Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон тулгуурт тогтолцоонд хүргэх, хөгжлийг хурдасгах, тогтвортой байдлыг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг.
Тэгвэл Зөвлөлөөс дараах нэр бүхий гурван бодлогын баримт бичгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлжээ.
Нэгдүгээрт, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2019-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан 64 арга хэмжээний гүйцэтгэл 97.7 хувиар үнэлсэн байна.
Хоёрдугаарт, “Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан 26 арга хэмжээний хэрэгжилт 95 хувьтай үнэлжээ.
Гуравдугаарт, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 10 арга хэмжээний гүйцэтгэл 94 хувиар тус тус дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )