Хойд Солонгос пуужин туршиж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсны дараа пуужингийн анхны туршилтаа явуулахаар бэлтгэж байж магадгүй гэж АНУ-ын тагнуулын алба үзэж байна.

Америкийн засаг захиргааны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нарын Япон, БНСУ дахь айлчлалын үр дүнд үндэслэн пуужин турших эсэхээр эцсийн шийдвэрээ гаргах аж.

БНАСАУ пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн байгууллага хариу арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа гэнэ. Ким Жон Ун пуужин эсвэл пуужингийн хөдөлгүүр туршина гэж АНУ-ын албаныхан таамаглаж байна.

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын БНАСАУ-ын талаар баримталж байсан бодлогыг хянаж байгаа аж. Тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд Трампынхаас өөр арга барил ашиглах гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top