Дүүргийн Засаг дарга болох гэж мөн ч их зүтгэсэн. Зүтгэл талаар болоогүй ч хоёр удаагийн томилгоо нь бүтэлгүйтсэн. Түүнийг 2017 оны гуравдугаар сарын 6-нд Хотын дарга асан С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилж, хэдхэн цаг ажилласнаар түүхэнд бичигдсэн хүн. Учир нь тус томилгоог “хууль бус” хэмээн шүүхээс түдгэлзүүлсэн. Хойшид ч дэлхий дээр дүүргийн Засаг даргаар хамгийн богино хугацаанд ажилласан хүнээр нэрлэгдэх байх. Эх сурвалжууд хоёр гурав хоног Засаг даргаар ажилласан гэдэг бол үнэн хэрэгтээ түүнийг томилсон тушаалыг хэдхэн цагийн дараа шүүхээс хүчингүй болгосон гэдэг. Тэр үүгээрээ улс төрийн түүхэнд үлдэнэ. Түүнээс бус сайнаар үлдэх боломж өнөөдөртөө лав харагдахгүй аж. Улс төрд анх татсан шан, гаргасан мөр зам нь ч сайнаар дурсахад хэцүү юм билээ.
Э.Бат-Амгаланг хоёр дахь удаагаа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан захирамж гарган, түүнийг дүүргийн Засаг даргаар томилсон ч тамгаа авч чадаагүй, асуудал замхарсан. Уг нь Хотын дарга асан С.Амарсайхан НИТХ-д тэргүүлэгчээр хамтран ажиллаж байсан угшил нэгт нөхрөө дарга болгочихоор зүтгүүлсэн ч анхнаасаа хуулийн өмнө хүчгүйдэж байсан бололтой. Тодотгож хэлбэл тэр хууль бусаар дүүргийн эрхийг хоёр удаа авах гэж оролдоод дийлээгүй хэрэг. Ийм л нэг нөхөр дүүргийн дарга болох гэж олон жил зүтгээд чадаагүй ч дүүргийн иргэдээ парламентад төлөөлөхөөр орж ирсэн нь олон нийтэд таалагдахгүй байна. Таалагдахгүй байх олон шалтгаан байгаагаас дүүргээ найман жил “хараасан” хүн гэдгийг онцолж болно. Юуны өмнө түүнийг дүүрэг, нийслэлд иргэдээ төлөөлж ажиллаж байсан туршлагатай гэх нэртэй ч академик хүрээнд ажил өрнүүлэх эрэмбэгүй нэгэн хэмээн хамтрагчид нь хэлдэг. Чухам юуных гэдгийг мэдэхгүй юм. Тэгвэл сүүлийн найман жил Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан цаг хугацааг авч үзье. Энэ хугацаанд Э.Бат-Амгалан найман жил дүүргийн эрх баригчдаа харлуулах, муулах ажиллагааг гарамгай зохион байгуулснаас өөр гавьяа үгүй гэж намтарт нь бууж байна.
