Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол ямар вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Эмэгтэй Ерөн­хийлөгчтэй болъё. Азиас эмэгтэйчүүдийн сонгох эрхийг зөвшөөрсөн анхны улсынхаа хувьд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болцгооё. Жендэрийн мэдрэмж, хүйсийн тэгш эрх ярьдаг болсон цагт адаглаад “гоё” харагдана.

Сүүлийн хоёр ч парламентад эмэгтэйчүүдийн идэвх оролцоо сайжирсан, парламентад сонгогдох эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн зэргийг харвал эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох нь ердөө л цаг хугацааны асуудал гэлтэй. Магадгүй улс орны талыг эзэлдэг залуусын сонгуулийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх гол алхам нь ч энэ байж мэдэх юм. Төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох цаг нь болоогүй гэж “судлаачид” ярьдаг. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Цаг нь болоогүй гэдэг нь дорнын онцлогтой Монгол Улсад эрчүүдээ хүндлэх, эмэгтэйчүүдэд өгөгдсөн тусгай соёлын ялгаанаас өөр юу ч биш юм.

Сүүлийн парламентад сонгогдсон гишүүдийн тоо, Засгийн газарт сайдын алба хашиж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Монголчууд эцгийн эрхт ёстой ард түмэн. Тийм ч учраас олон жилийн турш тогтсон нийгмийн стереотайп өөрчлөгдөхөд тийм ч амар биш. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр нийгэм дээр яг адилхан алдаа гаргахад эмэгтэйчүүдийн алдааг хүмүүс илүү тод анзаарч хардаг. Хэдийгээр Монгол Улс Азийн бусад улс орнуудыг бодвол барууны нөлөө /үндсэндээ Оросуудын нөлөө/ орсон гэдэг ч ертөнцийг үзэх үзэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн асуудал дээр уламжлалт буюу харьцангуй дорнын онцлогоороо хардаг учраас улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд эмзэг хандсаар ирсэн.

Хэрэв эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол улс төрийн нарийн асуудалд илүү уян хатан шийдвэр гаргаж мэднэ. Дөнгөж саяхан У.Хүрэлсүх сайд суудлаасаа буухаас өмнө Ерөнхийлөгчийг ёдорч тэр ёдролт нь төрийн тэргүүн нь индэр дээрээс хэрүүлийн үг шидэх дээрээ тулсан асуудалд эмэгтэй хүн ямар хандлага гаргах байсан бол. Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний араас хүний эрхийн мэдрэмжтэй ямар ч үг өгүүлбэр хэлээгүй төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь эмэгтэй байсан бол яах байсныг бид хэлж мэдэхгүй. Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд магадгүй эмэгтэй хүн нарийн мэдрэмжтэй хандаж мэднэ. Сонгуулиас сонгуулийн хооронд нам дотроо хагаралддаг улс төрийн бүлэглэлүүдийн лоббиг магадгүй эмэгтэй хүн илүү соргогоор мэдэрч ч болох юм.

Нэг хэсэг квот ярихаар уурладаг байсан ард түмэн өнөөдөр УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаж одоо бүр энэ тоогоо нэмэгдүүлэхийг хичээх, ярих болжээ. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшсэнээс 151 нь эмэгтэй байж, үүнээс 13 нь УИХ-ын гишүүн болоод байна. Энэ бүгдийг харахад эмэгтэйчүүдийн оролцоо тал дээр бид нэг үеэ бодвол ахиц гаргажээ. Нийгмийн хэрэгцээ, шаардлагын хувь эмэгтэй хүн төрийн тэргүүн болох цаг нь болсон мэт харагдана. Ардчиллын галыг тулгандаа ноцоосон ард түмэн эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох, эсэх тухай орчин цагт маргалдана гэдэг утгагүй хэрэг. Харин нийгэм бэлтгэгдсэн үү гэдэг өөр хэрэг. Энэ бол жендэрийн мэдрэмж, хүний эрхтэй огт холбоогүй асуудал. Нийгмийн байгууллын хувьд дорнын Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандаж ирсэн түүхэн уламжлалаар л энэхүү асуудалд хандаж байгаа.

