АН-ын даргын сунгаа дахиад эхлэх болчихов уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монголд Ардчилсан нам гэдэг улс төрийн хүчин оршин тогтнож байх нь монголчуудад ашигтай.

Ардчилсан гэх тодотголтой нийгмээ авч үлдэх гэвэл нэг намыг түшсэн байдалтай удаан яваад байж болохгүй л дээ. Төрийн хяналт, тэнцлийн асуудал ч хөндөгдөнө. Гэвч, өнөөдөр Ардчилсан нам дотоод хагаралдаа баригдаад “сэхээ”-нээс мөд гарахгүй шинжтэй болоод явчихлаа. УИХ-ын хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН барьцаа улам л лавшруулахыг бодож байгаа. Нэгэн цагт Н.Алтанхуягийн удирдлага дор том, жижиг таван сонгуульд дараалан ялалт байгуулсан АН-ынхан “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж аархаж байв. Өдгөө МАН нь АН-ыгаа газрын хөрснөөс арчиж үүрдийн эрх мэдэлд очих хүсэл тээж яваа. Гурван сарын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад АН-ын байгаа байдал ч зориг оруулж байгаа биз.

Өнөөдөр АН-д бүх зүйл нь багадаа хоёр байна. Төв байр нь хоёр, дарга нь хоёр (аль алийг нь Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан), Дотоод сонгуулийн хороо нь ч хоёр байна. Тэр хоёр Дотоод сонгуулийн хорооноос мөн л хоёр өөр намын даргыг тодруулах сунгаа зарлалаа. Тодруулбал, энэ сарын 3-нд Ц.Тувааны талын гэх АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэгч хүн нам доторх маргаан эцэс болсон гэж зарлаад, “АН-ын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Гуравдугаар сарын 12-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 26-ны өдөр дуусна. Намын удирдлагад багтаж байсан хүмүүс дүрмээрээ намын даргад нэр дэвшихгүй. АН-д бүртгэлтэй 200 мянга орчим гишүүн бий. Тухайн гишүүдийн хамгийн олон саналыг авсан хүн намын дарга болно. Нэр дэвшигчид аль нэг аймагт очихгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилгаа хийнэ” гэж байлаа.

Үүнийг дагаад АН-ын даргад нэр дэвших хүсэлтэй 16 хүн бүртгэж авсан байдаг. Гэвч өнөө шаардлага хангаж бүртгүүлсэн хүмүүс нь сонгуулийн зардалд шаардагдах мөнгийг хувааж төлөхөөс төвөгшөөгөөд эхнээсээ нэрээ татаад эхэллээ. Эхэндээ нэг хүн 70 гаруй сая төгрөг Дотоод сонгуулийн хороондоо гуравдугаар сарын 9-ний дотор тушаах байснаа зарим нь нэрээ татсанаас болоод 90 гаруй сая төгрөг болчихсон гэх. Мөнгөө олоод тушаачихсан нь мэдэгдэж байгаагаар Ц.Оюунгэрэл байгаа бололтой. О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарын хүмүүс олоод өгчихсөн байх магадлалтай юм. Тэр нь Х.Баттулгынх, энэ нь Ц.Элбэгдоржийнх гээд нэр дэвшигчдийг олон нийт дөнгөж сонжиж, шохоорхож байтал АН-ын даргын дахиад нэг сунгааны зар түгэв. Тодруулбал, өчигдөр С.Эрдэнийн гэгдэх АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг гэгч хүн мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын даргын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болно. Нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 19-20-нд эхэлнэ. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгууль, дунд шатны намын дарга нарын сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийхээр тов зарлаж байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны 2021 оны хоёрдугаар сарын 24-ний 02 тоот тогтоолын 1.3 дахь заалтыг өөрчилж, нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 25 сая төгрөгөөр тогтоов. Мөн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 35 сая төгрөгөөр тогтоолоо” гээд зарлачихлаа. Улмаар АН-ын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 25-нд болж, тавдугаар сарын 2-ны хурлаар шинэ даргаа батламжлана гэжээ. Нэр дэвшигчдээс хурааж авах мөнгө нь хоёр, гурав дахин бага юм байна. Тэгэхээр энд бас нэр дэвшигчид оролцож таарна. Үүнээс гадна С.Эрдэнийн талыг баримталж байгаа АН-ын нөлөө бүхий лидерүүд ч бий. Хурал цуглаанд нь идэвхтэй байснаас харахад Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Одонтуяа нар энэ талд байгаа. Ийм байхад одоо өрнөж байгаа АН-ын даргын сунгаа нь төгсгөл рүүгээ сарниад өнгөрөх байх. Хоёр хуваагдсан хэсэг нь нэгдэж нийлж сайн ойлголцохгүй бол ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшигчээ тохирч чадахгүй сууж байх болох нь. АН-ын даргын сунгаа дахиад эхлэл дээрээ ирээд байгаагаас нь харахад шүү дээ.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen zah(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

shoorond uhsenn huu temdeglelindebtert bichsen zuilig nadar hilgej sahil sanbar hijiganma.harsan neeh zolbin lagaan baij yasn ih hund aadin zahiradahan ogsoo zahirgadal. bat hu chi aluulnaa shuu oroos mafia zugeer uldehgui shuu. muu gahai bat huu.

