АН-ын Дотоод сонгуулийн хороо өчигдөр (2021.03.07) хуралдаж, намын даргын сунгаанд нэр дэвшүүлсэн 19 гишүүний материалын бүрдлийг авч хэлэлцсэн. Тус намын даргад өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн 19 гишүүнээс 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материал шаардлага хангаагүй гэж үзсэн юм.
Түүнчлэн нэг нэр дэвшигч нэрээ татсан нь өмгөөлөгч О.Алтангэрэл ажээ.
Тэрбээр "Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн 5 дугаарт бүртгэгдлээ. Намын пэйж хуудсанд нэр дэвшигчээр бүртгүүлсэн тухай мэдээ нийтлэгдсэний дараа маш олон журмын нөхөд утас, мэссэж, мэссэнжрээр баяр хүргэж амжилт хүслээ. УИХ-ын сонгуульд итгэж саналаа өгсөн 18000 нутгийнхнаас маань ч холбогдлоо. Гэхдээ нэрээ татахаас аргагүй болов. Учир нь миний бие Дотоод сонгуулийн хорооны гишүүн бөгөөд нэр дэвшсэн бол түүнээсээ чөлөөлөгдөх учиртай. Харин сонгуулийг амжилттай зохион байгуулахад дотоод сонгуулийн хорооны гишүүн нэг бүрийн ирц, оролцоо чухал байна. Өөрөөр хэлбэл О.Алтангэрэл дэвшиж өрсөлдөхөөс илүүтэйгээр сонгуулийн үйл ажиллагаа дүрмийн дагуу, нээлттэй явагдаж байж намын доторхи маргаан цэгцрэх болоод байгаа тул С.Зоригийн хэлсэнчлэн 1-рт улс орны эрх ашиг, 2-рт намын эрх ашиг, 3-рт хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг санаж нэрээ татлаа. Ардчилсан намын ужгирсан маргаан, намын нөхдийн үл ойлголцолыг эцэслэхэд энэ сонгууль заавал явагдах нь чухал юм. Тиймээс улс орныхоо хөгжилд түүчээлэх учиртай Ардчилсан намынхаа эрх ашгийн төлөө хувийн эрх ашгаа ард эрэмблэв. Нэр дэвшсэн журмын нөхөддөө амжилт хүсье" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
Amjilt husie . Ym negeer diusahgui
Чам шиг хошного тэр нь дээр байлгүй.
Altankhuyag dargiig ner devshuulekhees bas l aigaa yu .ene bol ardchilal bish.
ontsgui zaluu