хуулиа баталсан, Халх голын ялалт, чөлөөлөх дайн, тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт, газар эзэмшсэн их бүтээн байгуулалтыг мөн соён гэгээрүүлэх хувьсгал нэгдэч хөдөлгөөн өөрчлөлт шинэчлэлтийн эрин үе, Ардчилсан нийгмийн адармаатай их бүтээн байгуулалтыг энэ түүх үлдээсэн. 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас одоог хүртэлх хөгжингүй шинэ нийслэлийг бүтээх ажил бол гагцхүү МАН манлайлж, ачааны хүндийг үүрч ирснийг түүх харуулж байна" хэмээн энэхүү номыг хийсэн хүмүүст 40 гаруй мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв. 

Н.УЯНГА

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.39) 2021 оны 03 сарын 04

Бүхэл бүтэн 100 жил төр барьж улс орныг захирчихаад юу бүтээж гийгүүлчихвээ.Одоо байж байгаа улсын хөгжлөө бусадтай нэг харьцуулаад харчихдаа даан ч дээ.Арай хийж 90 онд хэдэн залуучууд зориг зүрх гарган байж эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжтой, хувийн өмчтэй болгоод өгсөн байтал одоо эргээд нөгөө нийгэм рүү аваачих далдын санаархал явж байна гэдгийг хүмүүс минь эрх биш ойлгоно байхаа.

0  |  0
зөв зөв шаард(66.181.182.27) 2021 оны 03 сарын 03

Уг нь 100 жилийнхээ зурвас үед жинхэнэ бүтээлж нам байсан үнэн ч 90 оноос хойш суларсаар иргэдээ хуурсаар өндөр иргэдээ хуурна,банк,санхүү гэх мэт иргэдээ шулж болох бүхий л боломжийг асар богино хугацаанд олж шулах есөн шиднийг Хүүкийн үед бүрэлдэн тогтоов оо, ай хөөрхий

0  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 03 сарын 03

Амарбаясгалан гэж муухай харцтай нөхөр их попордог болжээ ман еөкийн сонгуульд горьдоод хэрэггүйдээ утаагаар 50 хувь гэж баахан шоудсан одоо хэлэх юмгүй болжээ

0  |  0
Иргэн(64.119.25.52) 2021 оны 03 сарын 03

Иргэд бүтээсээр ирсэн. Харин нам хумсалсаар ирсэн.

0  |  0
Тино(139.5.219.254) 2021 оны 03 сарын 03

Юу бүтээчвээ . Ганц шинэ цахилгаан станц барьчихаж чадахгүй дээрээс нь Дарханы замтай 3 жил зууралдаж байж хол очиж гуцаарай

2  |  0
Top