0  |  0
niigem zah(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

yasni sholo chasan guril gedeg nohoini tooj idehgui hoolo shde. ingej doosh hij bahad daa.doromjolson ugel shuu.shornd uhsenn horigdolin jirkka hen hij suudin yarshigaa.

0  |  0
zah irgn zah(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

bas dahin helnee yasni sholon chasan guril hunig gahai shig holgoj taragaluuldin tegeel bolio gesen.

0  |  0
gereltei tsonh(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

oorsdoo dayan hijigan ged butan ochod lam jirka hubilgaand no orson. tegeel nogo sahilaa daahgui huneer hilgeh geed daramtlaad.orchin ued hen muu hogin hotsrogol bolson butan geree hiihin bolo bolio.

0  |  0
nutag amitai(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

mini ohin hentei yabsan chamd hamaagu ee. bi yu uusan chamd haamagui.ene im zuil uzelere osgogchoro gutaj doromjolod yaribal ner tord haldsan gedinmaa.

0  |  0
nemeh nam(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

1989 ond archilal hiisen 1 hudag dairsan humuus ih hohirsonshdee. eh oron nam orool lambaa bidnes oshogon abaal boljigomuu.

0  |  0
enhmandal(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

oroi bolgon neg gindan tolologch utasdal tanaih onodor aysani sholon guril hiij idnee geel. orsdoo sharsan tahia pizda mini mongor ideel. and bitgi zahirgadah ged bai.ene guriltai hoolo gedge n butan orshulgin hool sahil sanbar abagui nad hamagui dee. gumudan.

0  |  0
tomort(66.181.178.166) 2021 оны 03 сарын 11

eh orondo mongoldo ah duu and naizda nepal butan chemin hor heregled sujigan bol yu yasan ardchilsan zaluu boliochee. bid butan bool boloh geed butan uhsenn lam orshulah geed ardchilsan nam erseegui.

0  |  0
tur(64.119.27.56) 2021 оны 03 сарын 11

NAMUUD-BAYCHUUD TURUULDEG SURGUUL

0  |  0
Иргэн:(192.82.69.38) 2021 оны 03 сарын 11

Манай улсад улстөрийн нам хэзээ төлөвших юм болоо. Өнөөгийн байдлаас тандвал улс төрийн нам гэсэн нэрнээс цааш юмгүй, эрх мэдэл албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө ”улайрсан” бүлэглэлүүд байх шиг. Өнөөгийн гажуудсан тогтолцоог өөрчлөн, ард түмний хэлэлцүүлгээр улс төрийн намын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, өнөөгийн намуудыг татан буулгаж шинээр байгуулах гаргааны тэгш нөхцлийг бүрдүүлж, хяналттай болговол яаадаг бол. Завхралч мөд засрах янзгүй дэгээ!

0  |  0
З(139.5.218.194) 2021 оны 03 сарын 11

Балай хүмүүс юмаа. Сандал суудал булаацадахаа л сайн мэдэх юм. Бүгд үхэж далд ор

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 11

АН бол нам биш эрх ашгийн бүлэглэл байсан нь ил тодоор харагдаж байна. Улсын бүртгэлийн газар энэ бүлэглэлийг бүртгэлээс хасч бүрэн хаах нь зөв шийдьэр болно. Дараа нь коммунист МАН ыг улс орноо сүйрүүлж ард иргэдээ ядууруулсан асар том гэмт үйлдлээр нь бүртгэлээс хасч бүрмөсөн устгах ёстой.

1  |  0
иргэн(202.126.88.132) 2021 оны 03 сарын 11

Нэг намын хүмүүс юм бол өөд өөдөөсөө харж суугаад асуудлаа яриад, гол зорилго, үзэл баримтлал дээрээ нэгдэж чадвал хувийн өс хонзон, атаа хорсолоо 2-рт тавиж болдоггүй юм уу. Үзэл баримтлал, гол зорилго нь өөр өөр юм бол татан буугдаад, хоёр тусдаа нам байгуулаад жаргалсайханы нам эрдэнэбатын нам шиг нэг нэг хүний эрх ашгийг хамгаалаад яваач дээ. Олон гишүүдийнхээ итгэл сэтгэл хоёр дээр ч ёстой нэг тоглох шиг болж байна даа.

3  |  0
зочин(202.126.90.136) 2021 оны 03 сарын 11

АН-ын дарга болох гээд мөнгөө тушаачихсан баахан хүмүүс шүүхийнхнийг ажилтай болгоно шүү

2  |  0
Top