Тэгээд ч бүхий л шатанд эрх барьж байсан улс төрийн хүчин эртнээсээ л сайн нэртэй салж байгаагүй учраас АН болон дүүргийн даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа, Т.Баясах нарын нөхөд ч сайн нэртэй салаагүй. Энэ бүхний ар талд Э.Бат-Амгалангийн баг байсан хэмээн олон нийт харддаг. Нэгэнтээ “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Тамгын газрын эмэгтэй ажилтнаа зодлоо, зодуулсан бүсгүй жирэмсэн байсан нь асуудлыг улам бүр хүндрүүлсэн” гэх мэт мэдээлэл үе үе цацагддаг байсан. Мөн “Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өрөөнд нь орж ирсэн иргэнийг үгийн муухайгаар харааж, түлхэж хөөж гаргав” гэх мэдээлэл ч гардаг байв. Эдгээр мэдээлэл нь үндэслэлтэй харагдах бичлэг бүхий, нотлох баримттай хөдөлшгүй зүйл байдаг учраас баянзүрхчүүд төдийгүй ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Гэвч эдгээр үйл явдал нь дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан Э.Бат-Амгалантай шууд бус утгаараа холбогддог. Учир нь түлхэж зодуулдаг, хараалгаж зүхүүлдэг нөхөд нь дүүргийн МАН-ыг тэргүүлэгчдийн зүгээс тавьсан туршуул байсан бололтой гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Чухам Э.Бат-Амгаланг “Засаг даргын өрөөнд орж өдөж байгаад зодуулчихаад ир” гээд хүн явуулж байхыг хараагүй учраас мэдэх юм алга. Гэхдээ энэ асуудал түүнтэй хамт дүүргийн намд зүтгэж байсан нөхдийн зүгээс гаргаж тавьсан гэх хардлага дүүргийн МАН-ын төлөөлөгч нарын дунд байдаг бололтой. Тэгээд ч Засаг дарга асан Д.Пүрэвдавааг хүн зодсон хэргээр шүүхээс ямар нэгэн ял зэм оноогоогүйг бодоход тун магадлалтай мэдээлэл юм. Энэ утгаараа бол Э.Бат-Амгалан гэх гишүүн дүүргийн хэмжээнд “харааж зүхснээс” өөрөөр ажиллаж чадаагүй байж парламентын түвшинд ажиллаж чадах уу гэдэг асуудал үүснэ. Бүхэл бүтэн дүүргийг харлуулах ажиллагааг найман жил амжилттай зохион байгуулсан хүн өдгөө парламентад Монгол Улсыг харлуулах уу, яах вэ. Үндэсний хэмжээний зүйл болно.
Баянзүрх дүүргийн 2012-2020 оны сөрөг хүчин МАН бол энэ мэт ажлаа сайн хийсэн учраас АН аль ч шатны сонгуульд амжилт үзүүлсэнгүй. Д.Пүрэвдаваа УИХ-ын сонгуульд өвдөг шороодож гулсаад Орон нутгийн сонгуульд орсон ч намаа ялалтад хүргэж чадсангүй. Уг нь өнгөрөгч найман жилийн алдаа оноог адилхан үүрч төрийн ажлыг таг гацаачихалгүй өнөөдөрт авчирсан хүмүүс. Тэгтлээ мандуулах гавьяа түй ч үгүй л дээ. Гэхдээ тээглэж унах бартаагүй ажиллаж үлдээсэн. Товчхондоо бусад дүүргийн адил улсын төсвийн болон бусад хөрөнгийн хүрээнд адил тэнцүү ажлаа гүйцэтгэж ирсэн л хүмүүс. Гагцхүү сөрөг хүчин сайн харлуулсан учраас бусад дүүргээс хамгийн муу муухай харагдаж байгаа хэрэг.
Нэг зүйлийг тодотгоход зөвхөн эрх барьж байгаа хэдээ муулахаас гадна “Баянзүрх дүүргийн бүх ажил зогссон, иргэдийн эрүүл мэнд доройтсон” гээд бүхий л зүйлийг байнга харлуулсан хүмүүс. Өнгөрөгч 30 жилийн түүхэнд аль ч шатанд ямар ч сөрөг хүчин амжилттай ажиллаж байсан түүх байхгүй. Гагцхүү эрх баригчдынхаа хийсэн гэгээлэг зүйлийг харлуулах, алдааг нь ял болгохын төлөө ажилладаг муу зуршлыг тэд тодоос тод харуулсан. Тиймдээ ч өнөөдөр нийслэлдээ томд тооцогдох хэрээр ажил үйлсээрээ тааруухан хэмээгдэх дүүрэг бол Баянзүрх болсон. Өдгөө ч тус дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгалангийн багаас Н.Баярмөнх сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд аанай л найман жил дүүргийнхээ гэгээлэг бүхнийг харлуулах багт ажилласан хүн болов уу.
