Сайд Б.Батцэцэг нар Европын холбоог гомдоов

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Манайхан бөхчүүдээ “Авахаа л мэдэхээс талархаж мэдэх биш” гэж голонгуй ярьдаг болчихоод байгаа. Гэхдээ бөхдөө учир нь байгаа биш бололтой. Ер нь нийтээрээ юм байна.

Гадаад харилцааны яам, сайд нь хүртэл өглөгийн эздээ гомдоосон явдал гарчээ. Уг нь бол дипломат алба гэхээр чинь нарийн чанд дэгтэй, бүхнийг яс тас хийдэг л газар баймаар юм.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн баасан гарагт олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 14400 АстраЗенека вакцин  хүлээж авсан. Энэ бол Европын холбооны донор орнууд 2.2 тэрбум евро зарцуулан дэлхийн хөгжил буурай 92 оронд жилийн эцэс гэхэд 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэх аварга төсөл л дөө. Эдгээр буурай орны тоонд манайх ч багтаж эхний ээлжээ хүлээж авсан гэсэн үг. Цаашдаа энэ хөтөлбөрийн дагуу манай улс АстраЗенека вакцинаас 112.8 мянга, АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн вакцинаас 25,740 тунг тус тус хүлээж авахаар байгаа.

Харамсалтай нь, өнгөрсөн бямба гарагт Гадаад харилцааны яамны албан ёсны вэб сайтад тус хандивыг хүлээж авсан талаар мэдээлэхдээ Европын холбоог огт дурдаагүй аж. Вакцин хүлээж авсан сүрт ёслолд нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын хүмүүс багтсан атлаа Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зочин уриагүй нь дипломат талдаа муухай л юм. Тэр нь дүүрч гэхэд албан мэдээндээ ганц өгүүлбэр оруулчихад ер нь яах вэ дээ.

Тиймээс ч Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын албан ёсны вэб хуудсанд ийм пост орсон хэрэг. Түүнд бичсэнээр бол “Харамсалтай нь, хандивлагчдын талаар ганц ч үг байсангүй ээ” гэжээ. Үүнийгээ Засгийн газар, Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан байна. Улмаар өөрсдийн ажил байдлаа танилцуулсан мэдээллийг албан ёсны мэдээллийн сайтдаа оруулж түүнийгээ мөн Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Шадар сайд С.Амарсайхан нарын цахим хуудсанд хаяглажээ. Энэ юуг харуулж байна гэхээр монголчууд бид төр засгийнхаа хэмжээнд хүртэл олон улсын хэмжээнд бүдүүлэг бурангуйгаараа алдаршиж, доог тохуу болжээ гэсэн үг. Гэтэл энэ асуудлаар сошиал орчинд шүүмжлэл өрнөөд эхэлтэл Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нь сайдаа өмөөрөөд гомдсон талыг зэмлэж "Тухайн арга хэмжээний үеэр сайд хандивлагчдадаа баярлалаа гэж хэлсэн" гэсэн юм уу даа. Үүгээрээ мэдээ хийлгээд мэдээллийн сайтуудаар тараасан байна лээ. Ямар шалгуураар иймэрхүү хүмүүсийг хариуцлагатай албанд томилоод байдгийг эрх баригчдаас асуух цаг нь болжээ.

Хүний өгсөн тус их бага нь хамаагүй, харин түүнд нь талархаж сурах хэрэгтэй. Соёлт ертөнц тийм байдаг юмаа гэсэн хичээлийг Европын холбооны төлөөлөгчийн газрынхан манай Засгийн газарт заалаа. Ер нь тэгээд олон улсын донор орнуудаас оруулж ирсэн вакциныг хүлээж авахдаа ийм алдаа гаргах юм бол зарлаад ч хэрэггүй. Манай улстөрчид эртэй сайндаа вакцин авчирч буян үйлдэж байгаа мэт авирлаж, өөрсдийгөө зурганд гоё гаргах гэж гүйдэг нь ч хэтрээд байгаа л даа. Ард талдаа нэг иймэрхүү л бантан хутгаж байна. Европын холбооны нөхөрсөг, тусч улс орнуудад манай сонины зүгээс хандаж хэлэхэд монголчууд бүгдээрээ ийм увайгүй, мэдлэггүй биш юм шүү. Та бүхний илгээсэн тусыг Монгол ардын үгэнд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн хүндэтгэн тосдог учиртай. Өглөг бүр эзэнтэй гэдгийг ухамсарладаг манай ард түмэн өнөөдрийн энэ тусад чинь маш их талархаж байгаа гэдгийг дахин дахин хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.80.45) 2021 оны 03 сарын 20

