Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл, Л.Уртнасан, Чингэлтэй дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч Ж.Сугарсүрэн нар өнөөдөр (2021.03.15) Чингэлтэй, Сүхбаатар, дүүргийн АН-ын гишүүдтэй уулзлаа.
Гуравдугаар сарын 17-нд АН Монголд анх удаа цахим сонгууль явуулж, нийслэлийн АН-ын дарга болон дүүргийн намын дарга нарыг сонгох гэж байгаа юм. Тиймээс нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Э.Бат-Үүл: Гэр хорооллын хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх замаар 100-150 мянган айлыг орон сууцжуулна
Уулзалтын үеэр нэр дэвшигч Э.Бат-Үүл “Миний нэр дэвшиж байгаа шалтгаан бол намын эв нэгдлийг бий болгох асуудал юм. Намын эв нэгдлийг ханагахад нийслэлийн нам шийдвэрлэх үүрэгтэй юм. Намын эв нэгдлийг бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр гишүүддээ л хандах юм. Гишүүдийн асуудлыг шийддэг хэлбэр намын даргын сунгаа юм. Бид ер нь дээрээ хагахарахаараа дандаа гишүүд рүүгээ гүйдэг түүхтэй нам. АН сунгааныхаа хүчээр 12 жил Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг алдалгүй ялсаар ирсэн юм. Манай намын сунгаа явсны дараа АН-ын рейтинг өсдөг юм. Дээрээс нь Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа бас нэг шалтгаан бол 2012-2016 онд хэрэгжүүлж байсан ажлуудыг Ардын намынхан зогсоосон. 2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина. Төрийн супермаркет буюу үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр авлигад автаж болзошгүй дарга нарын шийдвэрийг нээлттэй үнэлж гаргаж тавина. Намын дэргэд боловсролтой залуусыг бэлтгэх боловсрол төвтэй улс төр академийг байгуулж ажиллана. Дарга нарын эрх мэдлийг иргэдэд өгч, хороо руу шилжүүлнэ. АН-ыг Ардын намын дагуул нам байлгах гэсэн санаархлуудыг таслан зогсоон” гэлээ.
Л.Уртнасан: Ардчилсан нам сөрөг хүчин биш ялагч хүчин болж, улсаа хөгжүүлэх цаг болсон
Харин Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Л.Уртнасан “Э.Бат-Үүл баатартай хамт нэр дэвшээд зогсч байна гэж зүүдэлж байсангүй. Энэ бол нэр төрийн хэрэг. Залуучууд бид ачаа үүрч ардчиллаа хамгаалах, АН-аа хөгжүүлэх ажилд гар бие оролцох цаг болсон. АН-ыг өөх ч биш булчирхай ч байлгахаас залуучууд бид залхаж байна. АН сонгуульд ялбал ялсан шиг ялж, төрд засаглаж, ажил хийж, улсаа хөгжүүлмээр байна. АН сөрөг хүчин биш ялагч хүчин болж улсаа хөгжүүлэх цаг болсон. Миний хувьд Монгол үндэсний өв соёлыг хөгжүүлэн засаглах Ардчилсан болно гэдэг зорилт тавьж байгаа. Ардчилсан оронд иргэдээ бизнес хийдэг, ажил хийдэг орчин бүрдүүлэх бодлогыг нь гаргаж өгөх нь улстөрчдийн үүрэг. Тиймээс энэ чиглэлээр Ардчилсан зоригтой шинэчлэл хийж, засагладаг нам болох ёстой. Өнөөдөр АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар товчхон хэлье. Дүрэм, журамгүйгээр энэ намыг авах гэсэн хүмүүсийн хуйвалдаан л өнөөдөр явж байна. Энд тэнд дураараа Дотоод сонгуулийн хороо байгуулаад, хүчингүй тамга тэмдэг дараад явж байгаа л хэсэг нөхдүүд хутгаад байна. Хэрэв энэ асуудлаа цэгцэлж чадахгүй юм бол Ардчилсан нам сонгууль гэж яриад ч яах юм. Яг үнэндээ эрх барьж байгаа коммунист нам манай намын үйл ажиллагаанд оролцож, Ц.Туваан гэдэг нөхрийг намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж шүүх дээр бичээд, өнөөдрийн энэ завхарлыг бий болголоо. Тиймээс Ардчилсан намаа хүчтэй ялагч нам болгохоос нааш би улс төрийн индрээс хэзээ ч буухгүй” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Залилан луйварчин батүүл шоронд орохгүй заль гарган нийслэлийн АН дарга болоод шууд Хотын дарга болгох юм гэнээ тэгээд доорхи үг хэлж\n АН гишүүдээ доромжилж байна даа ,,,,,,,,,,2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина. гэж хуцаж байна тэнэг нь түүнд хуурдаад нийслэлийн АН дарга болгох хэрэгүү?