АН-ын даргад НЭР ДЭВШИГЧДИЙН чансааг тодорхойлох санал асуулга эхэлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын даргын сунгаа өнөөдөр /2021.03.15/ албан ёсоор эхэллээ.

Тус намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуусын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна. Тэдний хэн нь ялалт байгуулж, АН-ын дараагийн дарга болох нь ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР тодорхой болно. Санал хураалтыг тухайн өдрийн 09:00 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулах юм.  

Тэгвэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа дөрвөн нэр дэвшигчийн нэр хүнд, рейтингийг тодорхойлох олон нийтийн санал асуулгыг SUNGAA.MN сайтаар авч эхэлжээ. Уг санал, асуулга нь олон нийтийн хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд АН-аас баталсан сунгааны санал тоолох аргаар явагдаж байгаа аж. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ДӨРВӨН НЭР ДЭВШИГЧИЙН нэр хүнд ямар байгааг судалгааны үр дүнд тооцож, гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг 76 мандаттай гэж тооцож, нэг тойргийг 1000 оноо гэж үзнэ. 

Өнөөдрийн байдлаар /2021.03.15/ 15:30 цагийн байдлаар АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 21191 оноотой тэргүүлж явна. Энэ нь нийт санал өгсөн иргэдийн 28 хувь нь болж байна.

Харин Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа 18773 оноотой хоёрт явж байгаа бол Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин 18556 оноотой гуравдугаарт, Ардчилсан залуусын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 17480 оноотой сүүл мушгиж байна. 

Энэхүү санал, асуулгад оролцоход иргэн та дэлхийн хаанаас ч орж саналаа өгөх боломжтой бөгөөд нэг хүн нэг хаягнаас нэг л удаа санал өгөх байдлаар технологийн шийдлийг нь зохицуулж өгчээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтантуяа(66.181.161.67) 2021 оны 03 сарын 16

С Эрдэнэболдыг дэмжиж байна залуучуудыг дэмжих \nХэрэгтэй гэж бодож байна

0  |  0
Baigalimaa(139.5.216.205) 2021 оны 03 сарын 16

Amjilt husiye

0  |  0
Top