Тэгэхээр Э.Бат-Амгалан гэх нөхөр улстөрчийн хувьд сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж байна гээд найман жил өөрийг нь төрийн гурван шатанд дөрвөн удаа сонгосон баянзүрхчүүдээ “хараасан” улс төрийн намтартай хүн. “Монгол хүн амныхаа билгээр” гэдэг дээ. Харин хувь хүн талаасаа ямар хүн бэ гэхээр барин тавин хэлэх зүйл алга. Бид ямар Э.Бат-Амгалантай нийлээд бүхэл бүтэн дүүрэг “харааж” үзсэн биш, яаж мэдэх билээ.
Ямартай ч тэрээр бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан. Аль тэртээ 2002-оноос “Баян хадат тур” компанийн захирлаар ажиллаж байгаад 2008 онд гэнэт Баянзүрх дүүргийн Тамгын газарт Үйлдвэрлэл үйлчилгээний хэлстийн даргаар томилогдож, үүний зэрэгцээ дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгч болсон хүн. Үнэн хэрэгтээ МАН-д, төрийн албанд хаалгаар бус тооноор орж ирээд суусан нөхөр гэдэг нь эндээс харагдана. Ямар нэгэн байдлаар өргөж түлхүүлж улс төрд хөл тавьсан Э.Бат-Амгалан улам бүр барьцаа ахиулж, 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга, 2020 он хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж, улс төрийн байр сууриа бэхжүүлэх, бэлээ зузаалах ажлаа амжуулсан нэгэн бололтой юм.
Уг нь тэр бүхэл бүтээн дүүрэг бүү хэл хүн хараагаад байхааргүй Олон улсын диполматч, эрх зүйч гэсэн хос мэргэжилтэй юм билээ. Хуульч эрх зүйч хүн бол яг ном журмын дагуу ажиллахаас хүн харааж зүхэх ёс зүй ч байхгүй. Нөгөө талаар диполматч хүн бол ерөөсөө эелдэг харьцахын нэгэн том үндэс биз дээ. Түүний эзэмшсэн хоёр мэргэжил бол харааж зүхэхээс асар хол сэтгэхүй, ёс зүйтэй болгох учиртай. Тийм ч болгодог. Гэтэл тэр эсрэгээрээ явсан учраас сургуульдаа сураагүй ч юм шиг. Сурсан ч ойлгоогүй төгссөн мэт харагдана. Ийм л нэг намтартай нөхөр 2024 онд “Харааж зүхсэн” дүүргээсээ “Намайг сонгоод өгөөч” хэмээн гуйгаад л очих байх даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Заавал хүмүүсийн хүзүүн дээр зайдлах гээд байдаг эрх мэдэлд их дуртай этгээд бололтой.ийм хэнээтэй хүмүүс олширчээ.мэдрэл лав зүгээргүй ээ.өөрийн эрхээр зүгээр амьдар жаргалаа олж чадахаа байчихсан азгүй хүн юм даа.цаанаасаа төр ивээлээ өгөхгүй л байна ш дээ.тэнэг юмнуудыг тэнгэр ниргээсэй.улс орныг минь намжсан солиоттой шуналтай этгээдүүд самарч дууслаа.
yamar xetsuu yum be. iim balai xumuus tord ..
Су гийн хүн бол авилгач чадвар муутай гэсэн үг
Ийм элий балай сүгнүүд Улаанбаатарын дүүрэг хороо бүрт тархан суурьшсан байгаа бөгөөд төрийн албыг хувийн эрх ашиг гэж үздэг угширсан өвчтэй бага лунд доод тушаалын алба хаагчид мөн. Тэд хууль, дүрмийг завхруулагчид.
бас л бурууг бусдад эцсийн эцэст зодсон нь үнэн бас буруу шүү дээ