Энэ тэнэг хүүхэн хэний хармааны хүн бэ. Зах дээр наймаа хийвэл таарна.Бид ертөнцийн шившиг болж гүйцлээ ичиж байна!!!!!!!!!

1  |  0
Зочин(85.218.48.83) 2021 оны 03 сарын 17

Битгий муулахаа урьдал болго! Хүнийг дагаж яваа мэт худлаа муулахаа зогсооо ,Монголын засгийн газар сайн хийчээж ажиллаж байгааг хэн ч муулж харлуулж болохгүй шдаэ

0  |  0
п(64.119.17.199) 2021 оны 03 сарын 20

Бүх яам, газарт байгаа дарга нар нь угаасаа гологдож жулдаж жигшил доог болоод байгаа гэсээн хэл ус байхгүй орчуулагчтай, нарийн мэдлэг мэргэжил байхгүй ойлгохгүй толгой дохино дараа нь шал эсрэг юм ярина, уулзалт дээр утсаа ухна бүдүүлэг явахгүй дуракууд улсын нэр баасдаж дууслаа...

1  |  0
уншигч(66.181.167.231) 2021 оны 03 сарын 20

Бүхэл бүтэн улс оронд тэгээд гадаадаас ийм их хамааралтай байж ГХЯам олигтойхон зангарагтай дипломатч тавьж болдоггүй л юм байх даа, ичмээр нэг хувийн асуудлаа өмнөө тавьсан балай авгай тавьчих юм аа. Манай дипоматчууд ч гэж байж байгаа царай нь. Доигоноод л гадаадад суучих юм сан гээд сууж байгаа.

1  |  0
Hdjdh(202.126.90.155) 2021 оны 03 сарын 17

Muu europa solioroh gj, bidniig avch bgaad bayrlla gj heleh hergtei, avahgui bj bas chadnshd

0  |  0
АМИНЭРДЭНЭ(202.55.188.34) 2021 оны 03 сарын 20

ДИПЛОМАТ АЛБАНЫ БАЙТУГАЙ ЖИРИЙН НЭГЭН БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ХАМГИЙН ТОМ СОЁЛ ШҮҮ. НААД АСУУДАЛ ЧИНЬ. МАНАЙД ТУСАЛСАН БҮХ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД БИД ДАНДАА БАЯРЛАЛАА ГЭДГЭЭ МАШ ТОДООР ИЛЭРХИЙЛДЭГ.

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 20

Батцэцэг мэтийн годгоносон нусан жулдрайнууд дипломат алба, дипломат ёс, олон улсын харилцаа, соёл, харилцааны хэм хэмжээ, харилцан туслалцах ёс зүй, хүндэтгэлтэй хандах байдлыг яаж мэдэхэв дээ. Төлөвшил байхгүй юм чинь. Гадөад улс, орнуудтай хэн нэгэнтэй хэрэлдчихээд дараа нь уучлал гуйж байгаа юм шиг харилцаж болохгүй шүү ГХЯамныхаан.

3  |  0
Энэ ч(202.131.227.38) 2021 оны 03 сарын 20

Зг-н байгаа царай өнгө төрх

1  |  0
Х(64.119.21.70) 2021 оны 03 сарын 20

Наад сайдуудаа ажлаас нь шууд хал. Завхарсан юм

1  |  1
хужаа авгай(64.119.26.161) 2021 оны 03 сарын 20

Энэ хужаа авгайг ГХ-ны сайд болгодог арай гэхэд арай. Өөрөө ч ичихгүй бүдүүн авгай юм. Нам нь ч буруу сонголт хийх юм.

1  |  0
Top