Том малын зүй бус хорогдол оны эхний хоёр сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 мянгаар нэмэгдсэн байна. Харин хоёрдугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний хоёр сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлжээ.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 298.6 мянга, хонь 159.6 мянга, үхэр 52.9 мянга, адуу 26 мянгаар, тэмээ 3.3 мянган толгой хорогджээ. Нийт хорогдсон малын 55.3 хувийг ямаа, 29.5 хувийг хонь эзэлж байна.
Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0.4%) нь 2021 оны эхний хоёр сард хорогджээ. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хээлтэгч мал 7.1-75.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79.8 хувийг эзэлж байна.
Харин хээлтүүлэгч малын хорогдол 7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга, ат 10 толгойгоор тус тус хорогджээ.
Сэтгэгдэл ( 0 )