МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2021.03.12/ мэдээлэл хийж, лифтний бичлэгт гарсан шүүгч болон өмгөөлөгч Б.Баасанцогтод хариуцлага тооцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийллээ. Харин МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Ингээд С.Ганбаатар болон Н.Энхбаяр нарын байр суурийг хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР Би олон жилийн өмнөөс Монголыг аврах төлөвлөгөөтэйгөөр Монголдоо их зүйл хийнэ гэж бодож ирсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэдэг төлөвлөгөөтэй хүн. Би зүтгэнэ. Ганцхан намайг дэвшүүл, би Ерөнхийлөгч болмоор байна гэдэг өнцгөөс би хандахгүй. Эрдэнэтчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээрэй гэдэг алтан боломжийг МАХН-д өгсөн. Энэ боломжийг хэн нэгэнд найр тавьж болохгүй гэдэг бол миний хатуу байр суурь. Дараа нь хэн дэвших вэ гэдэг нь бол намын шат шатны хурлаас санал авч байж шийддэг зүйл. Ардын нам эрх мэдлээ алдах вий гэж ухаан алдаж байна. Миний төрсөн он, сарыг судалсан байна. Би 1970 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн. Хий насаараа 52-той. Тиймээс насны хувьд боломжтой. МАХН-ыг МАН-тай нэгдэхийг би 100 хувь зөвшөөрөхгүй байгаа. Уул уурхайн баялгийг цөлмөсөн хүн Ардын намд бий. Энэ хүн цэвэршээгүй байгаа тохиолдолд бид нэгдэх асуудал болохгүй. Ажлын хэсэг байгуулна гэж яриад байгаа. Би 100 хувь үүний эсрэг байгаа. "Арслан, хонь хоёр хэлэлцээрт орох юм бол удахгүй хонь мах болно" гэж Английн зүйр цэцэн үг бий. Та нар удаа ч үгүй мах болох вий. Энэ бол эрсдэлтэй алхам юм. Ардын намтай нэгдэсний төлөө албан тушаал амладаг юм шиг байгаа юм. Нарийн ярих юм бол намайг ч сайд бол, манай намд ор гэж байсан. /Сэтгүүлч Б.Отгонд илэрхийлсэн байр суурь/
|
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР МАХН бол улс төрийн хариуцлагатай хүчин тул хэлснээрээ байх зарчим барьдаг. Би намынхандаа ч хэлдэг. Бүгдээрээ амнаас гаргасан үгээрээ байх ёстой шүү гэж. С.Ганбаатар бидэнтэй зөвлөхгүйгээр зургаадугаар сарын 30-ны өдөр Zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө "Энэ дөрвөн жилд би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. УИХ-ын гишүүнээр ажиллана" гэдэг байр суурь илэрхийлсэн. Уг нь энэ байр суурийг илэрхийлэхээсээ өмнө зөвлөлдөх нь зүйтэй байсан. Ингэсэн бол бид санал, зөвлөгөө өгөх байсан. С.Ганбаатар хэнтэй ч зөвлөлдөлгүй эрдэнэтчүүдэд хандаж байр сууриа илэрхийлсэн байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй С.Ганбаатар, бид хоёр уулзсан. Ингэхэд манай С.Ганбаатар дарга "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин нутгийн ах Х.Баттулгыг дэмжинэ" гэж бодож байна гэж надтай зөвлөлдөхгүйгээр байр сууриа илэрхийлсэн. Мөн "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна" гэж хэлсэн. Тухайд үед хоёр эр хүний хоорондын яриа болж, нэг нь тэр яриагаа зөрчсөн юм байна гэж би ойлгосон. Энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч С.Ганбаатар нэр дэвшиж санал хуваасны дүнд би Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр утгаараа МАХН-д баярласан гэдгээ илэрхийлсэн. Надтай зөвлөлдөхгүй ярьдаг, ярьснаараа байж чаддаггүй зүйл байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дарга нэр дэвшихгүй болов уу гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар эвсэл байгуулж, нэр дэвших тухай ярьж эхэлсэн. Үүнээсээ өмнө надтай уулзаад, ний нуугүй ярих хэрэгтэй байсан юм. Огт ярилцахгүй байж энд тэнд мэдэгдэл хийгээд байгаа. Намайг бол 12 жилийн турш сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАХН-ын дэд С.Ганбаатар өөрөө нэр дэвшихгүй гээд хэлчихсэн. Нэгэнт Н.Энхбаяр, С.Ганбаатар бид хоёр нэр дэвшихгүй юм чинь том зорилгын төлөө нийцэж ажиллах улс төрийн хүчинтэй хамтарч, дундаасаа нэг нэр дэвшигчийг дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй. |
Сэтгэгдэл ( 17 )
Ene ovgon odoo bolij boldguim bhdaa ene hogshinii daraa daraagiin ueud garchaad bhd zonociimu odoonii zaluus tanihgui biddee os honzondoo shataj bga
АРДЧИЛСАН НАМААС ДЭВШИХ ГЭЖ БАЙГАА БАЙХАА
N.Enhkebayar Mongol ylsiig yahiig shiidedeg boloh ni yy.Ohin dyygee olon ylsiin interpold tyshaa.Mun ehneriihee tursun dyy Otgoniigoo ilchil.Bas tursun hyygiinhee oposhor dansiig ilchil adgiin hog shaar.Mongold hamag myy myyhaig ihelyylsen.P.Ocherbat .N.Enhkebayar.N.Bagabanid.Ts.Elbegdorj 4 iig yaraltai barivchilahgyi bol.Mongol ylsad gai tariad mash horlontoi bna.Mongol ylsiig ene 4 mapiin tolghoilogchid syiryylj bna.Yyn deer gadaadiihantai niilj Mongoliin ediin zasagaar togloj baigaa yrvagch .S.Batbold nariig. Battylga erunhiilugch yaraltai edniig barivchalj.Mongoloo Solongos shig uurchil.
Mongolchyyd bidenii etsesiin naidvar olgiarah bish hylgaich bish bossoo.Gambaa Ouytolgoig erdenesiig Mongoliin zasag turiig ydaa daraalan gartaa avaj baidag hylgaicnid odoo erunhiilugchiin songyylig avah gej khahyylchidtai hyvildaj.Mongolchyydiig hoorond ni hagraldyylh shydarga hyn gargahgyi gej hor hiij ihelj bna.MONGOLCHUUDAA BID ENE UDAA HAR HAIRTSAGAAR OGT SONGUULIA UGCH BOLOHGYI.N.Enhkebayar odoo.Mongol ylsiig yahiig shiidedeg olgiarah yrvagch hahyyliin tsaglamailsan etseg.Saihan namiig 2 hyvaaj hyvidaa avj.Mongolchyydiig 2 hyvaasan adgiin olgiarah bolio.
Н ЭНХБАЯР ГЭЭД МАЛИГАР ЗАЛУУГ ХЭН ХЭН ИЙМ НЭГ ХАТСАН ӨВӨӨ БОЛОГЛОО ?
2 ugsej chudlaa jujig tavij toorogduulj bna, bidniig !!!
ГАНБААТАР ХУДЛАА ПОПОРХООС ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХҮН ШҮҮ АРД ТҮМЭН ОДОО ГАНБААГАА ХУДАЛЧ.ХЭРҮҮЛЧ ХҮН ГЭДЭГИЙГ МЭДДЭГ БОЛСОН ТУЛ ОГТ ДЭМЖИХГҮЙ
Nambar uuriiguubulshilsan shuu dee
”2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна” ккк, алдаг юм байна яадаг нусан буу вэ, үнэн үү Энхбаярын үгэнд итгэх ч бэрх шүү дээ, бас...
Ганбаа тэгж тэнэгтсэн бол Энхбаярын зөв. Дараа нь нэг мэдэхэд намыг хусчихсан байж элбэг чадах хүн шүү Баттулга Ганбаатар хоёр. Энхбаяр амиа бодож хамгаалалтаа хийхээс өөр яахав.
Үндсэн хуулиараа ард иргэдээ хавчиж гадуурхаагүй байсан бол Ганбаатар бие дааж нэрээ дэвшүүлэх байсан даа. Даанч МАН иргэдээ гадуурхаад, сонгох сонгогдох эрхийг нь хаачихсан болохоор хэчнээн ухаантай, чадварлаг удирдагч байлаа ч аль нэг бүлэглэлд орох дургүй л бол сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй.
Үрчгэр өвгөөн үе чинь өнгөрчөөд бна тультраа хүүгээ ч зовоогоод хэрэггүй схдт батшугар шиг өөртөө итгэлгүй сул дорой хүн хэрэггүй
Ганбаагийн зөв . Энхбаяр одоо болио мэдрэлтээд яваад бх юм
Дэвшээрэй дэмжин
Энхбаярын зев, Ганбаатар хэтэрхий поп, хувийн тоглолтыг 1-д тавьдаг, угаасаа энэ жилийн сонгуульд женкогийн хатгаасаар орж санал хуваах зорилготой л байгаа нь нууц биш
Намбарын новш Энхбаяр дандаа ингэж новширч, хүний араас хутга шаадаг, өш хонзон санадаг муу санааны туйл юм аа.
Дэвшээрээ