Магадгүй ирэх сонгуулиар эмэгтэй хүн нэр дэвшээд сонгогдвол уншигч та битгий гайхаарай. Сүүлийн 12 жилийн гурван сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, парламентын эмэгтэй гишүүдийн тоо, Засгийн газрын гишүүн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа гэдэг нь нэг зүйлийг хэлээд л байгаа хэрэг. Магадгүй улс төрийн сонгуулийн идэвхгүй болсон Монгол Улсад эмэгтэй хүн нэр дэвших нь шинэ өнгө, шинэ төрх байж болох юм. Өөрсдийн оролцоогоо хангаж чадахгүй явсаар ирсэн залуучууд эмэгтэй улстөрчдөд “соргог” хандаж магадгүй. Өнгөрсөн 2017 оны сонгууль ч үүний тод жишээ байсан. Дэвшсэн хүмүүс нь таалагдаагүй учраас шинэ өнгө, шинэ дүрийг илэрхийлсэн ард түмний 18.6 мянга нь нэр дэвшигдээс хэнийг нь ч сонгохгүйгээр “цагаан сонголт” хийсэн юм. Ийм байхад эмэгтэй хүн яагаад Ерөнхийлөгч болж болохгүй гэж...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дашка(202.72.242.139) 2021 оны 03 сарын 08

Эмэгтэй гишүүд гэж хүний эрх . хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг ганц ч дууграагүй ганди тэргүүтэй хүчиндэгчийг өмөөрч хамгаалж байсан оюунччимэг мэтийн засагтайгаа нийлээд улсын өмч идчихсэн ундармаа. гарамжав Монгол түмний сүлд Цагаан шонхороо буруу номтнуудад өгч Богд хан уул Туул голоо бузралсан оюун хорол хийсэн гавьяагүй байж хурандаа болчих шахсан сарангэрэл мэтийн маныхан. ард түмнийг асаах тамихгүй болгосон өөрөө засгийн ордонд архи ууж тамхи татаад секс яриад суудаг эрдэнэчимэг. харийханы хөнжилд хэвтчихээд Монголын дарга болно гэх оюунгэрэл гээд ан. ыхан гээд бодхоор ой гут

0  |  0
Зочин(64.119.24.234) 2021 оны 03 сарын 06

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж эм хүн ёстой илүү зан бна их хурлын эмэгтэй гишүүдийг хараач хогнууд л бгаа биз дээ.

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 06

Эмэгтэй хүн дэмжээд үзнээ харин хэн нь чухал

0  |  1
ИРГЭН(66.181.187.33) 2021 оны 03 сарын 06

Эмэгтэй ерөнхийлөгчтэй байж болно гэхдээ Оюунгэрэл биш шүү.

2  |  0
Зочин(202.9.46.242) 2021 оны 03 сарын 06

Засагт ч эх орон эдийн засгаа байгал усаа ур хуухдээ гэсэн эмэгтэйчууд хэрэгтэй бна тийм л удирдагч

0  |  0
Зочин(202.9.46.242) 2021 оны 03 сарын 06

Оор олон эмэгтэйчууд бгаа эх оронч ур хойч уеэ гэсэн

0  |  0
Zochin(202.9.46.242) 2021 оны 03 сарын 06

Монголд жендер муу бгаа эрчууд муу сайн авгай нар гэд оорсдоо толовшоогуй монго узээд хуухэн эргуулсэн шунал арай хэтэрсэн улс орноо ч залилж эрх мэдэлд албан тушаалын араас ухэн хатан хооцолддог болжээ монгол эр хун

0  |  0
зочин(202.126.90.139) 2021 оны 03 сарын 06

Тэгье, манай авгайг Ерөнхийлөгчөөр сонгочихъё. Тэр ёстой аймаар бүгдийг нь нам хийнэ.

2  |  0
ах(202.9.40.109) 2021 оны 03 сарын 06

Хуук бол бүүр хэрэгүй хэцүү цаг болбол хаяад зугтаана хоосон сүржин сүрлэн сэлмэн тогмид

0  |  1
meegii(111.199.63.243) 2021 оны 03 сарын 06

balai oyungerel neg duugee yaasan bee alsan uu, ah ch biluu dvv ch biluu, end tend hunii amidral businuulaad zavaan haltar avgai, zail

2  |  0
монгол(103.212.116.22) 2021 оны 03 сарын 06

Дэлхийг эзэгнэж явсан уламжлалтай эрчүүдийг хоймортоо залдаг ард түмэн шүү. Америк хөгшний өврийг дулаацуулсан эмсүүдийг одоо тахих юм уу. Солиоролоо зогсоо\n

3  |  0
zochin(124.158.120.154) 2021 оны 03 сарын 06

eliireed manaid beltgegdsen tiim tuvshingiin emegtei baihjgui ee

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Оюунгэрэлээс бусад нь бол дэмтй байхаа.

0  |  2
Zochin(202.9.41.42) 2021 оны 03 сарын 06

Songoy

0  |  2
Kenchbish(203.91.115.55) 2021 оны 03 сарын 06

Өмнө нь эмэгтэй нэр дэвшигчид маш тааруухан санал өгч байсан шүү дээ Эр эм нь яах вэ? Иргэдийн боловсролынтөвшин өндөр болсон учраасс одоо ”университет”-(аль нэг их сургууль биш шүү)-ийн боловсролтой төрийн тэргүүнтэй болох цаг болсон шүү Элссэн сургуулиа яаж ийгээд төгсөж чадаагүй хүнийг бол өмнөө зорилгогүй л гэж үзэхээс аргагүй дээ Тийм хүн улс орны зорилтыг шийдэх үү?

0  |  0
ub irged(66.181.161.16) 2021 оны 03 сарын 06

bitgii huts emsuud hereggui

0  |  0
zochin(202.179.26.128) 2021 оны 03 сарын 06

olon jil erchuud garch bidniig tuilduulsan !!! odoo boloo!, iimd emegtei eronchiilogch baich estoi! ,bid demjine

0  |  0
zochin(202.179.26.128) 2021 оны 03 сарын 06

olon jil erchuud garch bidniig tuilduulsan !!! odoo boloo!, iimd emegtei eronchiilogch baich estoi! ,bid demjine

0  |  0
zochin(202.179.26.128) 2021 оны 03 сарын 06

olon jil erchuud garch bidniig tuilduulsan !!! odoo boloo!, iimd emegtei eronchiilogch baich estoi! ,bid demjine

0  |  0
З(66.181.183.161) 2021 оны 03 сарын 06

Оюунгэрэл ийн бичээж л бичсэн байна

0  |  0
Zochin(66.181.185.97) 2021 оны 03 сарын 06

Gadaadiin olon orob emegtei erunhiilugchtei uls oron ni ch saigan hugjij baina ene jil emegtei hun songotsgooe

0  |  1
Бурууд нүд хурц(64.119.21.95) 2021 оны 03 сарын 06

Эмэгтэй ерөнхий сайдтай л болмоор байна.

1  |  1
jjj(192.82.72.98) 2021 оны 03 сарын 06

Хүзүүгүй тарваганы амьгүй албат авгай хэрэггүй.

2  |  0
zochin(220.195.71.37) 2021 оны 03 сарын 06

Oyungerel ooriigoo toviilgoh geed bichuuleed bgaa yum bolov uu. Eronhiilogchiin tovshind ajillah hurtlee huleen zovshoorogdson, beltgegdsen hun bish。Tiim bolohoor mongolchuud songohgui.

1  |  0
zochin(66.181.180.101) 2021 оны 03 сарын 06

Manai avgai erunhiilugchid ner devshine geheer n bi navsaital zodood nam bolgov. Odoo gereesee garahgui darga bolohgui gej amlav.

1  |  0
болд(192.82.70.64) 2021 оны 03 сарын 06

ГАДААДЫН ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ НӨХРӨӨ ДАГУУЛААД АЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛ МИНИЙ СЭТГЭХҮЙД ТААРАХГҮЙ САНАГДДАГ. ГЭТЭЛ МОНГОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД ГАДААД НӨХӨР ДАГУУЛСАН ХҮҮХЭН ЯВЖ БАЙВАЛ ХЭЦҮҮ Л БАЙХ БИЗ. ОЮУНГЭРЭЛИЙГ МОНГОЛЧУУД ГАРГАХГҮЙ.

4  |  1
Top